in

Алдартай кинонууд дээр хэлдэг ухаарал хайрласан үгс

Дэлгэцийн урлаг гэдэг хүн төрөлхтөнд ухаарал, хайр энэрлийн сэтгэлийг төлөвшүүлэх далд зорилгоор бүтээгддэг оюуны үнэ цэнтэй бүтээл байдаг. Тэд биднийг уйлуулж, инээлгэж, хэн нэгнийг үзэн ядахад хүргээд зогсохгүй алдаа оноог минь ухааруулж, амьдралд итгэл найдварыг бэлэглэдэг. Энэ ч утгаараа алхам тутамд тань ухаарлын сэдлийг төрүүлж дэлгэцэнд мөнхөрсөн гайхалтай эшлэлүүдээс хүргэхээр сонголоо.

1980: Star Wars V: The Empire Strikes Back

01

Хий эсвэл боль. Хичээгээд үзэхийн хэрэг энд огт үгүй.

1986: Ferris Bueller’s Day Off

02

Амьдрал гэдэг ахар юм. Харвасан сум шиг өнгөрөх энэ амьдралдаа ганц удаа ч болов түр зогсолт хийж, эргэн тойрноо нэг ажиглахгүй юм бол бүх зүйл нэгэнт оройтсон байх болно.

1994: The Lion King

03

Hakuna Matata – Энэ нь юунд ч бүү санаа зовни гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд амьдралын хамгийн гайхалтай философийн нэг гэж үздэг. Аливаад сэтгэл зовнин, байнгын түгшүүртэй байх нь тухайн нөхцөл байдалд ямар ч нэмэргүй тул хий дэмий хайран цаг хугацаа, энергээ бараад юуг хийнэ гэсэн санааг хэлдэг байна.

1994: The Lion King

04

Мэдээж хэрэг өнгөрсөн бүхэн сэтгэлийг шархлуулдаг. Гэвч нэгэнт болоод өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш тэр бүх дурсамжаа сэтгэлдээ тээх хэрэг юу байна…? Тэднийгээ мартаад өнгөрснөөсөө суралцаж ирээдүйдээ алдахгүй байх нь чухал шүү дээ.

1995: The Braveheart

05

Хүн бүр хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлдэг хэдий ч хүссэн болгон нь амьдраад байдаггүй юм. Тиймээс зорилгоо тодорхойлж, амьдралын үнэ цэнийг ухамсарлах хэрэгтэй.

1997: Fools Rush In

06

Хайр бол сэтгэлээс ундран гарах гайхалтай бэлэг болохоос албадаж оноосон сэтгэлийн шаналан биш юм.

1998: Mulan

07

Хатуу бэрхийг сөрөн дэлбээлсэн цэцэг дэлхий дээрх хамгийн ховор басхүү хамгийн үзэсгэлэнтэй нь байдаг.

2001: Moulin Rouge

08

Та бидний амьдралдаа хэзээ ч эзэмшиж чадахгүй №1 зүйл бол хэн нэгнийг хайрлаж, хариуд нь хайрлуулах явдал юм.

2002: Maid in Manhattan

09

Биднийг чухам хэн бэ гэдгийг хийж байгаа үйлдэл төдийхөн маань бус бүдчиж сөхөрсөн алдаагаа хэрхэн ухаарч, эргээд хөл дээрээ босч чадсан сэргэлтийн үеүд л тодорхойлдог юм.

2003: What a Girl Wants

10

Бусдаас онцгой төрсөн ийм гайхалтай хүн байж яах гэж тэдэнтэй зохицох гэж өөрийгөө зовоогоод байдаг юм бэ? Чи бол энэ дэлхий дээр цор ганц “Чи”… Тиймээс өөрийгөө бусдаас онцгой гэдгийг хүлээн зөвшөөрч тэдэн шиг байх гээд хэрэггүй юм биш үү.

2004: The Notebook

11

Чи бол амьдралын минь утга учир, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл минь билээ. Ирээдүйд бидэнд юу ч тохиолдсон бай чинийхээ л дэргэд, чамтайгаа л хамт байх нь амьдралын минь хамгийн гайхалтай өдрүүд байх болно. Бие сэтгэлээрээ зөвхөн чинийх гэдгээ амлаж байна. Би чамд хайртай.

2006: Rocky Balboa

12

Өөртөө итгэж эхлэх хүртэлх чиний өнгөрсөн амьдрал “жинхэнэ” амьдрал биш байжээ гэдгийг чи удахгүй ухаарах болно.

2006: Little Miss Sunshine

13

Жинхэнэ ялагдагч бол эцсийн мөчийг хүртэл юу ч хийхийг хичээлгүй зүгээр л гараа хумхиж суусаар бүхнээ алдсан увайгүй мунхагийг хэлдэг. Манлайлж тэргүүлэхээс эмээлгүй өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдралд идэвхитэй бай найз минь…

2012: The Hunger Games

14

Итгэл найдвар бол айдсаа таягдан гээх хамгийн хүчтэй төдийгүй цор ганц хүчин зүйл юм. Сэтгэлдээ тээсэн итгэл найдварын гал чинь аливааг дахин оролдоод үзэх боломжийг өгч, үүний эцэст бүх зүйл сайхнаар төгсөх болно.

2012: Les Misérables

15

Урт удаан үргэлжилсэн түнэр харанхуй шөнө нэг л өдөр өнгөрч, наран мандах цаг ирнэ.
Амьдралд тулгарсан аливаа саад бэрхшээлийг даван туулах итгэл хийгээд сэтгэлийн хаттай байхын зэрэгцээ бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатайг сана.

Хэрэв та ийм алдаа гаргавал хэзээ ч ажилд орч чадахгүй

Сүнсний баяраар хамгийн халуухан хувцасласан алдартнууд