Секунд тутам болж байдаг итгэмээргүй зүйлс

Өнгөрч байгаа секунд тутам дэлхий дээр маш олон зүйлс болж байдаг. Тэдгээрээс хамгийн итгэмээргүй бөгөөд хамгийн сонирхолтой – 10 үйл явдлыг толилуулъя.

Эрхэм таныг энэхүү тоон мэдээллийг уншиж байхад ч тэр, уншсаны дараа ч тэр энэ мэтчилэн хэмжээлж хэлэхэд нэн бэрхтэй олон зүйлс өрнөж байгаа билээ. Ингээд нэгээхэн хэсгээс нь л хамтдаа сонирхоцгооё.

Хэт шинэ оддын 30 дэлбэрэлт болдог

01

Огторгуйн уудамд хэт шинэ оддын 30 дэлбэрэлт секунд тутам болж байдаг бөгөөд харахад үнэхээр сонирхол татам үзэгдэл ажээ.

Хаа нэгтээ 40 орчим цахилгаан цахиж байдаг

02

Секунд тутам дэлхийн хаа нэгтээ 40 орчим цахилгаан цахиж, аадар бороо орж байдаг.

“Facebook”-ийн 11.500 статус шинэчлэгддэг

03

Интернетийн орчинд 1 секунд тутам “Google”-ээс 11.500 хайлт хийгддэг бол “Facebook”-ийн 11.500 статус шинэчлэгдэж байдаг. Мөн түүнчлэн 2.8 сая имэйл илгээгдэж байдаг гэнэ.

АНУ-ын өр $50.000 ам.доллараар нэмэгддэг

04

АНУ-ын өрийн хэмжээ секунд тутам $50.000 ам.доллараар нэмэгдэж байдаг.

Хаа нэгтээ 34 модыг унагааж байдаг

05

Дэлхийн хаа нэгтээ секунд тутам 34 модыг тайрч унагаадаг.

Ниагарын хүрхрээнээс 750.000 галлон ус урсдаг

06

Энэ нь 2.839.058 литр – тэй тэнцэнэ.

20.000 орчим Кока Кола зарагддаг

07

Энэ өгүүлбэрийг уншиж байх хоромд л гэхэд дэлхийн өнцөг булан бүрт 20.000 гаруй Кока Кола ундаа зарагдлаа…

$3000 ам.долларыг +18 зугаа цэнгэлд зориулдаг

08

Секунд тутам хүмүүс $3000 ам.долларыг насанд хүрэгчдэд зориулсан зугаа цэнгэлд зарцуулж байдаг гэнэ.

Дөрвөн хүүхэд шинээр төрдөг

09

Секунд тутам дөрвөн хүүхэд шинээр мэндэлж, хоёр хүн хорвоог орхидог.

4000 од шинээр бий болж байдаг

10

Секунд тутам хүн төрөлхтний амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөж байдаг бол огторгуйн уудамд 4000 од шинээр төрж байдаг ажээ.