Жирэмслэлтийн тухай итгэхэд бэрх 10 баримт

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан, хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг байна. Уг нийтлэлээр жирэмслэлтийн үед тохиолдож болзошгүй өөрчлөлтүүд болон зарим сонирхолтой баримтуудтай танилцаарай.

1. Жирэмслэлтийн хугацаа нэг жилээс урт үргэлжлэх боломжтой

01

Жирэмслэлтийн хэвийн хугацаа есөөс арван сар байдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ үүнээс хэтэрсэн буюу дэлхийн хамгийн урт хугацаатай жирэмслэлт 375 өдөр үргэлжилсэн тохиолдол байдаг аж. Тэгсэн хэрнээ хүүхдийн биеийн жин хэт их бус ердөө 3.1 кг байсан юм.

2. Эрэгтэй хүүхдийн шодой хэвлийд байхдаа хөвчрөх тохиолдол бий

02

Бэлгийн бойжилт шилжилтийн насанд л эхэлдэг гэж ихэнх эцэг эхчүүд боддог ч ураг бүрэлдэх явцад эрэгтэй хүүхдийн шодой хөвчрөх тохиолдол бас байдаг гэнэ. Аль ч хүйсний хүүхэд хэвлийд байхдаа сэрэл нь хөдөлж болох ч зөвхөн эрэгтэй хүүхдийнхийг эхо-гоор илрүүлэх боломжтой юм.

3. Зарим эхчүүд доод хэсэгтээ бүтэн оёдол хийлгэдэг

03

Амаржиж буй арван эх тутмын ес нь үтрээндээ оёдол тавиулдаг. Үтрээний урагдалт хүн бүхэнд харилцан адилгүй ба зарим эхийн үтрээ шулуун гэдэсний төгсгөлтэйгөө нийлтэл урагдах аюултай тохиолдол бас гардаг байна. Энэ тохиолдолд тэр хэсэгт бүхэлд нь оёдол тавих шаардлагатай. Азаар ийм эрсдэл харьцангуй ховор буюу зуун хүн тутамд нэг тохиолдох магадлалтай юм.

4. Төрөх үед өтгөнөө хянах боломжгүй

04

Төрөх үеийн дүлэлт нь хүндээр бие засахтай ижилхэн байдаг учраас шулуун гэдсэнд хуримтлагдсан өтгөн гадагшилдаг. Эрт үеэс сувилагч нар жирэмсэн эмэгтэйгийн шулуун гэдсэнд бургуй тавьж цэвэрлэдэг байсан уламжлал өдгөө ч хэвээрээ. Гэхдээ үүний нэг сөрөг тал нь шингэний алдагдалд оруулах эрсдэлтэй учраас зарим хүн татгалздаг. Ямартай ч таны ялгаруулсан өтгөнийг эмнэлгийн ажилтнууд дор нь цэвэрлэчих учраас ичиж санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь дэргэдээ хэнийг байлгах вэ гэдгийг дахин нэг тунгааж үзэх нь зүйтэй болов уу.

5. Жирэмсэн бүсгүйгээс гэрэл цацардаг гэж үү?

05

Хөл хүнд эмэгтэйгийн нүүр царай нь тунгалагшиж үзэсгэлэнтэй харагддагийн шалтгааныг хүмүүс догдлол, баяр хөөртэй нь холбоотой хэмээн тайлбарладаг. Гэхдээ бодит шалтгаан нь жирэмсэн хүний цусан хангамж 50 хувиар нэмэгддэгтэй холбоотой юм. Ийм ер бусын өөрчлөлт хүний биед явагдсанаар хацар туяаран гэрэлтэж, арьс хүртэл гэрэл цацрах мэт гайхалтай өнгөлөг болдог байна.

6. Жирэмслэлтийн үед үнэрлэх мэдрэмж сайжирдаг

06

Жирэмсэн үед амтанд мэдрэг болдогийн адилаар үнэрлэх мэдрэмж ч сайжирдаг. Энэ нь эхийг урагт аюултай зүйл идэхээс сэрэмжлүүлэх байгалийн зохилдлогоо ажээ. Тухайлбал архи, тамхи, кофе зэрэг нь ямар хурц үнэртдэгийг жирэмсэн эхчүүд андахгүй бизээ.

7. Булчингийн агшилт төрсний дараа ч үргэлжилдэг

07

Төрөх үед суларсан биеийн булчингууд агшиж эргэж хэвийн байдалдаа ороход хэд хоногийн хугацаа хэрэгтэй. Зарим эхчүүд энэ хугацаанд эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэж, эм тариа хийлгэдэг.

8. Жирэмсэн хүн хоёр хүний хоол идэх шаардлагагүй

08

Түгээмэл ойлголтоор жирэмсэн хүн хоёр хүний порцоор хооллох хэрэгтэй гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Жирэмсэн эмэгтэй өдөрт авах ёстой илчлэгээ 300 калори нэмэгдүүлэхэд л хангалттай. Мөн жирэмслэлтийнхээ хугацаанд 11 кг жин л нэмэх шаардлагатай аж.

9. Жирэмсэн эмэгтэйн хөл томордог

09

Жирэмсэн үед биеийн жин нэмэгддэг учраас хөлөнд ирэх ачаалал ихэсдэг. Тиймээс ачаалалд дасан зохицохын тулд хөлийн хэмжээ томрох үзэгдэл зарим хүнд ажиглагддаг. Энэ нь ихэвчлэн түр зуурын үйл явц байдаг ч зарим хүн төрснийхөө дараа ч тэр хэвээрээ үлдэх нь бий.

10. Эрэгтэй хүнд жирэмсний шинж тэмдэг илрэх тохиолдол бий

10

Удахгүй аав болох гэж буй хүнд бас жин нэмэгдэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол цөөнгүй байдаг. Үүнийг анагаах ухаанд төсөөллийн жирэмслэлт гэж нэрлэдэг.