Реппэр Mrs.M “Секс симбол” Энхтуулын охин байжээ

Жүжигчин О.Энхтуул “Шинэ үе” хамтлагаасаа гарч, “U Film”-ийг байгуулан, “Ганц бие бүсгүйчүүд 1, 2”, “Тютю” зэрэг уран сайхны киног бүтээгээд байгаа жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн урилгыг хүлээн авч, Герман улсаас хоёр сарын өмнө ирчихээд тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Найман жилийн турш эх орондоо ирээгүй жүжигчин бүсгүйг хэвлэлийнхэн онцолсоор байна.

Түүнчлэн О.Энхтуул буюу “секс симбол”-ын нэгэн нууц задарсан юм. Энэ бол түүний охин эмэгтэй реппер Mrs.M юм. Хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг энэ эмэгтэйг дуучин Э.Энхзолтой хамтран дуулж, дүрсжүүлсэн  “Single Ladies-2”  киноны дуугаар хүмүүс сайн мэдэх биз ээ.

Mrs.M хэмээх нууцлаг нэгэн эмэгтэй реппер өөрийнхөө хүслээр бүхнийг хийхийг эрмэлздэг бөгөөд саяхан цомгоо өлгийдөн авсан тухай түүний ээж, О.Энхтуул хэлсэн юм.

Ямартай ч ээжийнхээ урлагийн замналыг охин нь үргэлжлүүлэхдээ тайз, дэлгэцийн урлагаар биш харин Монголын хип хоп ертөнцөд цахиур хагалах бололтойдог шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close