Сексийн амтыг нэмэх шилдэг 10 хүнс

Бэлгийн дур хүслээ нэмэгдүүлж сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байхад тань хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний сонголт маш чухал юм. Тэдгээр нь яргай загас, хясаа, цоохор майлзаас гадна санал болгож буй доорх арван хүнс юм.

Эрхэм та эдгээрээс сонголтоо хийж өдөр тутмын амьдралдаа хэрэглэснээр сексийн амьдралд тань мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна.

1. Гадил

01

Гадил жимсэнд кали, магни болон В – гийн төрлийн амин дэм ихээр агуулагддаг бөгөөд энэ нь сексийн дур хүслийг нэмэгдүүлээд зогсохгүй эр бэлэг эрхтний хөвчрөлтийг дэмжиж өгдөг. Мөн түүнчлэн секст өдөөгдөхөд онцгой нөлөөтэй дааврын бүтцийг сайжруулдаг гэнэ.

2. Шоколад

02

Шоколадны ашиг тус дундаршгүй юм. Цэвэр хар шоколаданд агуулагддаг Фенилэтиламин нь аз жаргалын даавар гэгддэг эндорфиныг ялгаруулахад оролцдог бөгөөд энэ элементийг хайрын бордоо ч гэж нэрлэх нь бий. Өдөр тутмын хүнсэндээ байнга хар шоколад хэрэглэдэг хүмүүс сексийн амьдралдаа бусдаасаа илүү идэвхтэй, сэтгэл хангалуун байдаг ажээ.

3. Улаан дарс

03

Дарс нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, тархийг амраахын зэрэгцээ хөгшрөлтийг удаашруулахаас гадна сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг онцгой шидтэй ажээ. Дарс нь бэлэг эрхтнийг чиглэсэн цусны урсгалыг идэвхижүүлж түргэсгэдэг учраас бие махбод сэргэж, секст өдөөгдөнө. Тогтмол нэг цагт, нэг ижил тунгаар хэрэглэснээр үр дүн нь мэдрэгдэхээс гадна хэтрүүлчихвэл эсрэгээрээ нойрыг чинь хүргэнэ.

4. Шийгуа

04

Эрдэмтдийн үзэж байгаагаар шийгуа нь виагратай ижил үйлдлийг үзүүлдэг учраас шинэ төрлийн виагра гэж нэрлэжээ. Шийгуа нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, жин хасахад тустайгаас гадна сексийн онцгой өдөөгч болдог гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүдэд дур хүслийг нь өдөөгч болдог бол эрчүүдэд хөвчрөлтийг нь дэмжиж, сэтгэл санааг өргөж өгдөг ажээ.

5. Тоор

05

Тоор нь амин дэм С – гийн агууламж өндөр бөгөөд үнэрийг нь л мэдрэхэд үлэмж таашаалыг өгдөг гайхалтай жимс юм. Тоорыг өдөр тутмын хүнсэндээ тогтмол хэрэглэснээр үрийн шингэний гарц, чанарт онцгой нөлөөтэй байдаг. Ялангуяа хөлдөөж хэрэглэвэл амин дэмийнх нь агууламж өндөр, үзүүлэх нөлөөлөл нь ч өндөр юм.

6. Өндөг

06

В6, В5 витаминаар нэн баялаг өндөг нь гормоны төвшинг тэнвэртэй байлгахад онцгой нөлөөтэй хүнс юм. Хурьцахынхаа өмнө түүхий өндөг залгивал секс улам амттай болдог төдийгүй өдөр тутам хэрэглэснээр амин дэмээ нөхөхийн зэрэгцээ стрессээс ангижирна гэж үздэг.

7. Авокадо

07

Эртний Ацтекуудын төмсөгтэй зүйрлэж тогтмол хэрэглэдэг байсан авокадо нь фолийн хүчил, В6, кали, Омега – 3 зэрэг амин дэмээр баялаг жимс юм. Ялангуяа Францчуудын хувьд сексийн амьдралд нь амт нэмдэг онцгой хүнс гэнэ. Авокадо нь тестостерон дааврыг нэмэгдүүлж, холестриныг бууруулдаг ажээ.

8. Инжир

08

Клеопатрагийн амтархан зооглодог байсан инжир жимс нь харагдаж байгаа шигээ гайхалтай ашиг тустай амттан юм. Дэлхийн маш олон оронд энэ жимс нь элбэг хангалуун, үржил шим сайтай байхын бэлгэдэг болдог. Амино хүчлээр нэн баялаг инжир нь бэлгийн дур хүслийг нэмээд зогсохгүй дархлааг сайжруулж, эрч хүч өгнө.

9. Чили

09

Чили нь цусны эргэлтийг сайжруулж аз жаргалын даавар эндорфиныг ялгаруулахад чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа чилийг зөгийн бал, нимбэг, цагаан архитай хольж бэлтгэсэн амттанг үе үе зооглох нь сексийн амьдралд тань идэвх, шинэ амт өгдөг ажээ.

10. Самар

10

Самар нь арьс, гоо сайхан болон үс арчилгааны сонгодог хүнс боловч холестриныг бууруулж, бэлгийн дур хүслийг өдөөгч нь болдог. Магни, амин дэм Е – гийн агууламж өндөр самарнаас гадна гүзээлзгэнэ, навчит ногоон ургамал, киви, бөөрөлзгөнө зэрэг жимс маш сайн гэнэ.

Мөн түүнчлэн нэрс нь эрчүүдийн хөвчрөлтийг чангалж, бие махбодын допамин дааврын төвшинг нэмэгдүүлснээр хэрэгцээтэй, тааламжтай гормонуудын ялгаруулалтанд оролцдог ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close