Ким Кардашьяан хүчиндүүлсэн үү?

Өчигдөр буюу аравдугаар сарын гуравны өдөр Францын Парис хотод реалити шоуны од Ким Кардашьяан буу тулгуулан дээрэмдүүлжээ. Зочид буудлынх нь өрөөнд шөнийн 03:00 цагт нэвтэрсэн цагдаагийн хувцастай дээрэмчид $6.7 саяын гоёл бүхий хайрцаг, $4 саяын хуримын бөгжийг нь авч оджээ. Ким тэр өдрөө хувийн онгоцоор Парисаас Америк руу явсан байна.

02

Мөн түүний хэтэвч, бэлэн байсан 1,000 евро, гар утас зэргийг нь авсан тухай цагдаагаас мэдээлсэн байна. Буудлын хамгаалалтыг барьцаалсан дээрэмчид Кардашяны өрөөнд ороод түүний гар, хөлийг хүлж, аманд нь тууз наагаад угаалгын өрөөнд нь цоожилсон байжээ.

05

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээрэмчид Кардашьяаны толгойд буу тулгахад өөрийг нь алах гэж байна гэж бодон “хоёр хүүхэдтэйгээ хэлж амьд үлдээхийг гуйхад” ийнхүү хүлээд түгжиж орхисон гэнэ. Өчигдөр өдөр Кардашьяан цагдаад мэдүүлэг өгснийхөө дараа цагдаагаар хамгаалуулан хоёр машинтайгаар нисэх буудал хүрч хувийн онгоцондоо суусан байна.

03

Тэрээр ээж Крис Женнер болон дүү Кортнеи Кардашьяан, Кендалл Женнер нарын хамт хувцас загварын шоу үзэхээр Парист ирээд байжээ. Нөхөр Кэни Уэст нь Лхагва гарагт араас нь очихоор төлөвлөсөн байсан гэнэ. Харин гурван настай, есөн сартай хоёр хүүхэд нь хамт байгаагүй байна.

01

Ням гарагийн орой загвар зохион бүтээгч Аззедин Алаяагийн оройн зоогт уригдсан Кардашьяан, дүү Кортнеин хамт дээрэмдүүлэхээсээ хагас цагийн өмнө буюу 02:30 цагт буудалдаа ирсэн байна. Ням гарагийн өдөр Ким өөрийн Твиттер сүлжээнд хамгаалалтын ажилтан Паскаль Дювиертайгаа яваа зургаа оруулж “Энэ залуу миний зураг бүрт гарах юм” хэмээн тайлбар бичиж байжээ.

04

06


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!