Дэлхийн хамгийн хачирхалтай секс сонирхолууд

Хүмүүсийн бие махбодын болон сэтгэлийн таашаал авах хэлбэр харилцан адилгүй. Зарим хүн хэн нэгний найтаахыг харах эсвэл сонсохоороо бэлгийн ажил хийснээс илүү таашаал авдаг бол зарим нь эмэгтэй хүний унгасны үнэрт мансуурдаг.

Тэгвэл нэг хэсэг нь гэлэнмаа шиг хувцаслан анусандаа секс тоглоом хийдэг бол нас барсан хүнтэй бэлгийн ажил хийж таашаал авах хүн ч бас бий. Ингээд хүмүүсийн таашаал авахын тулд хийдэг хамгийн хачирхалтай үйлдлүүдээс сонирхуулъя.

10. “Apotemnophilia”: Мөчөө тайрна

01

Мөчөө тайрч таашаал авах хэлбэрийг ингэж нэрлэдэг. Зарим нь мөчөө тайралгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж таашаал авах нь ч бий. Мөчөө тайрч таашаал авдаг хүмүүсийн зарим нь галт тэргэнд дайруулдаг бол зарим нь хөлөө бууддаг. Тэгвэл 1999 онд нэг залуу – 79°С хэмийн мөстэй саванд зургаан цаг хөлөө дүрж таашаал авсны эцэст тайруулсан гэнэ.

Гэвч зарим ийм донтон тийм ч азтай байдаггүй. 1998 онд Нью Йоркоос Мексик рүү нисч явсан нэг эр $10.000 ам.доллараар захиалсан протезоо авч чадалгүй цусан халдвараар нас баржээ.

9. “Vorarephilia”: Хэн нэгнийг идэх эсвэл өөрийгөө идүүлнэ

02

Хэн нэгнийг бүхлээр нь идэх эсвэл өөрөө нэг хэсэг нь болж таашаал авах үзэгдлийг ингэж нэрлэдэг. Таашаалын энэ хэлбэрийг хүн махан идэшт Armin Meiwes – тэй холбох нь түгээмэл байдаг.

Учир нь түүний 20 кг махыг нь идсэн инженер Bernd Brandes өөрөө сайн дураараа түүнд идүүлэхийг хүссэн байдаг. Сэтгэлзүйч нар хачирхалтай бас ховор энэ донг ганцаардлаас ангижрах арга гэж үздэг.

8. “Ursusagalmatophilia”: Чихмэл бамбарууштай секс хийнэ

03

Амьтны дүрстэй хувцас өмсөх эсвэл чихмэл тоглоомтойгоо бэлгийн ажил хийж таашаал авах үзэгдэл олон бий. Тэгвэл ялангуяа чихмэл тедди бамбаруушнаасаа ийм таашаал авахыг Ursusagalmatophilia гэж нэрлэдэг. Ийм төрлийн хүмүүс бэлгийн гаж зуршлаа бага насандаа үзсэн хүүхэлдэйн киноноосоо олж авсан байдаг.

Ohio мужийн иргэн Charles Marshall – ийг олон нийтийн газар тедди бамбарууштайгаа бэлгийн ажил хийсэн гэсэн шалтгаанаар 2012 онд баривчилж байжээ.

7. “Autonepiophilia”: Насанд хүрсэн нярайн дүр эсгэнэ

04

Бэлгийн гаж зуршилтай бас сэтгэцийн өвчтэй гэж үздэг ийм хүмүүс АНУ болон Их Британид 500.000 гаруй бий гэж үздэг. Ингэхдээ тэд нярайн живх зүүж хүүхдийн оронд унтахаас гадна соска хөхнө. Зарим нь нэг цагийн $120 ам.долларын хөлстэйгөөр асрагч хүртэл хөлсөлдөг ба асрагч нь тэднийг угжиж бүүвэйлж бас живхийг нь сольсноор нэмж $40 ам.доллараар цалинждаг гэнэ.

6. “Objectiphilia”: Амьгүй зүйлст татагдаж улмаар гэрлэнэ

05

Ийм хэлбэрээр таашаал авдаг хүмүүс нэлээн бий. Жишээ нь Берлиний хана болон Эйфелийн цамхагтай гэрлэсэн эмэгтэй байдаг. Ингэхдээ алсаас харж таашаал авдаг ба тухайн зүйлээ үнсэн таалах магадгүй дэргэд нь зогсох бас дээр нь суух зэргээр бэлгийн бас сэтгэлийн таашаал авдаг ажээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын нэг залуу тэвэрч унтдаг дэртэйгээ гэрлэсэн тохиолдол ч бас байна.

5. “Mechanophilia”: Машинтайгаа дотно харьцаанд орно

06

Амьгүй зүйлст татагдаж таашаал авах дон дотроо олон төрөлтэй. Тэдгээрийн нэг нь унадаг дугуй мотоцикл мөн нисдэг тэргийг шүтэн дээдэлж түүнээсээ таашаал авах үзэгдэл юм. Жишээ нь АНУ-ын иргэн Edward Smith амьдралдаа 1000 гаруй машинтай бэлгийн ажил хийсэн нэгэн гэнэ.

Хамгийн хайртай машин нь VW Beetle бөгөөд өмнө нь хэд хэдэн нисдэг тэрэгтэй секс хийж байсан ажээ. Ийм үзэгдлийг зарим оронд гэмт хэрэг гэж үздэг.

4. “WAM Fetishism”: Хоолоороо тоглоно

07

Хүнсний зүйлсийг ялангуяа түүхий өндөг, тос, кетчуп, мөхөөлдөс, сүү, тараг, шар айраг болон шавар, сахлын хөөс зэргийг биендээ нялж таашаал авах хэлбэрийг Wet & Messy Fetishism гэж нэрлэдэг. Энэ ойлголтонд хамтрагч дээрээ шээх эсвэл бөөлжих мөн үрийн шингэнээ түрхэх зэрэг үйлдэл тооцогдохгүй.

Энэ төрлийн фетишист хүмүүс түрхсэн зүйлсээсээ болон нялцганасан биеэрээ үйлдэх амттай секст донтдог.

3. “Mysophilia”: Үхсэн амьтны сэгнээс таашаал авна

08

Ийм хэлбэрээр таашаал авах хэд хэдэн төрөл байдаг. Зарим нь үхсэн амьтны сэгийг харахаас эхлээд илж таалан бас идэж таашаал авна. Тэгвэл өөр нэг хэлбэр нь ялгадас бөөлжис зэргийг биеэрээ түрхэх мөн харах, үнэрлэх, хүрэлцэх мэдрэхүйгээрээ таашаал авах явдал юм. Ингэхдээ тухайн бохиртойгоо хэдэн өдрөөс хэдэн долоо хоног ч байж чаддаг ажээ.

2. “Formicaphilia”: Японы генки порног туршина

09

Formicaphilia гэдэг ойлголт нь төрөл бүрийн шавжийг бэлэг эрхтэндээ хийх бас биеэрээ мэдэрч таашаал авах хэлбэрийг хэлдэг. Тэгвэл үүний нэг төрөл нь Японы Tentacle Erotica юм. 1700-аад оноос үүссэн түүхтэй энэ порно нь наймаалж, загас, өт, мэлхий зэрэг амьтнаас авдаг хэлбэр юм.

Японы The Genki Studios – ийн гэрэл зурагчин, видеографикч Daikichi Amano нэг жилийн хугацаанд ийм төрлийн арван кино хийдэг гэнэ. Нэг эмэгтэй анусандаа 100 могой загас хийсэн тохиолдол бий. Том могой загас хийлгэвэл хөдлөх нь бага бол жижигхэн нь хөдөлгөөн ихтэй учир 20 мин болоод л гарч ирдэг гэнэ.

1. “The Bugchasing Fetishism”: HIV – ийн вирус ангуучилна

10

АНУ жилд HIV – ийн эмчилгээнд $20 тэрбум ам.доллар зарцуулдаг. Гэвч хэсэг бүлэг хүмүүс HIV – тэй хамтрагчтай болохыг чухалчлах болжээ. Энэ нь бэлгийн таашаалын гаж хэлбэр мөн сэтгэцийн өвчинд тооцогдох болсон юм.

Учир нь эдгээр фетишист HIV – тай хүмүүстэй хамгаалалтгүй бэлгийн ажил хийж HIV – ийн вирусээр халдварлаж байж л сэтгэл нь ханадаг гэнэ. Ийм төрлийн гаж сэтгэхүйтэй хүмүүс HIV дамжуулсан хүнээ бэлэглэгч гэж нэрлэдэг.

Эцэст нь энэ нийтлэлээрээ эдгээр фетишизмийг сурталчлах бас хөгжлийн бэрхшээлтэй мөн ХДХВ/ДОХ -ын халдвар авсан хэнийг ч доромжлох санаа агуулаагүйгээ тодотгоё.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close