Сексээр эмчилж болох 10 өвчин

Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Учир нь секс хөгшрөлтийг удаашруулж, үр тогтоох чадварыг сайжруулахаас эхлээд санаанд оромгүй олон анагаах увидастай аж. Ингээд тогтмол бэлгийн харилцаанд орсноор чухам ямар ямар өвчин зовиурыг эдгээж болохыг дэлгэрэнгүй уншина уу.

1. Толгойны өвчин

01

Бэлгийн харилцааны үеэр мэдрэгддэг таашаал нь тархинаас ялгардаг эндорфин хэмээх “аз жаргалын” гормонтой холбоотой ажээ. Уг гормон нь зарим өвчин зовиурыг ч намдаах чадалтай. Тиймээс толгой тархины өвчтэй хүмүүст секс эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яг энэ таамаглал баталгаатай эсэхийг шалгахаар “International Headache Society”-гаас нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Тус судалгаанд оролцсон хүмүүс тогтмол бэлгийн харилцаанд орсноор тал хувийнх нь толгойны өвчин намдсан бол 20 хувь нь бүр цоо эрүүл болсон байна.

2. Зогисуулах

02

Хүмүүс зогисуулсан үедээ ихэвчлэн амьсгаагаа түгжих, ус уух, биеэ цочроох гэх мэтийн аргаар зогсоохыг оролддог. Гэхдээ эдгээрээс гадна бас нэгэн шилмэл арга буюу дур тавилт нь зогисуулахыг болиулдаг болохыг Нобелийн шагналт физикч Францис нотолсон байна. Түүний тайлбарласнаар зогисуулах нь мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд сексийн үеийн дээд зэргийн таашаал нь тархи, мэдрэлийг тайвшруулдаг аж.

3. Ханиад

03

Сексийн дараагийн нэг ач холбогдол нь бие махбодын дархлааны системийг сайжруулж, нян бактерыг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэгт оршино. Үүний шалтгаан нь бэлгийн ажлын үед дархлааны эс олширдогтой холбоотой. Ханиад нь нэг төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин тул үүнтэй тэмцэх гол зэвсэг бол дархлааны эсүүд юм. Нэмж хэлэхэд долоо хоногт 1-2 удаа бэлгийн харилцаанд тогтмол ордог хүмүүсийн дархлааны систем харьцангуй сайн байдгийг Пенсильваны Уилкс их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна.

4. Зүрхний өвчин

04

Эрүүл зүрхний нууц нь дасгал хөдөлгөөн болон зөв хооллолт билээ. Секс нь бие махбодын идэвхтэй үйл ажиллагааг тэтгэгч нэг төрлийн дасгал учраас зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Их Британий эрдэмтдийн 1000 эрэгтэйг хамруулсан судалгаагаар долоо хоногт ядаж 2 удаа бэлгийн харилцаанд ордог эрчүүд сард нэг удаа ордогтой харьцуулахад зүрхний өвчинд өртөх магадлал нь 45 хувиар бага гэсэн дүн гарчээ.

5. Хөгшрөлт

05

Хүмүүсийн насжилтын үйл явц, харагдах байдал харилцан адилгүй байдгийн шалтгаан нь бэлгийн амьдралтай холбоотой гэнэ. Тухайлбал Их Британи улсын “Royal Edinburgh” эмнэлгийн доктор Дэвид олон жил анагаахын салбарт ажилласан туршлагаараа нас ахисан ч бэлгийн харилцааны хувьд идэвхитэй амьдардаг хүмүүс бусдаасаа бүр 7-8 насаар ч залуу харагдах тохиолдол байдгийг онцолсон байна.

6. Стресс

06

Дээр дурдсанчлан сексийн үед таашаалын гормон их ялгардаг учир хүн илүү баяр баясалтай болдог. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар сэтгэн бодох чадвар, амьдралын идэвхи ч нэмэгддэг байна. Шотландын Пайсли хотын их сургуулиас залуусын дунд хэдэн сарын турш хийсэн судалгааны хариуд тэд бэлгийн харилцаанд тотмол орсноор бухимдал стресс нь багасч, илүү тайван хүлээцтэй болж буй нь ажиглагджээ.

7. Нойргүйдэл

07

Унтаж чадахгүй, нойр хулжих үед танд тусалж чадах үр дүнтэй арга нь секс байж болох юм. Учир нь энэ ажлын үеэр хүнийг тайван унтахад тусалдаг окситоцин хэмээх гормон ялгардаг. Тийм учраас сексийн дараа нойр хүрдэг бөгөөд эмэгтэйчүүдэд тус гормон илүү их ялгардаг ажээ.

8. Цусны даралт

08

Бэлгийн ажлын үед зүрхний цохилт түргэсдэг хэдий ч хэрэгцээт гормонууд ялгарч бие махбодыг тайвшруулснаар цусны даралт тогтворждог. Энэ үйл явц эрэгтэй эмэгтэй хүнд яг ижилхэн явагддаг байна. Доктор Стюарт Броди дээрх үйл явцын талаар туршилт судалгаа хийж албан ёсоор баталгаажуулсан аж.

9. Түрүү булчирхайн хорт хавдар

09

Канадын Монреаль их сургуулийн эрдэмтдийн 3200 гаруй эрэгтэйг 4 жилийн туршид судалсан ажлын үр дүнд бэлгийн идэвхитэй харилцаатай нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал багатай байжээ. Тодруулбал бэлгийн олон хавьтагчтай нь цөөн хавьтагчтай эрчүүдээс түрүү булчирхайн өвчин тусах магадлал 28 хувиар бага байсан гэнэ.

10. Үргүйдэл

10

Бэлгийн харилцаа идэвхигүй болохын хэрээр үр тогтох магадлал буурдаг ажээ. Тогтмол секс нь эмэгтэй хүний үржлийн эрхтний хэвийн үйл ажиллагааг тэтгэж эстроген ба тестостерон гормоныг тэнцвэрийг хадгалж өгдөг. Мөн эрчүүдийн хувьд эрүүл сперм ялгаруулахад нь тусалдаг байна.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close