Компаниасаа яаралтай халах шаардлагатай 7 төрлийн ажилтан

Компаниасаа яаралтай халах шаардлагатай 7 төрлийн ажилтанг танилцуулъя. Хэрвээ та захирал бол дараах ажилчдыг яаралтай халах хэрэгтэй. Та арай доорх төрлийн ажилчин юм биш биз?

1. Хаана ч байдаг ажилчид

01

Хулгай хийдэг залхуу, ажилаа хийдэггүй хүүхэн, тархигүй толгой болон хэт ил задгай хувцасладаг залуу. Хэрэв танай ажилд эдгээр хүмүүс байдаг бол эртхэн халсан дээр.

2. Ажлын байрны ёс зүйч

02

Ажлын байрны дүрэм журмыг бусаддаа байнга сануулж байдаг. Хэдий өөрийнх нь ажлын үүрэгт дурдагдаагүй ч бусад ажилтнуудын хоцорсон болон ажилаа хийхгүй байгаа зэргийг удирдлагуудад очиж донгоддог хүмүүс орно. Ийм хүмүүс нь компани доторх багийн ажиллагааг замхаруулж хүмүүсийг хов живд уруу татдаг бөгөөд нэг үгээр хэлбэл компанид хэрэг болохгүй хүмүүс юм.

3. Нялзрай

03

Эрх өссөн болоод ч тэрүү эдгээр хүмүүс ажлын байрыг гэртээ байгаа мэт андуурчихсан байдаг. Бусдаар тоглоом хийх авч өөрөөр нь эргээд тоглоход даадаггүй, гомддог. Ийм төрлийн ажилтнууд хариуцуулж өгсөн ажилдаа хойрго ханддаг бөгөөд маш найдваргүй хүмүүс байдаг ба өөрийн сэтгэл хөдлөлийг ажилтайгаа хольж хутгадаг яг л нялх хүүхэд шиг хүмүүс юм.

4. Шүүмжлэгч

04

Өөрөө ар гэртээ асуудалтай байдаг болохоор тэр үү бусдын аз жаргалыг үгүйсгэхийг хүсдэг хар энергитэй муухай хүмүүс. Хүний сэтгэл мэдэхгүй эдгээр хүмүүс ажлын байранд буй зөв атмосферийг эвдэж, ажилтнуудыг хооронд нь маргалдуулж ч чадах хүмүүс юм.

5. Бүхнийг мэдэгч

05

Өөрт нь яг оноосон ажлыг гүйцээж чадахгүй мөртлөө дэмий зүйл чалчиж, мэдэмхийрч явдаг хүмүүс. Чадна гэж хэлэхээсээ өмнө чадахгүй байх маш олон шалтгаан дурдчихдаг эдгээр ажилтнууд нэмэр болохоосоо илүү дараа болдог. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ. Үнэхээр л мэдлэгтэй хүн бол урдах ажилаа хийхэд тэр нөөц бололцоогоо ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

6. Өөрийн гэсэн толгойгүй нэгэн

06

Түүнд өөрийн баримталдаг жанжин шугам гэж байхгүй. Хүн болгонтой найрсаг хандах тэрээ таны хэлсэн болгоныг дэмждэг шигээ өөр хүнтэй хамт нийлээд таныг муулж л суух хүн юм. Хэт бөөрөнхий яриатай учир түүнтэй компаний ирээдүйг ярилцаад бүр ч дэмий.

7. Хэзээ ч өөрчлөгдөхгүй нэгэн

07

Компанид хохирол учруулахуйц алдаа гаргасан түүнийг эхний удаад нь уучилаад өнгөрсөн боловч эдгээр хүмүүс нь хариуцлагаа ухамсарладаггүй болоод ч тэрүү, гаргасан алдаагаа дахиад л давтах бөгөөд, таныг өмнө нь уучилаад өнгөрсөн гэдгийг ч санахгүй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй