Бид яагаад чармай нүцгэн унтах ёстой вэ?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эхээс төрсөн биеэрээ нүцгэн унтах нь олон талын ач холбогдолтой байдаг байна. Зөвхөн эрүүл мэндэд ч биш, хосуудын харилцааг илүү дотно болгодог үнэлэшгүй давуу талтай. Ингээд та бүхэнд нүцгэн унтсанаар бидний биед ямар эерэг өөрчлөлтүүд гарч болохыг сонирхуулж байна.

Сайн унтаж амрахад тусалдаг.

01

Тавлаг сайхан нойрсож хэвших нь та бидний эрүүл амьдралын үндэс билээ. Австрали эрдэмтдийн явуулсан судалгаагаар хувцастай унтах бие махбодыг чилээж аажим ядраадаг болохыг тогтоожээ. Сайхан унтаж амрахад бие махбод болон ор хөнжлийн орчин нөхцөл, температур онцгой нөлөөтэй байдаг байна.

Арьсыг амрааж амьсгалуулна.

02

Тохой, хөл зэрэг та бидний биеийн зарим хэсэг бүхий л өдрийн турш далд байдаг. Биеийн эдгээр хэсэг нь бусад хэсгээсээ илүү олон давхарга эдээр хучигдсан байдаг учир ихэнх тохиолдолд бүрэн амьсгалж чаддаггүй. Тиймээс арьсаа амьсгалуулж арьсны элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд нүцгэн унтахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Стрессээс ангижруулна.

03

Стрессийн гормон гэж нэрлэдэг кортизол нь өлсөх мэдрэмжийг хянадаг ба хүний биед маш олон төрлийн эмгэг үүсгэдэг. Тухайлбал кортизолын хэмжээ нэмэгдсэнээр сэтгэл санаа тавгүйтэж, цусны даралт ихсэхээс эхлээд дархлааг дарангуйлж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Ингэснээр жингийн илүүдэл үүсэхээс гадна холестриний хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй юм. Нүцгэн унтах нь бие махбодыг тайван унтаж амрахад туслахаас гадна кортизолын хэмжээг тэнцвэржүүлэхэд дөхөм болдог байна.

Судлаачдын үзэж байгаагаар оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд кортизолын хэмжээ хамгийн бага байдаг ба аажмаар бүрэлдэж эхэлдэг. Хэрвээ хангалттай сайн унтаж чадахгүй бол энэ нь нэмэгдэж эрүүл амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлнө.

Хөгшрөлтийн эсрэг даавар ялгаруулна.

04

Унтаж амрах орчныхоо температурыг 21ºC хэмээс хэтрүүлэхгүйгээс гадна эхээс төрсөн биеэрээ нүцгэн унтаж хэвших нь хүний биеийн бодисын солилцоог хэвийн байлгахад тустай гэнэ. Хэт халуун орчинд, хэт халуун бас зузаан хөнжил нөмөрч унтах нь мелатонин ба хөгшрөлтийн эсрэг дааврын ялгаралтыг дарангуйлдаг. Эсрэгээрээ бие ба орчны хэм багасах тусам эдгээр дааврын ялгаралт нэмэгдэж хөгшрөлтөөс сэргийлэх үндэс болох ба эрүүл саруул, урт наслах юм байна. Мелатонин даавар нь харанхуйд ялгардаг бол биеийн хэрэгцээт гормонуудын олонх нь биеийн дулаан багасахад нэмэгддэг ажээ.

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

07

Эхээс төрсөн биеэрээ нүцгэн унтах нь зарим хүмүүсийн хувьд ичиж зовмоор үйлдэл мэт санагддаг ч өөрийгөө чөлөөлж эрх чөлөөг мэдрэх хамгийн энгийн гарц болдог. Энэ нь бариу дотуур хувцасгүйгээр сайхан унтаж амраахаас гадна гоо төгөлдөр бие махбодоо илэн таалж өөртөө сэтгэл хангалуун байх үндсийг тавьдаг. Ингэснээр өөрийгөө хайрлаж, өөрөөрөө байж, өөртөө итгэх итгэлийг олж авна.

Цусны эргэлтийг сайжруулна.

06

Унтлагын эсвэл дотуур хувцастай унтах нь хүний биеийн цусны эргэлтийг тодорхой хэмжээгээр сааруулж байдаг. Цусны эргэлт тогтвортой байх нь бие организмын бүхий л эрхтэн тогтолцоонд хамгийн чухал юм. Ялангуяа улаан бөөм нь хүний биеийн амин чухал хэсгүүдэд хүчилтөрөгчийг түгээж байдаг учир бие махбод болон сэтгэцийн хувьд эрүүл байх үндэс нь нүцгэн унтахтай холбоотой байдаг аж. Тиймээс ташаа хэсгийг дарсан болон бариу хөхөвч, дотуур өмд өмсөхгүй байхыг хичээх нь зүйтэй.

Нөхөн үржихүйг хамгаална.

05

“The Sex Drive Solution for Women” номын зохиолч, судлаач Женнифер Ландагийн үзэж байгаагаар нүцгэн унтах нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг гэнэ. Ялангуяа үтрээний орчныг тэнцвэржүүлэхэд тустай юм. Үтрээ бол тодорхой хэмжээний бичил нянтай орчин бөгөөд ашигтай ашиггүй эдгээр нян нь халуун, чийглэг орчинд нэмэгдэх хандлагатай байдаг учраас нүцгэн унтаж хэвших нь нэн тэргүүнд мөөгөнцрөөс сэргийлэх боломжтойг тодотгожээ. Харин эрчүүдийн хувьд нүцгэн унтах нь үрийн шингэний бүтэц чанарыг хэвийн түвшинд байлгаж нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоог эрүүл байхад тусалдаг гэнэ.

Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ.

08

“The University of Warwick”-ийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүн зургаагаас бага цаг унтах юм бол чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах магадлалтайгаас гадна хүссэн хүсээгүй жингийн илүүдэлтэй болдог гэнэ. Нойр дутуу дээрээс нь тухтай унтаж амрахгүй бол стрессийн гормон ихээр ялгарч таагүй зүйлсийн эхлэл тавигддаг. Тиймээс нүцгэн унтаж амрах нь олон талын ашиг тустай ажээ.

Эцэст нь тоомсорломооргүй мэт боловч эхээс төрсөн биеэрээ нүцгэн унтах нь эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм. Тухайлбал угаалгын нунтаг, усны хэрэглээг багасгахаас гадна унтлагын хувцас, дотуур хувцас худалдаж авах зардлыг хэмнэх боломжтой гэж үзжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй