Хүний биеийн тухай санаанд оромгүй 20 баримт

Дэлхий дээр амьдарч байгаа 7.000.000.000 гаруй хүн ам нь соёл, зан заншил, хувь хүний төлөвшлөөс бусдаар олон зүйлээрээ адилхан билээ. Ингээд та бүхэнд хэзээ ч судалж барамгүй хүн төрөлхтний талаарх хамгийн сонирхолтой 20 баримтыг хүргэе.

Хүн төрөлхтний харах чадвар бүргэдийнх шиг хурц биш ч гэсэн нүд бол туйлын мэдрэг эрхтэн юм. Хэрвээ дэлхий бүхэлдээ хавтгай байсан бол та бид 48 км хол байгаа юухныг ч гэсэн тодхон харах чадвартай ажээ.

01

Та биднийг халуун эсвэл хурц үзүүртэй зүйлст гараа хүргэхэд мэдрэгддэг өвчин эгшин зуурт болоод л өнгөрдөг. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоотой холбоотой бөгөөд мэдрэлийн эсүүдийнхээ тусламжтайгаар миллисекунд ч хүрэхгүй хугацаанд аюулыг мэдэрч чаддаг. Энэ үед судасны цохилт 402 км/ц хурдтайгаар дохио өгдөг байна.

02

Хүн бүрийн хүйсэнд та бидний харж мэдэрч чадахгүй “эко систем“ оршин байдаг. Хүний бие хэдэн триллионоор хэмжигдэх ашигтай ашиггүй нян, бичил организмаар бялхаж байдаг бөгөөд эдгээрийн сая саяар хэмжигдэх нэгээхэн хэсэг нь хүйсний нүхэнд амьдардаг ажээ. Хүйсний нүхэнд амьдардаг эдгээр бичил организм нь ширэнгэн ойтой ижил эко системийг бүрдүүлдэг.

03

Та бидний биед огторгуйн оддоос ч илүү атом агуулагдаж байдаг гэвэл та итгэх үү? Насанд хүрсэн хүний бие дунджаар 7 октиллион атомтой байдаг гэнэ. Октиллион нь долоогийн тооны араас 0 – ийн тоог 27 удаа бичсэнтэй тэнцэх ойлголт бөгөөд энэ нь огторгуйн оддоос хоёр дахин их хэмжээ юм.

04

Хүн төрөлхтний ясны бүтэц олонхын хувьд хэврэгхэн юм шиг санагддаг ч шинжлэх ухааны үндэслэлээр нь авч үзвэл боржин чулуу шиг бат бэх байдаг ажээ. Өөрөөр хэлбэл шүдэнзний хайрцаг шиг хэлбэртэй яс л гэхэд 8 тн гаруй жинтэй зүйлийг даах чадвартай гэнэ.

05

Хүн төрөлхтөн мич хоёрын хооронд ердөө ганц л хромосомын зөрүү байдаг шүү дээ. ДНХ – д өчүүхэн өөрчлөлт орох л юм бол та биднийг цоо шинэ төрөл зүйлд хувиргах чадвартай. Хүмүүсийн 50% нь ДНХ – гээ маш энгийн зүйлсээр дамжуулан хуваалцаж байдгийн нэг нь гадил жимс байдаг юм. Тэгэхээр мичний ДНХ нь хүмүүсийн идэж байгаад өгсөн гадил жимсээр дамжиж байгаа гэсэн үг.

06

Эс бол та бидний биеийг бүрдүүлэгч хамгийн гол хүчин зүйл юм. Секунд тутам хүний бие 25.000.000 шинэ эсийг бий болгож байдаг гэж бодохоор 13 секунд тутам АНУ-ын хүн амаас ч илүү хэмжээний эс хүний биед боловсорч шинээр мэндэлж байдаг ажээ.

07

Гүн хөх тэнгисийн зарим амьтан, шөнийн цагаар гэрэлтэж харагддаг мөөг шиг хүний бие ч гэсэн гэрэлтдэг. Энэ гэрэл маш бүдэг үзэгддэг учир энгийн хүний нүдээр харах боломжгүй байдаг юм.

08

Секунд тутам та бидний бие 25.000.000 эсийг шинээр боловсруулж байдаг. Шинээр бий болсон энэ эс нь арьсыг нөхөн төлжүүлэх үүргийг гүйцэтгэх нь бий. Хүний биеэс амьдралынх нь турш 18 кг арьс гуужиж унадаг бол шинээр бий болсон эсүүд сар тутам, жил тутам арьсны өнгөн давхаргыг нөхөн төлжүүлсээр байдаг ажээ.

09

Хүний биеийг бүрдүүлэгч хэдэн тэрбум эс бий. Гэвч эдгээр эсүүдийн дөнгөж 10% нь л хүнийх байдаг гэнэ. Үлдсэн 90% нь төрөл бүрийн нян, мөөгөнцрөөс төрмөл эс байдаг.

10

Хүн төрөлхтөн үндсэн таван мэдрэхүйтэй ч зургаа бий гэж үздэг. Тэгвэл зургаагаас дээш арав гаруй мэдрэхүйтэй байдаг аж. Тухайлбал тэнцвэрээ хадгалах, орчны температур, өвчин, цаг хугацааг таамаглаж мэдрэх зэрэг нэн чухал арав гаруй онцгой мэдрэхүй байдаг юм. Энэ нь гадаад орчныг мэдрэхүйн тухай ойлголт бол амьсгаа боогдох, цангах, цадах зэрэг дотоод мэдрэхүй ч олон бий. Харамсалтай нь нас барсан хүнийг харж чаддаггүй.

11

Уушиг нь бүхэлдээ 300.000.000 хялгасан судаснаас бүрддэг амин чухал эрхтэн билээ. Энэ нь АНУ-ын Сиэтлээс Сан Диего хот орохтой тэнцэх хэмжээний урт гэсэн үг юм. Тэгэхээр уушигны хялгасан судас нь 1710 км гаруй урт байдаг ажээ.

12

Та биднийг уйлахад ялгардаг нулимс нь ямар шалтгаанаар уйлж байгаагаас шалтгаалж харилцан адилгүй бүтэцтэй байдаг гэнэ. Тухайлбал зовж шаналсан, гэмшсэн, гуниглаж ганихарсан зэрэг сэтгэлийн ямар хөдөлгөөнөөр уйлж байгаагаас шалтгаалж нулимсны хэлбэр бүтэц өөр өөр байдаг юм.

Ингэхдээ молекулын бүтэцтэйгээр биш цасан ширхэг мэт хэлбэртэйгээр гардаг ажээ. Дээрх зураг бол нулимсны бүтцийг микроскопоор харсан байдал юм.

13

Тархи нь биеийн аль нэг хэсгээр дамжуулж өвчнийг мэдэрдэг. Тэрнээс биш тархи нь өөрөө өвчин мэдэрдэггүй эрхтэн юм. Тархинд гар, хөл зэрэг бусад эрхтэн тогтолцооны адилаар өвчин мэдрэгч буюу хүртэхүйн мэдрэмж үгүй ажээ.

14

Тархи нь махан эсвэл эд эсээс тогтдоггүй гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл тархины 80% ус байдаг шиг хүний бие бүхэлдээ уснаас тогтдог билээ.

15

Дэлхий дээр ямар ч үсгүй ганц ч хүн байхгүй. Хүн бүр мичтэй ижил биеийнх нь аль ч хэсгийг үс бүрхсэн байдаг. Үс нь маш богинохон, сийрэг бөгөөд өнгөгүй байдаг учир биеийн зарим хэсгийн үс нь нүдэнд тэр бүр үзэгдэхгүй.

16

Судас бүрт цусыг байнгын ажиллагаатайгаар шахаж байдаг зүрх нь хүний биеийн булчингуудаас хамгийн хүчирхэг нь юм. Зүрх нь цусыг 9 хүртэлх м хол шахах хангалттай чадвартай “нандин” эрхтэн билээ.

17

Найтаах нь хамрын хөндийг цэвэрлэж хоолойнд тээглэсэн бөөгнөрлийг гаргахад тусалдаг. Та бид найтаахдаа салхинаас ч хурдан буюу 160 км/ц хурдтай найтааж бохирдлоо гадагшлуулдаг ажээ.

18

Энэ баримт нь хүний биеийн тухай гэхээсээ илүү дэлхийн хүн амтай холбогдоно. Өдөр бүр дэлхий дээр хүмүүс 120.000.000 удаагийн секс хийдэг гэнэ.

19

Хүний биеийн өндөр өдөрт нэгээс олон удаа өөрчлөгдөж байнгын хэлбэлзэлтэй оршдог гэнэ. Ялангуяа шөнийн цагаар та бидний бие өсөж байдаг. Өглөө сэрэхэд өчигдрийнхөөсөө 1 см – ээр өндөр байдаг нь үүнтэй холбоотой ажээ. Тэгэхээр өдрийн турш нуруу хоорондын мөгөөрс бага багаар агшиж байдаг гэсэн үг юм.

20


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close