Итгэхийн аргагүй өндөр үнээр зарагдсан хачирхалтай уран зургууд

Бүхий л цаг үеийн авьяаслаг зураачдын бүтээл цуглуулагчдын сонирхлыг ихээр татдаг. Тиймээс ч маш өндөр үнээр худалдан авдаг.

Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр зарагдсан зураг нь Францын зураач Paul Gauguin [ 1848 – 1903 ] – ийн «Чи надтай хэзээ гэрлэх вэ?» гэдэг зураг байдаг. 1892 оны энэ бүтээл $300 сая ам.доллараар зарагдсан түүхтэй.

Тэгвэл ийм өндөр үнэ хүрнэ гэж санаагүй итгэмээргүй бас хачирхалтай зургууд ч бас бий.

15. $1.1 сая «Blood Red Mirror»

01

Германы зураач Gerhard Richter [ 1932 онд төрсөн ] – ийн бүтээлүүд өндөр үнэ хүрч зарагддагийн нэг нь энэ юм. Одоогоор хамгийн үнэтэй зарагдсан зураг нь «Abstraktes Bild» ба энэ нь $44.52 сая ам.доллараар зарагджээ.

14. $2.2 сая «Peinture: Le Chien»

02

Сюрреализм жанраар бүтээлээ туурвидаг байсан тэрээр [ 1893 – 1983 ] Испанийн нэртэй уран барималч зураач байжээ. Joan Miro энэ зургаа 1927 онд зурсан ба хамгийн өндөр үнэтэй зураг нь $26.6 сая ам.доллараар зарагджээ.

13. $3.5 сая «Green White»

03

АНУ-ын зураач Ellsworth Kelly [ 1923 онд төрсөн ] ихэвчлэн цайвар өнгөөр зурдаг. Энгийн атлаа гүн агуулгатай минималист тэрээр энэ зургаа 1968 онд зуржээ.

12. $3.8 сая «White Fire I»

04

АНУ-ын зураагч Barnett Newman [ 1905 – 1970 ] өнгөөр маш гайхалтай тоглолтыг хийдэг байжээ. 1930-аад оноос зурж эхэлсэн түүний хамгийн өндөр үнээр зарагдсан зураг $84.2 сая байдаг.

11. $7.8 сая «Blue Fool»

05

Зураач Christopher Wool найз зураач болон эхнэрийнхээ хамт Нью Йоркт ажиллаж амьдардаг. 1980-аад оноос бүтээлээ туурвисан тэрээр ихэвчлэн хар эсвэл цагаан суурин дээр өрсөн үсэгтэй зургуудаараа танигджээ.

10. $12.7 сая «Concetto Spaziale Attese»

06

Италийн зураач Lucio Fontana [ 1899 – 1968 ] – ийн 5500 гаруй гайхамшигтай зураг бий. Нэн ховорт тооцогддог тэдгээр зургаас дуудлагаар худалдсаны нэг нь нас барахынхаа өмнө зурсан энэ бүтээл юм.

9. $29.9 сая «Riot»

07

$7.8 сая ам.доллараар зарагдсан «Blue Fool» зургийг зурсан зураач Christopher Wool – ийн бас нэгэн сонирхолтой бүтээл

8. $43.8 сая «Onement Vi»

08

АНУ-ын зураач Barnett Newman – ийн 1953 онд зурж байсан энэ зураг 2013 оны Sotheby’s – ийн дуудлага худалдаагаар $43.8 сая ам.доллараар зарагджээ.

7. $69.6 сая «Untitled»

09

АНУ-ын гэрэл зурагчин уран барималч зураач Cy Twombly [ 1928 – 2011 ] – гийн бүтээл дэлхийн маш олон орны музейд бий. 1957 оноос хойш Италид амьдрахыг илүүд үзсэн түүний 1970 оны энэ зургийг $35 – $55 сая ам.доллараар үнэлсэн ч итгэмээргүй өндөр үнэ хүрсэн юм.

6. $75.1 сая »No 1: Royal Red and Blue»

10

Орос – Еврей гаралтай зураач Mark Rothko [ 1903 – 1970 ] дайны дараах үеийн АНУ-ын алдартай зураачдын нэг байжээ. Амьдралынхаа турш 836 бүтээл гаргасан тэрээр 1970 онд амиа егүүтгэж нас барсан юм байна.

5. $84.2 сая «Black Fire 1»

11

Өмнө дурьдсанчлан АНУ-ын зураач Barnett Newman – ийн хамгийн өндөр үнэтэй зарагдсан зураг юм.

4. $86.9 сая «Orange Red Yellow»

12

Орос – Еврей гаралтай зураач Mark Rothko [ 1903 – 1970 ] – ийн энэ зургийг $45 сая ам.долларт хүрнэ гэж байсан ч эсрэгээрээ 6 мин гарангийн дотор $86.9 саяар зарагджээ.

3. $105.7 сая «Anna’s Light»

13

Barnett Newman – ийн хамгийн том зургуудын нэгт тооцогддог ба тэрээр ээжийнхээ нэрээр Анна гэж нэрлэжээ. Японы DIC Corporation – ийн цуглуулганд байсан зургийг 2013 онд дуудлагаар худалдсан юм.

2. $137.5 сая «Woman III»

14

Голландын зураач Willem de Kooning [ 1904 – 1997 ] – ийн 1953 онд зурсан энэ зураг маш алдартай. Тэрээр 1951 – 1953 оны хооронд эмэгтэй хүнийг илэрхийлсэн зургаан зураг зурсны нэг нь энэ юм.

1. $140 сая «No.5, 1948»

15

Будгаа цацаж зурдаг гэдгээрээ алдартай АНУ-ын зураач Jackson Pollock [ 1912 – 1956 ] архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад 44 – хөн настайдаа нас баржээ. Түүний бүтээлүүдийг орчин үеийн уран зургийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close