Төгс өгзөгтэй харагдах 7 арга

Бүсгүйчүүддээ хэрхэн илүү галбирлаг харагдах, тэр тусмаа өгзөг гуяа яаж илүү сайхан харагдуулах овжин аргуудаас танилцуулъя. Эдгээр бяцхан зөвлөгөө танд үр дүнгээ өгнө гэж итгэж байна.

1. Дотуур хувцсаа зөв сонгох

01

Сайхан өгзөгтэй харагдах эхний алхам бол дотуур хувцас буюу дотоожоо зөв сонгох явдал. Тэр дундаа бидний “бенз” гэж нэрлэдэг тачаангуй дотоож нь биеийн хэлбэрийг гайхалтай харагдуулахад онцгой хувь нэмэртэй. Ийм төрлийн дотоожны давуу тал нь хувцасны гаднаас мэдэгддэггүй гэдгийг бүсгүйчүүд маань мэдэж байгаа байх. Анх өмсөхөд эвгүй ч гэсэн дадчихсан хойно харин ч биед эвтэйхэн эд биш гэж үү.

2. Йогийн өмд

02

Эрчүүдэд таалагддаг хувцаснуудын нэг нь йогийн өмд. Учир нь йогийн өмд нь бүсгүйчүүдийн өгзөг, гуяны хэлбэрийг засч, дур булаам харагдуулдаг. Тиймээс хааяа олон нийтийн газар ийм хувцас өмсөхөөс бүү татгалзаарай. Нэмж хэлэхэд “Victoria’s secret” брэндийн йогийн өмднүүд хамгийн чанарлаг бөгөөд загварлаг.

3. Биеэ илүү цэгцтэй авч явах

03

Нэг үгээр хэлэхэд өндөр өсгийтэй гутал нь эмэгтэй хүний биеийн гоо сайхныг хамгийн ихээр тодотгож өгдөг. Өндөр өсгийтэй гутал өмссөн хүн өөрийн эрхгүй өгзгөө чангалж, нуруугаа цэхэлж алхаа гишгээ нь хүртэл цэгцэрч эхэлдэг. Тиймээс эрхэмсэг, гоёмсог байж эрчүүдийн харааг булаахыг хүсвэл өндөр өсгийттэй найзлаарай.

4. Дасгал тогтмол хийх

04

Өдөр бүр өгзөг, хөл, гуяны дасгал хийвэл та богино хугацаанд итгэмээргүй үр дүнд хүрэх болно. Хэдийгээр таны өгзөгний хэлбэр төрлөхийн дутагдалтай байлаа ч дасгал хөдөлгөөнөөр засч болохгүй асуудал гэж байхгүй.

5. Халаасыг ухаалгаар ашиглах

05

Өмдний халаас хаана байрлаж байгаа нь өгзөг, ташааны хэлбэрт нөлөө үзүүлдэг. Тиймээс өмд худалдан авахдаа биеийнхээ дутагдлыг далдлах хувцсыг хайх хэрэгтэй. Хэрэв таны өгзөг хавтгай бол ард талдаа том, зузаан халаастай өмд сонгож болно. Харин өргөн таазтай бол халааснаас татгалзах нь зүйтэй.

6. Доод хэсгээ цайвар, тод өнгөөр тодотгох

06

Өмд, шорт, юбка сонгохдоо энгийн бараан өнгийг бус цайвар тод анхаарал татахуйц өнгүүдийг сонгож байгаарай. Энэ нь таныг илүү өөртөө итгэлтэй харагдуулахаас гадна бие галбирыг тань тодотгож өгөх болно.

7. Биеийн хэлбэр засагч дотуур хувцас өмсөх

07

Бүсгүйчүүдэд зориулсан, бэлхүүсийг нарийхан харагдуулж, өгзөг өргөх зориулалттай “Spanx” зэрэг брэндийн дотуур хувцаснууд байдаг. Энэ хувцсыг өмсөж заншсанаар та сайхан харагдаад зогсохгүй биеийн хэлбэр аажим аажмаар засрах эерэг нөлөөтэй ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!