Хуурамч цүнхийг хэрхэн таних вэ?

Манайхан сүүлийн үед дээр доргүй брэнд гэх тодотголтой бүхэн рүү гүйлдэж, халаасан дахь хэдээ нэг мөсөн сэгсрэхээс ч сийхгүй болоод байна. Гэхдээ энэ таван үсэгтэй үгэнд хууртахгүй байх нь чухал. Тэгвэл брэнд бүтээгдэхүүнийг яаж хуурамчаас нь ялгах вэ? Бид танд брэнд ба брэнд бус цүнхийг хэрхэн таних зөвлөгөө хүргэж байна. Үнэтэй байх нь брэндийн гэдгийг баталж байгаа хэрэг биш гэдгийг юун түрүүнд бодоорой. Мөн дараах зүйлсийг залхууралгүй сайтар ажиглаарай.

1. Хамгийн түрүүнд оёдолыг нь хараарай. Болхи оёдол, далд газруудыг сайтар анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дотор оёдолын хэсэг юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлалтай.

01

2. Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурдаг. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.

02

3. Хаяг, шошго дээр байгаа үгийн алдаануудыг анзаараарай. Тэд нэрийг нь алдаатай бичдэг. Зөвхөн нэр бус заавар гээд бүгдийг нь шалгаз үзэх хэрэгтэй. Ихэнх чанартай бараануудын шошго нь оёгдсон байдаг бол хуурамч бараануудын шошгыг өлгүүрээс нь өлгөсөн байдаг. Тэгэхээр та онлайнаар жинхэнэ цүнхнүүдийн хаяг шошгыг хараад ялгааг нь харж болох юм. Хуурамч цүнхнүүдийн шошгонууд хямд материалаар хийгдсэн, заавар нь тодорхойгүй байдаг гэдгийг санаарай.

03

4. Мэдээж брэнд бүтээгдэхүүнүүд сайтар хамгаалалттай байдаг. Саван дотор ороох цаас болон хийх уут гээд бүх зүйлс нь хамт ирдэг. Хамгийн гол нь цүнхний сав, уут нь яг цүнхэндээ зориулагдсан буюу хэт том, хэт жижиг бус яг таарсан байх ёстой. Хэрвээ таныг цүнх авахад өөрийнх нь зориулагдсан ууттай нь өгөхгүй бол эргэлзээтэй гэсэн үг.

04

5. Логонуудыг нь хараарай. Та өөрийн мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь “Prada” брэндийн логонууд хэзээ ч 2 талдаа байдаггүй. Зөвхөн нэг талдаа л логогоо байрлуулдаг. Тэгэхээр авахыг хүсэж буй брэндийн цүнхнүүдээ сайтар судлах хэрэгтэй.

05

6. Брэндийн цүнхний цахилгаан хэзээ ч гацахгүй.

06

7. Та цүнх худалдан авсан бол заавал үнийн тариф болон цүнхийг хэрхэн арчлах заавар зөвлөгөө дагалдан ирэх ёстой. Танд амжилт хүсье.

07


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй