Дэлхийн хамгийн сайхан хөлтэй бүсгүй “Bazaar” сэтгүүлд бүх нууцаа дэлгэлээ

Рози Элис Хантингтон Уайтли 1987 оны дөрөвдүгээр сарын 18-нд Английн Плимут хотод төржээ. Түүний аав цагдаа, ээж нь фитнессийн багш юм байна. Түүнийг анх Лондоны “Pofile Models” анзаарч ярилцлаганд урьжээ. Ингээд 2004 онд Нью-Йоркийн загварын тайзнаа анх гарч, загвар өмсөгчийн гараагаа амжилттай эхэлсэн байна. Тэрээр саяхан “Harper’s Bazaar”  сэтгүүлийн нүүрийг чимж, сонирхолтой ярицлага өгчээ. Энэхүү ярицлагыг хүргэе.

01

Сэтгүүлч: Ярилцлагынхаа эхэнд таны хувийн амьдралтай холбоотой нэг асуулт асуухыг зөвшөөрнө үү. Таныг энэ оны эхээр жүжигчин Жэйсон Стэтхэмтэй сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Ярилцлагын эхэнд үнэхээр хэцүүхэн асуулт асуулаа. Хариулахад ч бэрх асуулт байна. Би хувийн амьдралаа бусдад гайхуулахыг хүсдэггүй. Гэхдээ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн учир хэд хэдэн  асуултад хариулахыг зөвшөөрлөө. Тиймээ бид сүй тавьцгаасан. Бүх зүйл гэнэтийн байсан. Тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Үнэхээр мартагдашгүй үдэш байсан.

02

Сэтгүүлч: Сүй тавьсан талаар яагаад асуусан бэ гэвэл та өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Алтан бөмбөрцөг кино наадмын үеэр сүйн бөгж зүүсэн байсан. Энэхүү мэдээллийг баталгаажуулахыг хүссэн юм. Хэзээ сүй тавьцгаасан юм бэ?

-2016 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр сүй тавьцгаасан. Энэ өдөр бид танилцаж билээ.

03

Сэтгүүлч: Мэдээж хэрэг сүй тавьцгаасан учир хуримын талаар ярилцсан байлгүй.

-Та их шуурхай байна шүү. Тиймээ бид хурим, хүүхэд гээд л олон асуудлаар нухацтай ярилцсан. Бид нэг нэгнээсээ холдож чадахааргүй нандин холбоогоор холбогдсон хүмүүс. Би хуримаа хийхийг их хүсч байгаа. Жэйсон ч гэсэн хүсч байгааг мэдэж байна. Энэ ондоо багтаан хуримаа хийхгүй гэдэг нь тодорхой. Ирэх оны дундуур л хуримаа хийх төлөвлөгөөтэй байна. Гэрлэхийг маш их хүсч байна.

04

Сэтгүүлч: Ихэнх сахиусан тэнгэрүүд ээж болсон. Тэд төрсөн мөртлөө өмнөхөөсөө үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Үнэхээр гайхалтай.

-Бид тамирчдаас дутахааргүй бэлтгэл сургуулилт хийдэг. Миний хэдэн найз хүүхэдтэй болсон. Тэд эмнэлэгээс гараад л дасгал сургуулилт хийж, илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлсэн. Гэхдээ тэд хүүхэдтэйгээ хамт байх хугацаагаа спорт зааланд өнгөрүүлж байгаа нь миний эгдүүцлийг төрүүлдэг. Би ээж болоогүй учир хэрхэхээ мэдэхгүй байна. Гэхдээ бид хангалттай цагийг спорт зааланд өнгөрүүлсэн. Тиймээс бид амрах цагийг өөртөө гаргах хэрэгтэй.

05

Сэтгүүлч: Жэйсон Стэтхэм таниас 20 насаар ах. Насны зөрүү та хоёрын харилцаанд саад учруулдаг уу?

-Нас саад учруулсан бол бид аль хэдийнэ салчихсан байх байлаа. Азаар бид салаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ залуу надад зориулагдсан мэт байдаг. Мэдэхгүй юм. Анх уулзахад л надад таалагдаж билээ.

06

Сэтгүүлч: Энэ залуу ихэвчлэн муу залуугийн дүрийг бүтээдэг. Бодит амьдрал дээрээ ямархуу вэ?

-Мэдээж хэрэг хүүхэд шиг биш. Бас муу залуу ч биш. Ер нь зүгээр л эр хүн. Ямар  хачир, чимэглэл байхгүй. /инээв/

07

Сэтгүүлч: Энэ залуугийн ачаар таныг илүү алдаршсэн гэдэг. Энэ талаар?

-Үгүйсгэхгүй ээ.

08

Сэтгүүлч: Та бол амжилтад хүрч, олонд танигдсан бүсгүйчүүдийн нэг. Амжилтанд хүрэх тусам нэр хүндэд тань санаатай болон санамсаргүйгээр халдаж буй хүмүүсийн тухайд?

-“Трансформерс-3” кинонд гол дүр бүтээсний дараа хэвлэлийнхэн намайг сонирхож эхэлсэн. Шар сонин, сэтгүүлүүд жүжигчин Меган Фокстой харьцуулж бичих болсон. Би жүжигчин биш учир алдаа гаргасан байж болно. Жейсон Стэтхэмтэй холбоо тогтоож, үерхэх болсны дараа хэвлэлийнхэн цаг алгасахгүй бичиж, бидний амьдралд хөндлөнгөөс оролцох нь надад таалагдаагүй.  Хүн бүхэн олны танил болохыг мөрөөддөг. Би ч гэсэн хамгийн үнэтэй даашинзыг өмсч, улаан хивсээр алхахыг мөрөөддөг байсан. Алдар нэр гэхээсээ олны танил болох тусам энэ бүхэн эргээд дарамт учруулж эхэлсэн.

10