Шивээс хийлгэхээсээ өмнө анхаарах зүйлс

Сүүлийн үед охид залуус шивээсийг биен дээрх урлаг хэмээн сонирхож, их хийлгэдэг болсон. Тиймээс шивээс арилгаж болдоггүй учир биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэхээ сайн бодож үзээрэй. Шивээс хийлгэхээсээ өмнө анхаарвал зохих зүйлсийг оддын шивээсчин Becca Roach-ийн зөвлөснөөр хүргэе.
[useful_banner_manager banners=4 count=1]

1. Шивээсний санаагаа Google – ээс битгий хай.

01
Хэрвээ хийлгэх гэж буй шивээсээ өрөөл бусадтай адилхан харагдуулахыг хүсэхгүй байгаа л бол Google болон Pinterest – ийг битгий ашиглаарай. Тэгэхгүй бол түгээмэл л хийгддэг шивээстэй нэгэн болно. Шивээсчин хүн ижил хувцастай хүн харвал анзаардаггүй ч ижил шивээстэй хүнтэй таарвал ичгэвтэр санагддаг гэдэг.

2. Оронд нь Инстаграм дахь шивээсчдийг дагаарай.

02
Ихэнх шивээсчид Инстаграм хуудсандаа сүүлийн үед хийсэн ажлуудаасаа болон хамгийн их таалагддаг шивээсүүдийнхээ зургийг нийтэлдэг. Тийм болохоор таалагдсан уран бүтээлчдээ дагаж хийлгэх шивээсийнхээ санааг олоорой.

3. Харшилтай бол битгий хийлгэ.

03
Хэрвээ зарим нэр төрлийн уруулын будаг эсвэл нүдний теньнээс харшилдаг бол шивээсний бэхнээс ч гэсэн харшилдаг байж мэднэ. Заримдаа шивээсний бэхний найрлага нь харшилдаг гоо сайхны бүтээгдэхүүнийхтэй чинь ижил байх магадлалтай ажээ. Тиймээс дерматологичтойгоо зөвлөж ямар пигментээс нь харшилж байгаагаа мэдэж аваарай.

4. Чадварлаг шивээсчид захиалга ихтэй байдаг.

04
Захиалгаа өгчихөөд ихэвчлэн хэдэн сараас хэдэн жил хүртэлх хугацаагаар хүлээх шаардлагатай байдаг. Тийм болохоор үнэхээр л тэр хүнээрээ хийлгэхийг хүсч л байгаа бол хүлээх хэрэгтэй.

5. Сайн шивээс хямдхан байдаггүй.

05
Сайн шивээс хямдхан байдаггүй, хямдхан шивээс сайн байдаггүй. Шивээсний үнэ төрөл болон хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Гэвч хамгийн багадаа $50 ам.доллараас эхэлнэ. Арьсан дээрх урлагийг амьдруулахад тухай уран бүтээлчээс багагүй цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шингэдэг болохоор шивээсний үнийг тохиролцоно гэсэн ойлголт байдаггүй. Ингэх нь соёлгүй үйлдэлд тооцогддог.

6. Шивээс хийлгэх газраа сайн судлах хэрэгтэй.

06
Сонгосон шивээсээ хийлгэхийн өмнө салоноо сайтар судлах хэрэгтэй. Ингэхдээ хэд хэдэн салоноор зочилж ажиллах орчин болон шивээсээ хийлгэх шивээсчинтэйгээ ярилцаж судалгаа хийн харьцуулаарай. Хүний амаар биш өөрт төрсөн сэтгэгдлээрээ сонгох нь харамсах зүйлгүй.

7. Сайн шивээс сайхан харилцаанаас эхэлдэг.

07
Тиймээс ичих хэрэггүй. Чанартай бас гоёмсог болсон ихэнх шивээсний санаа нь үйлчлүүлэгч шивээсчин хоёрын харилцан ойлголцол итгэлцэл дээрээс бий болдог. Үүнийг үсчинтэй зүйрлэж болох юм. Хэрвээ ямар тайралт хийлгэхээ хэлэхгүй бол хүсээгүй үр дүндээ хүрнэ. Гэвч гол ялгаа нь үс ургадаг харин шивээс арилдаггүй.

8. Хийлгэхийнхээ өмнө сайтар шалга.

08?
Ялангуяа үг эсвэл өгүүлбэр шивүүлэх гэж байгаа бол зөв бичгийн дүрмийн алдаа байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Шивээсчинтэйгээ харилцан ярилцаж хийлгэхийнхээ өмнө хэд хэдэн хар зураг дээр ажилладаг ч тухай бүрт нь үг үсгийн алдаа эсвэл өнгө, хэлбэр хэмжээний өөрчлөлт байгаа эсэхийг анхаарч байгаарай.

9. Шивээс хийхэд хамгийн мэдрэмтгий хэсэг бол…

09
Хавирга, хөл болон өгзөгний хэсэг маш мэдрэмтгий байдаг. Тийм болохоор өвдөх нь их гэсэн үг. Хэрвээ эдгээр газартаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол дахин нэг бодохыг зөвлөе. Нэгэнт шийдсэн бол өвчин намдаах эм хэрэглэх нь зүйтэй.

10. Будаг нь хамгийн хурдан бүдгэрдэг хэсэг бол…

10
Гар болон хөлөн дээрх шивээс бүдгэрэхдээ хурдан байдаг. Энэ хэсгийн арьсны нөхөн төлжилт хурдан явагдахаас гадна байнга ил гардаг хэсэг болохоор бэх удаан тогтохгүй талтай. Тиймээс дахин дахин сэргээх шаардлагатай байдаг. Ер нь шивээс хийх боломжгүй биеийн хэсэг гэж байхгүй. Ичимдэг эрхтнийхээ хэсэгт ч гэсэн хийлгэх боломжтой.

11. Шивээс хийхэд хамгийн хэцүү хэсэг нь…

11
Мөрнөөс ташаа хүртэлх хэсэгт шивээс хийх хэцүү байдаг. Яагаад гэвэл ястай ойр бас нимгэн арьстай энэ хэсэг хамгийн мэдрэмжтэй байдаг болохоор хэн хэнээс нь тэсвэр хатуужил бас завсарлага авахыг шаарддаг. Шүд зуухаас эхлэн амьсгалаа хүртэл хянах хэрэгтэй болдог.

12. Шивээс хийлгэхийн өмнө сайн унтаж амраарай.

12
Мөн хоолоо сайн идсэн байх хэрэгтэй. Шартсан эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болохгүй. Шивээс хийлгэх үеийн өвдөлтийг тэсч гарахын тулд эрч хүчтэй байх ёстой. Согтууруулах ундаа цусыг шингэлчихдэг болохоор цус их алдуулдаг.

13. Бүрэн эдгэртэл устай ойр байж болохгүй.

13
Шивээсийг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа бүрэн эдгэрдэг. Тиймээс энэ хооронд шүршүүрт л орохоос бусдаар усан сан, гол нуур зэрэг их устай орчинд удаан байж болохгүй. Энэ нь халдвар авахаас сэргийлдэг үйлдэл юм. Мөн түүнчлэн өнгийг нь гундаахгүйн тулд насан туршдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй болдог.

14. Шивээсээ арилгуулах нь хийлгэхээсээ илүү өвддөг.

14
Бодлогогүй хийлгэсэн шивээсээ лазераар арилгуулах болвол хийлгэснээсээ гурав дахин өндөр үнэ төлөхийн зэрэгцээ маш их өвдөлтийг мэдэрнэ. Лазераар арилгалаа ч тухайн хэсгийн арьсны нөхөн төлжилт хэзээ ч эрүүл явагддаггүй. Тиймээс шивээс хийлгэхийнхээ өмнө сайн бодох эсвэл дээрээс нь өөрийг шивүүлэх сонголт хийж болно.

15. Шивээсчин хүн бүтээлээ насан туршдаа хариуцдаг.

15
Хэрвээ шивээс чинь зөв эдгээгүй эсвэл өнгө нь бүдгэрсэн зэрэг хийсэн шивээстэйгээ холбоотой бүхий л хариуцлагыг шивээсчин хүлээдэг. Тэд өнгийг нь сэргээнэ бас засварлана. Ингэхдээ зарим нь үнэгүй эсвэл тодорхой өртгөөр үйлчилнэ. Хийсэн л бол боллоо гэсэн сэтгэлээр хандах ёсгүй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!