Бид хорин насандаа ямар алдаа гаргадаг вэ?

Хүн хөлд ороход унаж бүдэрдэг шиг амьдралын энэ эгзэгтэй мөчид алдаа оноо тоймгүй олон тохиолддог. Гэхдээ хүн алдаанаасаа суралцдаг болохоор айж, эмээх шаардлагагүй. Харин ноён нуруугаа алдалгүй зөв замаараа замнаж, чухал зүйлст хариуцлагатай хандаасай хэмээн дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Амьдралын хамтрагчаа буруу сонгох

01

Хорин настай үеийн нэн тэргүүний зүйл бол өөрийгөө таньж мэдэх, бүтээх явдал байдаг. Нэг үгээр хэлбэл та болон таны хамтрагч хамтдаа өсөлт хөгжлийн замаар урагшлах ёстой. Гэтэл хайр дурлалын харилцаа тань таныг дээш нь биш доош уруу татаж байвал эртхэн болих хэрэгтэй. Залуу хүмүүсийн хувьд харилцаандаа сэтгэл дундуур байсан ч удаан хугацаанд үерхэж дассанаасаа болж өөрийгөө хүчлэн амьдралын ханиа буруу сонгох тохиолдол бий. Хамгийн гол нь хугацаанаас илүү чанар чухал гэдгийг үргэлж санаж яваарай.

2. Мөнгө зарцуулах тал дээр хариуцлагагүй хандах

02

Өдөр бүхэн дуртай зүйлсээ идэж, хүссэн бүгдээ худалдаж аван зугаа цэнгэлтэй амьдрах мэдээж өнөөдрийн хувьд сайхан. Магадгүй та хэрэглээгээ бүрэн хангаж, цаана нь нэлээд хэмжээний мөнгөтэй үлдэхүйц орлоготой байж ч болох юм. Гэхдээ мөнгөө хэрхэн зарцуулж буйгаас тань таны амьдрал шалтгаална гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэрэгцээт зүйлдээ мөнгөө ариг гамтай зарцуулж, үлдсэнийг нь хуримтлуулж, ирээдүйгээ бүтээх зүйлд хөрөнгө оруулаарай.

3. Дургүй ажилдаа хүлэгдэх

03

Ажил амьдралаа эхэлж буй залуу хүний хувьд олдсон ажлаа зоригтойгоор орхих хэцүү. Мөн санхүүгийн асуудал ихтэй учраас түүнийгээ шийдэхийн тулд дургүй ч байсан ажиллахаас өөр аргагүй гэсэн шийдвэрийг ихэнх хорин настнууд гаргадаг.

Гэхдээ асуудлын зангилаа нь та хэдий хүртэл хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ хамаг цаг, эрч хүчээ зориулах вэ? Таны хүсэл мөрөөдлийн ажил яг юу вэ? Өөртэйгөө хэсэг зуур ярилцаж, эдгээр асуултын хариуг заавал олохыг хичээгээрэй.

Ядаж л өөрийн хүч сорихыг хүссэн салбарын шилдэг хүмүүсээс туршлага судалж өөртөө тэр чадваруудыг төлөвшүүлэхийн төлөө хөдөлмөрлө. Одоохондоо бүхнийг тодорхой мэдэж чадахгүй ч явах зүгээ тодорхойлж, бага багаар дөхсөөр байхад хэзээ нэгэн цагт та хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэх л болно.

4. Алдахвий гэсэн айдсаас болж мөрөөдлөөсөө няцах

04

Айдас бол сэтгэл зүйн хүчтэй мэдрэмж. Тэр тусмаа хүн өөрөөсөө том зүйлийн хойноос хөөцөлдөх үед айдас бүр их мэдрэгддэг. Гэхдээ айдаст бүү бууж өг. Таны мөрөөдөл дэлхийг тойрох, эсвэл хувийн бизнесээ эхлэх ч юм уу юу ч байсан түүнийхээ төлөө мятрашгүй тэмцэх хэрэгтэй. Алдаа оноогүй амьдрал гэж байхгүй болохоор алдахаас айлгүйгээр зүгээр л хийгээд эхэл. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд анхандаа таны адил айж түгшиж байсан. Гэсэн хэдий ч тэд айдсаа ялж, зоригтой алхам хийснээр хүссэндээ хүрч чадсан юм.

5. Сөрөг яриатай хүмүүсийг сонсох

05

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшлах замд таныг үгүйсгэх, басамжлах хүмүүс бишгүй олон тааралдана. Тэр болгоныг сонсох эсвэл маргалдах хэрэггүй. Сөрөг хүмүүст цаг зав, эрч хүчээ зорриулахын оронд өөрийгөө харин ч улам хурцлаад цааш ахих нь зүйтэй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэгчлэн оюун ухаандаа ирээдүйгээ зураглаад шантралгүй зүтгээрэй. Амжилтын зам хүнд хэцүү байх тусмаа эргээд харахад дурсан санах, бахархах зүйл арвин байдаг шүү дээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close