Онлайнаар үнэгүй кино үзэхэд зориулсан шилдэг 10 вебсайт

Зэрэг зэрэг нээлтээ хийж буй кинонуудаас зөв сонголт хийх, сүүлд нь харамсахгүй бүтээл олж үзэх хэцүүхэн даваа хүн бүрт тулгардаг. Тэгвэл эдгээр веб хуудсуудад зочилж хүссэн киногоо үзсэнээр хэлний мэдлэгт тань ч гэсэн багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

1. Hulu

01

Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг цахим сайтуудаас чанар, нэр хүндээрээ хамгийн тэргүүн нь www.hulu.com бөгөөд энэ нь Мандарин хэлний “хулуу” гэсэн үгнээс сэдэвлэсэн нэг юм. Анх 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн вебсайт нь “Miramax” энтертайнмент болон киног шимтэн сонирхогчдын эчнээ танил “Criterio Collection”-той хамтран ажилладгаараа алдартай билээ.

Хэдийгээр бүх контентыг нь үнэгүй хүлээн авах боломжгүй ч та www.hulu.com – той нэгдсэнээр хүүхэд, залуусын шүтээн Нарутогоос авахуулаад нэрт жүжигчин Чарли Чаплин хүртэлх кино урлагийн мянга мянган гайхалтай бүтээлүүдийг дуу дүрсний өндөр чанартайгаар үнэгүй хүлээн авах боломжтой юм.

Манай Монголоос хандахад багахан бэрхшээл үүсэх боловч “Hola” (www.hola.org) программыг веб хөтөчдөө суулгаснаар ямар ч асуудалгүй хүссэн киногоо үзэх боломжтой.

2. Popcornflix

02

Энэ вебсайтын www.hulu.com – оос ялгаатай нэг давуу тал нь хэрэглэгч та дэлхийн ханаас ч, ямар нэгэн бүртгэл шаардагдахгүйгээр хүссэн үедээ нэвтрэн орж, 1500 гаруй дэлгэцийн уран бүтээлээс сонголтоо хийн, үнэгүй үзэх бололцоотой юм. Анх “Popcornflix” нь 2010 онд байгуулагдаж 2011 оны гуравдугаар сараас хэрэглэгчдэдээ хүрч эхэлсэн бөгөөд одоогоор дан ганц кино уран бүтээл хүргэхээс гадна цахим хэлбэрээр кино хийх сургалт, лекцүүдийг саадгүй хүлээн авах боломжтой.

3. Viewster

03

Ямар нэгэн төлбөргүйгээр кино уран бүтээлийг хэрэглэгчдэд хүргэдэг бас нэгэн цахим хуудас нь анх 2007 онд Швейцариас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Viewster” юм. Баримтат, хүүхэлдэйн, адал явдалт, телевизийн олон ангит, инди гээд бүхий л төрөл жанрын 12.000 гаруй кино уран бүтээлийн сантай энэхүү веб хуудас нь сар бүр 39 сая үзэгчдэд кино урлагийн гоё сайхныг мэдрүүлдэг гэнэ.

Та “Viewster”-ээс Монгол Улсын Ардын Жүжигчин Банзарын Дамчаа агсан болон Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дашнямын Цэрэндарьзав нарын тоглосон “Khadak” киног ч үзэх боломжтой юм.

4. Top Documentary Films

04

Хэрвээ та баримтат киноны шүтэн бишрэгч бол энэ вебсайт нь зөвхөн танд л зориулагдсан веб хуудас юм. Шинжлэх ухаан, түүх, шашин шүтлэг, улс төр, нийгмийн холбогдолтой мянга мянган сонирхолтой баримтат киног та нэг дороос хүртэх боломжтойгоороо бусад веб хуудсуудаас гойд ялгардаг ажээ.

5. Free Movies Cinema

05

Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, олон сонирхолтой кинонуудыг үнэгүй үзэх боломжийг олгодог өөр нэгэн веб хуудас нь www.freemoviescinema.com юм. Энэ вебсайт нь инээдмийн, адал явдалт, шинжлэх ухааны, уран зөгнөлт гээд бүх төрөл жанрын киног эндээс үзэх боломжтой. Мөн түүнчлэн богино хэмжээний кино уран бүтээлчдийн киног цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд эдгээрийг та бүхэн дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авна.

6. Classic Cinema Online

06

Нэрнээсээ авахуулаад бидний өмнө дурьдсан веб хуудсуудаас эрс ялгарах www.classiccinemaonline.com нь хуучны хар цагаан, дуугүй кинонуудыг нэг дор цогцлоож өгснөөрөө кино урлагийн түүхийг судлах, танин мэдэх сонирхолтой хар цагаан киног шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихээр татдаг. Та энэхүү хуудсаас алдарт “It’s A Wonderful Life” (1946)-аас эхлээд “A Christmas Carol” (1951) хүртэлх хорьдугаар зууны бүхий л классикуудыг сонирхох боломжтой юм.

7. Retrovision

07

“Retrovision” нь өмнө дурьдсан www.freemoviescinema.com – той бага зэрэг төстэй боловч телевизийн цуврал болон хүүхэлдэйн киноны арвин сонголттойгоороо арай онцлог юм. Та энэхүү хуудаснаас “Star Trek” цуврал болон бидний хүүхэд насны танил “Popeye”-ыг хүртэл үзэж сонирхох боломжтой билээ.

8. YouTube

08

“YouTube”-ээс та бүхэн кино ертөнц, дуу хөгжим гээд өөрийн хүссэн бүхий л төрөл жанрын бичлэгийг үзэх боломжтой. Мэдээж дан ганц киноны трейлер, хэн нэгний хөгжилтэй бичлэгээр хязгаарлагдахгүй гэдгийг бүгд мэддэг ч сайтар ухаад үзвэл түм буман гайхалтай кинонуудыг ч үнэгүй үзэх боломжтой билээ.

9. Snagfilms

09

Киног шүтэн биширдэг хүмүүст зориулагдсан бас онцгой сайтуудын нэг нь www.snagfilms.com юм. Анх 2008 оноос үзэгчдэдээ хүрч эхэлсэн www.snagfilms.com нь өдгөө баримтат кино болон шинэ залуу гарч ирж буй инди кино бүтээгчдийн уран бүтээлийг үзэх сайхан боломжийг олгодгоороо алдартай. Мөн кино сонирхогчдын дунд нэр хүндтэй байдаг www.indiewire.com болон www.thundershorts.com вебсайтууд нь “Snagfilms”-ын харьяа билээ.

10. Movies Found Online

10

Баримтат кино, телевизийн цувралууд гээд хүн бүрийн сонирхолд нийцэх олон төрлийн кино уран бүтээлүүдийг сонирхох бололцоотой бас нэгэн веб хуудас нь www.moviesfoundonline.net бөгөөд та цахим хаягаа бүртгүүлснээр шинээр байршуулсан кинонуудын тухай мэдээллийг цаг тухай бүрт аь хүлээн авах боломжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!