Дэлхийн хамгийн “үнэтэй – 10” пүүз

Хэрэглээгээ дагаад пүүзний үйлдвэрлэл, худалдаа ч хурдацтайгаар өсөн нэмэгдсээр байна. Өдгөө дэлхий дээр “Nike”, “Adidas”, “Puma”, “Reebok”, “Converse” зэрэг спорт гутлын цөөнгүй брэнд бий. Тэгвэл эдгээрээс дэлхий дээрх хамгийн үнэтэй нь ямар загварын пүүз байдаг юм бол…?

10. $2350 / Belgravia High Tops & Star Studded

01

Малайзын дизайнер Жимми Чугийн загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг ч Итали улсад үйлдвэрлэгдсэн энэ загварыг тэрбээр эрчүүддээ зориулжээ.

9. $2995 / Louis Flat Strass

02

Францын гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лубутений гаргасан хосгүй чамин энэ загварыг Сваровскийн шигтгээгээр чимэглэжээ.

8. $3000 / Air Jordan II “Eminem”

03

2008 онд худалдаанд гарч байсан энэ загвар дэлхий дээр 313 байдаг. Худалдаанд гарсан эхний 5 минутын дотор л зарагдаж дууссан ажээ.

7. $3750 / Air Foamposite One “ParaNorman”

04

Харанхуйд фосфортож харагддаг “Nike Air Foamposite One ParaNorman” загвар дэлхий дээр 800 ширхэг л бий.

6. $5100 / GeoBasket

05

Мадонна, Рианна, Николь Ричи нарын алдартнуудын өмсөх дуртай “Rick Owens” брэндийн спорт загварын гутлыг игуана гүрвэлийн арьсаар хийжээ.

5. $9000 – $16.000 / Nike Dunk SB Hight FLOM

06

Дугуйт тэшүүрээр гулгагчдад зориулсан спорт гуталны FLOM гэдэг нь “For Love or Money” гэсэн утгатай. Энэ пүүзийг ердөө 24 ширхэгийг л худалдаанд гаргаж байжээ.

4. $37.500 / Nike Air Mag

07

2011 онд буяны зорилгоор 1500 хосыг $6142 ам.доллараар худалдаж байсан бол реппер Тайни Темпагийн зарласан дуудлага худалгаагаар энэ загвар $37.500 ам.доллар хүрчээ.

3. $50.000 / Air Force 1 Supreme Max

08

Спорт гутал, үнэт эдлэлийн хоббитой реппер Биг Бой сонирхлоо нэгтгэж 13 каратын очир эрдэнээр чимэглэсэн “Nike Air Force 1 Supreme Max” – ийг захиалгаар чимэглүүлжээ.

2. $104.000 / Air Jordan XII (Flu Game)

09

Онлайн дуудлага худалдааны www.greyflannelauctions.com вебсайтаас Майкл Жорданы өмсөж байсан “Nike Air Jordan XII” – ийг дуудлагаар худалдаалжээ.

1. $16.000.000 / Air Yeezy 2 (Red October)

10

2014 онд реппер Канье Уэстийн зарласан дуудлага худалдаагаар $245 ам.долларын үнэтэй энэ пүүз $16 сая ам.доллараар зарагджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!