in

Өмсөхөө больсон хуучин цамцыг дахин ашиглах гайхалтай санаанууд

Хэрэв таны хувцасны шүүгээнд хуучин сорочкон цамц байгаа бол хаях гэж битгий яараарай. Таны эд зүйлс шинэ төрхийг олох боломжтой. Тэдгээрийг будаж, мөн дахин оёх эсвэл олон тооны жижиг сажиг зүйлийг ч хийж болох юм. Ингээд өмсөхөө больсон хуучин сорочкон цамцыг дахин ашиглах гайхалтай санаануудыг танилцуулья.

1. Та аавынхаа эсвэл нөхрийнхөө өмсөхөө больсон хуучин сорочкон цамцаар хүүхдийн шүлхэвч хийж өгөөрэй. Хөөрхөн харагдаж байгаа биз.

01

2. Мөн авсаархан, дахин давтагдашгүй загвартай гар цүнх хийж болно.

02

3. Өөрөө загварыг нь гаргаад хэн ч өмсч байгаагүй өвөрвөц, гайхалтай даашинз урлах боломжтой.

03

4. Хос дэрний уут хийсэн ч болно.

04

5. Бяцхан охиндоо даашинз урлаж өгөөрэй. Эгдүүтэй харагдаж байгаа биз.

05

6. Та сорочкон цамцны ханцуйгаар гэрийн углааш урлаж болно. Ийм углааш хээнцэр, дэгжин харагддаг.

06

7. Мөн гэрийн хормогч урлаад гал тогоондоо өмсөж болно. Танд амжилт хүсье.

07

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Жирэмслэлтийн тухай итгэхэд бэрх 10 баримт

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй учир битүүлэг 10 газар