Англи эрийн солиотой үйлдэл олны дургүйцлийг хүргэж байна

Саймон О’Кейн гэх Англи эр эхнэр Леандрагаа зарахаар интернет дуудлага худалдааны сайт болох “eBay”-д зар оруултал хоёрхон өдрийн дотор үнэ нь 65 мянган фунт хүржээ. Энэ нь тансаг зэрэглэлийн Jaguar машинтай зэрэгцэж очсон гэсэн үг юм. Тэрээр байнга л уурлаж, уцаарлаж, гомдол тавьж байдаг эхнэрээ хашраах зорилгоор эхнэрийнхээ зарыг машин борлуулах хэсэгт оруулжээ. Түүний энэ үйлдэл олон хүний дургүйцлийг хүргээд байна.

00

02

Саймон эхнэрээ “хэрэглэж байсан авгай” гэж тодорхойлоод “хэдий шинэ биш боловч ахиад нэлээд хэдэн зуун км давхих чадалтай” гэсэн тайлбар бичсэн байна.

06

Авсан хүн нь кузов болон арын хэсэгт жаахан засвар хийж мөн дуут дохио, сигналын хувьд “нэг л дуугарсан бол зогсдоггүй тул эд ангийг нь шинээр авч хийх хэрэгтэй” гэсэн байжээ. Эцэст нь  зарагдсан тохиолдолд буцаах ямар ч боломжгүй болохыг хатуу анхааруулсан аж.

01

Энэ зар орсон даруйдаа л олны анхаарлыг татаж таван мянга гаруй хүн худалдаж авахаар саналаа ирүүлжээ.

05

Саудын Арабын нэгэн эр 50 тэмээгээр солихыг санал болгосон бол гахайн фермтэй нэг залуу нэг ачааны машин дүүрэн гахайн давсалсан махаар тулья гэсэн байна. Харин энэ даажигнаан эхнэрт нь тун хүнд цохилт болсон гэнэ.

03

Леандра: “Нөхөр маань намайг зарахаар зар оруулсныг манай ажлынхан надад үзүүлж бөөн инээд боллоо. Саймон ийм муухай зар оруулаад зогсохгүй зориуд миний хамгийн муухай гарсан зургийг олж тавьсан байсан” хэмээн нөхөртөө ихэд гомджээ.

07

04

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close