Өхөөрдөм боловч таныг хормын дотор хөнөөж чадах 10 амьтан

Аливаа амьтдыг гадаад үзэмжээр нь дүгнэхээсээ өмнө мөн чанарыг нь судлаад үзэхэд илүүдэхгүй ажээ. Ингээд таны мэдлэгт дусал нэмэр өгөх зорилготой дараах нийтлэлээс “гэм зэмгүй” харагддаг ч аминд аюул учруулж болзошгүй амьтдын тухай мэдэж аваарай.

Зараа загас

01

Жижигхэн биетэй зараа загасанд хүнийг айлгах зүйл огт байхгүй бөгөөд харин ч зарим хүний хувьд эгдүүтэй санагддаг байж болох юм. Ялангуяа түүний биеэ хамгаалан хөөж томордог үйлдэл нь тун өвөрмөц бөгөөд өхөөрдөм билээ. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ энэ амьтан таны бодсоноос хамаагүй аюултай ажээ. Учир нь зараа загасанд хатгуулсан хүний бүх биеэр хор тархаж, мэдээ алдан улмаар үхэлд ч хүрэх эрсдэлтэй гэнэ.

Лорис

02

Гадаад байдлаас нь дүгнэхэд туйлын гэм зэмгүй харагддаг ч хамгийн хортой хөхтөн амьтны нэг бол Лорис юм. Хортой учраас гэрийн тэжээвэр амьтан болгохыг ч хориглосон байдаг. Лорис айж цочирдсон үедээ тохой орчмоосоо хорт бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний амийг хөнөөх чадалтай аж.

Дельфин

03

Далайн ертөнцийн хамгийн хайр татам, хөгжилтэй амьтан болох дельфин хүртэл энэ жагсаалтанд багтжээ. Дельфин хэдийгээр ухаалаг, нөхөрсөг амьтан боловч уурласан үедээ нэлээд ширүүн авирладаг байна. Тэд заримдаа далайд сэлж байгаа хүмүүсийг тоглох гэж өдөж хоргоож, санаснаар нь болохгүй бол бүр уурлаж гэмтээдэг байна. Дельфиний дайралтанд өртөж нас барсан хүн ч цөөнгүй бий.

Шимпанзе

04

Шимпанзе сармагчин болон түүний үр төл их хөөрхөн харагддаг. Гэхдээ хэрэв тэднийг уурлуулвал нэлээд ширүүн авиртай амьтад аж. Тэдний эзэмшил газар луу нэвтрэх юмуу тайван байдлыг нь алдагдуулсан хүнийг биеэ хамгаалах завдал өгөлгүй цохиж, хазах зэргээр тун хэрцгий хариу үйлдэл үзүүлдэг байна.

Хортой мэлхий

05

Дэлхийн хамгийн аюултай амьтдын тоонд Амазоны ширэнгэд амьдардаг хортой мэлхий ордог. Тэд гялалзсан гоёмсог өнгөтэй үзэсгэлэнт төрхөөрөө бусад мэлхийнээс ялгардаг боловч 30 секундын дотор хүний амийг авч одох чадалтай. Өөрөөр хэлбэл хэн нэгэн энэ мэлхийд хүрсэн даруйдаа л хорвоог орхих болно.

Нугасан хошуут

06

Нугасан хошуутыг өхөөрдөм гэж үзэх эсэх нь хүн хүний сонирхлоос хамаарах байх. Гэхдээ амьтдыг эвлүүлчихсэн мэт түүний төрхийг хөгжилтэй харагддаг гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй бизээ. Зуун жилийн өмнөөс үүсэлтэй гэж үздэг энэ амьтныг судлаачид холимог геньтэй гэж таамагладаг. Ямартай ч эр нугасан хошуутын шүд хортой байдаг аж. Түүнд хазуулсан хүн олон сарын турш хурц өвдөлтийг мэдрэн зовж шаналдаг байна.

Шоргоолж идэшт баавгай

07

Энэ баавгай нь зөвхөн шоргоолжоор хооллодог гэдгээрээ ихээхэн онцлогтой. Гаднаасаа тайван дөлгөөн харагддаг энэ амьтны урт хоншоор нь шавжийг хялбархан олж идэхэд зохицжээ. Хэдийгээр шоргоолж идэштэн бусад амьтад руу довтолдоггүй ч түүнийг өдсөн хүнд зохих хариуг нь өгөх чадвартай. Байгалийн зэрлэг онгон амьтныг оролдож хурц саварт нь гэдсээ хүүлүүлж амиа алдсан хүмүүс байдаг аж.

Пфефферийн улаан арвайлж

08

Дэлхий дээрх гоёмсог өнгө зүстэй амьтад хортой байх нь элбэг. Энэхүү солонгорсон өнгөт үзэсгэлэнт далайн арвайлж ч бас хортой. Мөн цорын ганц хортой далайн арвайлж гэдгээрээ онцлог. Тэрээр биеийнхээ хорыг хүний судас руу шахсанаар түргэн хугацаанд бүх биеэр хор тархаж аминд нь хүрэх аюултай юм.

Хулгана

09

Зарим хүмүүс хулганыг дотор арзайлгам муухай гэж хэлж болох ч амьтны дэлгүүрт зарагддаг тэжээвэр хулгана өхөөрдөм байдаг шүү дээ. Тэгвэл хулганыг аюултай гэсний учир нь тэд хүнд шимэгч, нян бактери зэрэг элдэв төрлийн өвчний халдвар тараах магадлалтай. Тиймээс хулганатай харьцахдаа болгоомжлоход илүүдэхгүй.

Муужгай

10

Муужгай бол мэдээж энэ жагсаалтын эхэнд орохуйц эгдүүтэй амьтан билээ. Гэхдээ тэдний ихэнх нь үхлийн аюулт шимэгч тээж явдаг байна. Хэрэв эх муур нь шимэгчтэй байсан бол муужгайнд ч бас бий гэсэн үг. Энэ нь муужгайны бие болон үүр, хэвтэр зэргээс хүнд халдварладаг. Ялангуяа дархлаа сул буюу ханиадтай, жирэмсэн, химийн эмчилгээ хийлгэж байгаа болон ДОХ-ын халдвартай хүмүүст уг шимэгч хамгийн хурдан халдварлаж өвчнийг нь хүндрүүлж, үхэлд хүргэх аюултай. Хөөрхөн амьтдаас болгоомжилж яваарай.