Гуталны эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд

Хүний гадаад үзэмж, тэр дундаа өмссөн гутал нь түүний талаар ихийг өгүүлдэг. Цэвэрч нямбай хүнийг өмссөн гутлыг нь хараад мэдчихэж болдог. Харин гутлаа эвгүй үнэрээс хэрхэн хамгаалах вэ? Эвгүй үнэртэй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Аялал болон зугаалгаар явах, дасгал сургуулилт хийх үед хөлнөөс эвгүй үнэр ялгардаг. Заримдаа шинэ гутал, өсгийтэй гуталнаас ч хүртэл үнэртдэг. Энэ асуудлыг шийдэхэд танд дараах зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

1. Гутал дотроо хүнсний сода хийгээд нар тусахгүй газар тавиарай. 1-2 өдрийн дараа содаа цэвэрлэнэ.

01

2. Цаасанд бага зэргийн үнэртэй ус шингээгээд гутал дотроо хийгээрэй. Өглөө гэхэд гуталны эвгүй үнэр арилах болно.

02

3. Гутал болон пүүзээ өмссөнийхөө дараа сайтар хатаагаарай.

03

4. Хурц үнэртэй угаалгын шингэн, нунтагаар гутлаа угаах хэрэгтэй.

04

5. Агааржуулагч эсвэл үнэртэй ус цацаж болно.

05

6. Энгийн гар нүүрийн саван хийгээд үзээрэй. Гайхалтай үр дүн гарна.

06

7. Хэрэглээгүй шинэ байхуу цайг гутал дотроо хийгээд нэг өдөр болгоорой. Таны гуталны эвгүй үнэр ор мөргүй арилах болно.

07


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!