Монгол миссээ “чангалаад” ад үзэгдсэн П.Анужингийн ганцаардал

Дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international-2016” тэмцээнийг саяхан манай улсад зохион байгуулсан билээ. Тус тэмцээний тав дахь удаагийн шалгаруулалтыг эх орондоо анхлан зохион байгуулж, өөрийнхөө миссийг өрсөлдүүлэх гэсэн монголчуудын хүсэл талаар болоогүй. Энэхүү тэмцээний тэргүүн миссээр Оросын гоо бүсгүй тодорсон бол, Монгол Улсаа төлөөлж оролцсон Э.Урангоо гэх бүсгүй дөрөвдүгээр байрын шагналыг “Авьяаслаг мисс”, “Шилдэг үдшийн даашинзтай мисс” гэх хоёр өргөмжлөлийн хамт гардаад байгаа.

Урьд нь “Universe best of songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр тодорч, кинонд тоглож явсан авьяаслаг сайхан бүсгүй маань өнгөрсөн жилийн “Дэлхийн мисс” тэмцээнийг сурвалжилж байсныг мэдэх хүн олон биз. Тиймдээ ч телевизийн хамт олон төдийгүй үзэгч фэнүүдийнхээ дэмжлэгээр миссийн тэмцээнд өрсөлдсөн гэх Э.Урангоо гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа илт ялгарч харагдана лээ.

Харамсалтай нь, тус тэмцээний шүүгчээр ажилласан П.Анужингийн  “гайтай” асуултад бүдэрч, олны өмнө эвгүй байдалд орсон мисс бүсгүйг өмгөөлөх хүн олон байгаа аж. Угтаа бол гоо сайхны талаархи ерөнхий ойлголтыг нь англи хэлээр асуусан П.Анужинг бус хэлний мэдлэгтээ анхаараагүй мисс бүсгүйг шүүмжилмээр. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин улс төрд хөл тавих гээд чадалгүй бүдэрсэн ч, нэг муу мисс хүүхэнд англиар асуулт тавихтайгаа яваа гэдгээ ийнхүү харуулж. Гэхдээ л загвар өмсөгч, миссүүдийн дунд төдийгүй улс төр, урлаг соёлынхон дотроо нэлээд ганцаардаж яваа бололтой.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close