Бүсгүйчүүд хэдэн төрлөөр дур тавьдаг вэ?

Бүсгүйчүүдийн гуравны нэг нь дур ханаж үзээгүй байдаг гэнэ. Хэрэв та тэдний нэг бол санаа битгий зов. Энэ нь таныг ердөө л дур тавилтын аль төрлөөр таашаал авбал өөрт хамгийн тааламжтай вэ гэдгээ л олж нээгээгүй байна гэсэн үг юм. Тэгвэл амьдралдаа туршиж үзэх хэрэгтэй маш олон төрлийн дур тавилт байдаг юм байна. Та хэд гэж бодож байна?

Секспертүүдийн нэрлэснээс үзвэл бүсгүйчүүд арван таван төрлийн дур тавилтыг мэдрэх боломжтойгоос гадна дур ханалт болгон өөр өөрийн гэсэн ер бусын онцгой таашаалыг өгдөг ажээ.

Аль ч төрлийн дур ханалтаас таашаал авч сурахын тулд хосуудаас маш их тэвчээр, идэвх зүтгэл, мэдрэмж шаардагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

1. Clitoral O!: Хэлүүгээр дур тавих

02

Хэлүүнд 8000 мэдрэлийн эсийн төгсгөл байдаг. Сексологич Emily Morse – ийн хэлсэнчлэн, энэ бол бүсгүйчүүдийн дур тавилтыг мэдэрдэг хамгийн түгээмэл таашаалын нэг хэлбэр юм. Бүх дур ханалт хэлүүнээс эхэлдэг. Тийм ч учраас хэлүүг бүсгүй хүний дур ханалтын үүсгүүр гэж нэрлэх нь бий.

Энэ дур ханалт бүсгүйчүүдэд хэрхэн мэдрэгддэг вэ? Халуу шатсан, хүчтэй мэдрэмж төрүүлдэг ч богино үргэлжилдэг. Хэлүүний дур тавилтыг аман сексээр, гар хангалгаар, секс тоглоомоор мэдрүүлж болно.

2. Vaginal O!: Үтрээгээр дур тавих

01

Жи цэгийн дур ханалтыг өөрөөр үтрээний дур ханалт гэж нэрлэдэг. Жи цэгийн байрлалаас шалтгаалж ихэнх бүсгүйчүүдэд энэ дур ханалтыг мэдрүүлэх нь түвэгтэй байдаг. Юуны өмнө жи цэгээ олох хэрэгтэй. Энэ цэг үтрээн дотор, үтрээний амсраас 5 см орчим зайд хэлүүтэй параллелиар байрладаг.

Энэ дур ханалт хэлүүнийхээс удаан үргэлжилдэг ч хэлүүний дур тавилтыг бодвол хүчтэй биш. Үтрээний дур тавилт нь үтрээг дүүргэсэн гүн таашаал өгөхөөс гадна биеийг бүхэлд нь хамардаг. Жи цэгийн дур ханалтын үеэр үтрээнээс сквиртинг гэж нэрлэдэг эмэгтэй хүний дур тавилтын шингэн ялгардаг. Эхлээд бага зэрэг өвдөлт мэдрэгдэж, шээх гэж байгаа мэт санагдавч удалгүй сквиртингтэй маш хүчтэй дур тавина.

3. Blended O!: Хосолсон дур тавилт

03

Энэ нь жи цэг болон хэлүүгээр нэгэн зэрэг дур тавихыг хэлдэг. Бүсгүйнхээ гадна болон дотор бэлэг эрхтнийг зэрэг өдөөснөөр энэхүү гайхамшигтай таашаалыг мэдрүүлэх боломжтой.  Тэгэхээр нэгэнт л хоёр газрын мэдрэлийн тогтолцоог зэрэг идэвхжүүлж өгч байгаа учир дур ханалтыг хоёр дахин хүчтэй мэдэрнэ гэсэн үг. Энэ ихэр дур ханалт нэгээс 15 минут үргэлжлэх тохиолдол бий.

4. Cervical O!: Умайн амсраар дур тавих

04

Энэ дур тавилтыг умайн хүзүүг өдөөж өгснөөр мэдрэх боломжтой бөгөөд ингэж дур тавьж сурахад цаг хугацаа болон туршлага хэрэгтэй. Бүсгүйчүүдийн дөнгөж 10% нь л энэ дур ханалтыг мэдэрсэн байдаг. Хэрэв бүсгүйгээ хангалттай өдөөгөөгүй тохиолдолд энэ дур тавилт таашаал өгөхөөсөө илүү өвдөлт мэдрүүлнэ.

Умайн амсраар дур тавиулахын тулд бүхэл бүтэн гурван газрын мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж өдөөж өгөх хэрэгтэй болдог. Ингэснээр зарим тохиолдолд хосолсон болон биеийг бүхэлд нь хамарсан гурван төрлийн дур тавилтыг нэгэн зэрэг мэдрүүлэх шидтэй. Умайн амсрыг нь өдөөе гэвэл бэлэг эрхтнээс гадна бүсгүйнхээ үтрээ рүү гүн орж, умайн хүзүүнд нь хүрэх боломжтой секс тоглоомыг сонгоорой.

5. Multiple O!: Дараалсан олон дур тавилт

05

Бэлгийн ажлынхаа үеэр хоёр ба түүнээс олон дур ханахыг ингэж хэлнэ. Энэ дур ханалтыг мэдрэх гол түлхүүр нь тэвчээр. Хэрэв та нэгээс олон удаагийн давтамжтайгаар дараалсан дур тавилтыг мэдэрье гэвэл эхний дур тавилтынхаа дараа хэсэг завсарлах нь зүйтэй.

6. Nipplegasm: Хөхний товчоор дур тавих

06

Хөхний товчийг имрэх эсвэл үнсэн таалахад хэлүү хүчтэй өдөөгддөг. Аль алиныг нь зэрэг өдөөвөл бүсгүй гайхамшигтай таашаал авна. Зарим нь хэлүүгээ давхар өдөөлгөлгүйгээр зөвхөн хөхний товчийг нь л үнсэн таалахад дур ханах тохиолдол цөөнгүй байдаг.

Ихэнх бүсгүйчүүдийн хөхнийхөө товчийг имрүүлж, үнсүүлж таалуулах дуртай байдаг нь тэднийг өдөөж өгснөөр окситоцин даавар ихээр ялгарч, бүсгүй хүн секст өдөөгддөгтэй нь холбоотой ажээ.

7. Mindgasm: Сэтгэлзүйн дур тавилт

07

Дур тавилтыг гар хангалга, сексийн хамтрагч, секс тоглоомын аль алингүйгээр мэдрэх боломжтой. Ийм дур ханалтыг «Mindgasm» буюу «Mind Orgasm», «Mental Orgasm» гэж нэрлэдэг.

Сэтгэлзүйн дур тавилтыг мэдрэхийн тулд юуны өмнө амьсгалаа зөв авч сурах хэрэгтэй. Харин дараагаар нь нүдэндээ төсөөлсөн секс мөрөөдлийнхөө дүр зургийг кегелийн дасгалтай хослуулж сурахад л хангалттай. Хэрэв энэ дур тавилтыг илүү хүчтэй мэдэрье гэвэл кегелийн дасгалаа үтрээний булчин чангалах зориулалтын бөмбөлөгнийх нь хамт хийгээрэй.

8. Sleepgasm: Зүүдэндээ дур тавих

08

Эмэгтэй хүн ч гэсэн нойтон зүүд зүүдэлдэг. Энэ ойлголт шинэ биш ч, бас тийм ч түгээмэл тохиолддоггүй. Секс судлаач Dr. Alfred Kinsey – ийн олж тогтоосноор, 1950-аад оны үеийн америк эмэгтэйчүүдийн 40% нь хамгийн багадаа л гэхэд нэг удаа зүүдэндээ дур ханаж үзсэн байсан гэнэ.

9. Coregasm: Хийж буй дасгалынхаа үеэр дур тавих

09

Зарим бүсгүйчүүд тодорхой нэг дасгалынхаа үеэр дур ханадаг. Энэ үзэгдлийг «coregasm» гэж нэрлэдэг бөгөөд хийж буй дасгалынхаа үеэр дур тавьж үзсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь сексийн үеэр авдаг шиг тийм ч хүчтэй таашаал өгдөг дур тавилт биш гэж үздэг.

Энэ дур тавилтыг ихэвчлэн хэвлийн дасгалын дараагаар хийгдсэн кардионы үеэр мэдрэх нь түгээмэл ажээ. Хэвлийн дасгал нь үтрээ рүү чиглэх цусны эргэлтийг сайжруулдаг бол кардио нь эндорфин дааврыг ихээр ялгаруулдагтай холбоотойгоор ийнхүү дур ханана.

Сексперт Emily Morse – ийн судалж мэдсэнээр, сандал дээр суугаад хоёр хөлөө нэгэн зэрэг дээш өргөж буулгах үйлдэл бүхий хэвлийн дасгалын үеэр дур тавьсан бүсгүйчүүд олон байдаг гэнэ. Туршаад үзэхэд юу нь болохгүй гэж…

10. Music-gasm: Дуу хөгжмөөс таашаал авч дур тавих

10

Үүнийг өөрөөр «Skin-gasm» ч гэж нэрлэдэг. Энэ нь өөрт таалагдсан эсвэл дуртай дуу хөгжмөөрөө дамжуулж дур тавилтыг мэдрэх үзэгдэл юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ дур ханалтыг сонсдог хөгжмийн төрөл жанраа гэнэт сольж, түүнийгээ чанга яригч эсвэл чихэвчээр хэвийн хэмжээнээс нь чангалж сонсоход төрдөг байж болох юм.

Танд таалагдсан л бол ямар ч төрлийн дуу хөгжмийн нөлөөгөөр тархинд чинь хөөрлийн байдал үүсгэдэг тааламжийн даавар дофамин ялгарч энэхүү дур ханалтыг мэдрэх боломжтой.

11. Oral O!: Аман дур тавилт

11

Зарим бүсгүйчүүд үнсэлцэж байхдаа эсвэл аман секс (хамтрагчийнхаа бэлэг эрхтнийг үнсэх, долоох, хөхөх, хоолой руугаа гүн хийх) хийж байхдаа амаараа дур тавьдаг. Энэ дур тавилтыг өөрөөр «Throat Orgasm» гэж нэрлэдэг. Аман дур тавилтын үндэс уруулнаас эхэлдэг.

Үнсэлцэх процесс ямар явагдана, түүгээр өдөөгдсөн таашаал аман дотор үргэлжилнэ. Эндээсээ бэлэг эрхтэн рүү чиглэсэн таашаал эцэстээ бүх биеэр нь тардаг ажээ. Анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадсан хэн ч энэхүү таашаалыг мэдрэх боломжтой юм байна.

12. Anal O!: Анусаар дур тавих

12

Анусын орчимд мэдрэлийн маш олон судлын төгсгөл байдаг. Энэ ч утгаараа сэрлийн маш мэдрэмжтэй цэгүүдийн нэг юм. Анал сексийн харилцаанд орохынхоо өмнө ариун цэврийг сайтар хангасан байх ёстой. Бүсгүйгээ хангалттай өдөөгөөгүй тохиолдолд энэ дур тавилтыг мэдрүүлэх боломжгүй. Таашаал бэлэг эрхтэн орчмыг хамарсан тийм ч хүчтэй биш.

13. P-Spot O!: Шээсний сүвээр дур тавих

13

Шээсний сүвээр дур тавих тохиолдол маш ховор. Энэ нь бэлгийн ажлын үеэр дур ханаж чадаагүй хүмүүст тохиолддог бөгөөд тэдгээр бүсгүйчүүдийг бэлгийн ажлынхаа дараа бие засахад мэдрэгддэг таашаал юм. Ийм дур тавилт маш зөөлөн, чимчигнүүлсэн мэдрэмж өгдөг.

Зарим нь үргэлжлүүлэн бүх биеэрээ дур тавих ч тохиолдол бас бий. Шээсний сүв халдвар авахдаа амархан учир гар хангалгыг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Зөвхөн шээсний сүвээр дур тавьж үзэхийг хүсч байгаа бол хэрэглэх гэж буй зүйлсээ ариутгахыг зөвлөе.

14. U-Spot O!: «U» цэгийн дур тавилт

14

Энэ цэг үтрээний амсар болон шээсний сүвийн хооронд байрладаг. Хэрвээ энэ хэсгийг хуруугаараа, хэлээрээ эсвэл бэлэг эрхтнийхээ толгойгоор зөөлөн өдөөж өгвөл хэлүүгээр дур тавихтай адил маш хүчтэй дур тавина. «U-Spot» – оос гадна үтрээн дотор байрладаг «A-Spot», «P-Spot», «K-Spot» цэгүүдийн дур ханалт гэж бас байдаг гэнэ.

15. Zone O!: Биеийнхээ аль нэг хэсгээр дур тавих

15

Зарим бүсгүйчүүд эгэм, хүзүү, гуяны дотор тал зэрэг биеийнх нь аль нэг эмзэг мэдрэмтгий хэсгийг секст өдөөх зорилгогүйгээр ирвэгнүүлэн илэн таалах, шүргэх, үнэрлэх болон үнсэхэд л дур тавьдаг гэнэ. Энэхүү таашаалыг өөрөө өөртөө болон хамтрагчдаа мэдрүүлснээр биеийнхээ аль хэсэгт хэр их мэдрэмжтэй эсэхийг, яавал дур хүсэл тань төрдөг эсэхийг олж мэдэх боломжтой.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close