Үсний уналтыг зогсоох хамгийн үр дүнтэй 10 арга

Гадаад орчны нөлөө болон бие организмын асуудлаас болж үс унаж, улмаар халзрах аймшигтай өвчин хүмүүст түгээмэл тохиолддог. Үс гундан унах нь мэдээж гоо сайханд нөхөж баршгүй гарз хохирол авчирдаг билээ.

Тиймээс энэ хэцүү асуудалтай хэрхэн тэмцэж эрүүл мэнд, гоо сайхнаа аврахад тань дөхөм болох дараах шалгарсан арван аргыг хүргэж байна.

1. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх

01

Үс унах асуудал нас хүйс харгалзахгүйгээр хүний амьдралд тохиолдох нь зайлшгүй юм. Харин энэ үед элдэв химийн найрлагатай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэх гэж бүү яараарай. Үүний оронд гэртээ зөгийн бал, нимбэг зэрэг байгалийн гаралтай материал ашиглан янз бүрийн эмчилгээний бүтээгдэхүүн бэлтгэж аль болох эрүүл аргаар арчлахыг хичээх хэрэгтэй.

2. Үс уналтынхаа шалтгааныг тогтоох

02

Үс унах нь маш олон шалтгаантай. Тиймээс юун түрүүнд үс уналтынхаа шалтгааныг олж тогтоох нь чухал. Тухайлбал гормоны өөрчлөлт, амьдралын эрүүл бус хэв маяг, буруу хооллолт, тэжээлийн дутагдал, ядаргаа, эмийн сөрөг нөлөө, бамбай булчирхайн асуудал, цэвэршилтийн үеийн өөрчлөлт зэргийн аль нь болохыг мэдэх шаардлагатай юм. Шалтгаанаа тодорхойлсны дараа цаг алдалгүй сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй шүү.

3. Хуйхандаа иллэг хийх

03

Толгой, хуйхандаа тогтмол иллэг хийх нь үс уналтаас сэргийлэх нэг хүчин зүйл болдог. Иймд үс унах асуудалтай тулгарсан бол өдөр бүр олив, кокос, зуу настын тосоор хуйхандаа иллэг массаж хийж байгаарай. Ингэснээр хуйх эрүүлжиж, үс уналт саармагжих ач холбогдолтой.

4. Эмчилгээний ангижруулагч хэрэглэх

04

Үс уналтыг зогсоохын тулд хамгийн сайн чанарын эмчилгэээний ангижруулагч сонгож хэрэглээрэй. Долоо хоногт ядаж хоёр удаа ангижруулагч түрхэн үсэндээ тэжээл өгөх нь үс ба хуйханд сайн нөлөө үзүүлнэ.

5. Үсний тосоо зөв сонгох

05

Үсний тос нь зориулалтаасаа шалтгаалаад хэд хэдэн төрөлтэй. Ерөнхий гурван ангилал нь эмчилгээний, эфирийн болон ургамлын гаралтай тос юм. Тэгэхээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч өөрт тохирсон тосоо сонгож хэрэглэх нь зүйтэй аж.

6. Анар жимсний навчийг хэрэглэх

06

Анар жимсний навчийг жижиглэж нунтаглаад байгалийн гаралтай тос нэмэн маск бэлтгэж хуйхандаа түрхээрэй. Энэ маскийг тогтмол тавьснаар үс уналт багасахаас гадна үс илүү гялалзсан, өтгөн болох эерэг үр дагавартай.

7. Нимбэгний шүүсээр массаж хийх

07

Хуйхандаа нимбэгний шүүс түрхэн массажлах нь үс ургалтыг дэмждэг шилдэг аргуудын нэг юм. Мөн энэ нь үс хуурайшиж хагтах болон бусад бүх асуудлаас сэргийлэхэд тустай.

8. “Амла” жимсний тос хэрэглэх

08

Амла жимсний тосыг нимбэгний шүүстэй хольж хуйхандаа түрхэх нь үс уналтын эсрэг шилдэг эмчилгээний нэг ажээ. Энэ холимогоо шампуний оронд ч хэрэглэж болох бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор л мэдэгдэхүйц өөрчлөлт гарах аж.

9. Гадил жимсний нухаш түрхэх

09

Гадил жимсийг нунтаглаж үс, хуйхандаа түрхэх нь байгалийн гаралтай чанарлаг тэжээл болж өгдөг. Энэ нь үсийг илүү бат бөх, намирсан зөөлөн, эрүүл болгодог байна.

10. “Ним” модны тос түрхэх

10

Ним хэмээх модноос гаргаж авсан үсний тэжээлийн тос (Neem Oil ) байдаг. Энэ тосыг үс унаж буй хэсгүүддээ хоёр долоо хоног тогтмол түрхсэнээр гайхалтай үр дүнд хүрэх шидтэй ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!