in

Даруухан мөртлөө бусдаас онцгой дэгжин харагдах аргууд

Дүр төрхөө огцом өөрчилж, ажил болохгүйгээр дэгжин харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл дараах зургаан зөвлөгөөг уншаад үзээрэй. Маш хялбархан, хөнгөхөн аргаар өөрийнхөө загварын мэдрэмжийг та бусдад тунхаглаж чадна.

1. Хэрэв та биеэ хэрхэн авч явах, яаж хувцаслахаа сайн мэддэггүйгээ хүлээн зөвшөөрч байвал тантай төстэй, хүмүүс түүнийг тун аятайхан гэлцдэг тийм бүсгүйчүүдийг дууриах юм уу, төстэй байхыг хичээгээрэй. Гэхдээ яг хуулбарла гэсэн үг биш шүү.

01

2. Дараагийн зарчим энгийн байх явдал юм. Аятайхан бүсгүйчүүдийн гоёл зүүлт, хувцас хунар нь энгийн хийц хэв загвартай боловч цаанаа л нэг донжтой, тун их бодож тохируулж хийсэн байдаг.

02

3. Хамгийн чухал зарчим бол цэвэрч, нямбай байх явдал юм. Цамцныхаа захыг угаагаагүй эсвэл хувцасныхаа товчыг хадаагүй байх нь эмэгтэй хүнд уучилж болшгүй зүйл юм. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний хувцасны загвар моодны тухай мэддэггүй. Гэхдээ эмэгтэй хүний сэмэрсэн оймс, дутуу будсан лак, цамцан дээрх толбыг анддаггүй байна. Тэр тусмаа таныг сонирхож буй эр хүн.

03

4. Хувцсаа цаг үедээ тохируулж өмсөхийг хичээх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройн аль үе, ямар улирал, гэртээ байх юм уу гэрээсээ явах, айлд зочлох гэх мэт гадагшаа чухам ямар зорилготой гарах гэж буй зэргийг тооцож хувцсаа тохируулах нь зүйтэй.

04

5. Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд хэчнээн бололцоо муутай байлаа гэхэд ноосон, торгомсог, эрээн даавуун платье костюм буюу жакет цамц, цув, өвлийн хүрэм, пальто, хэд хэдэн цамц (хүзүүтэй, хүзүүгүй), гадуур цамц, өмд, жийнс өндөр болон нам өсгийтэй гутал заавал байх ёстой.

05

6. Эмэгтэй хүний хувцасны өнгө нь түүний үзэмжинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайвар арьсанд улбар шар, хөх, шар, цэнхэр өнгө тохирно. Ердийн арьстай бол улаан дарсны өнгө ногоон, ягаан, бор шар арьсанд сүүтэй, кофены өнгө, шар ногоон, хүрэн өнгө гайхалтай зохицдог. Бараандуу арьстай бол хөх, хар ногоон, цайвар цэнхэр, шаргал өнгийг сонгоорой. Танд амжилт хүсье.

06

Хүмүүсийн итгэдэг хачирхалтай мухар сүсгүүд

Чармай нүцгэн моделиуд цахиур хагалж байна