in ,

Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр мөнхийн залуу харагдах аргууд

Бид цаг үргэлж бусадтай харилцаанд орж, харилцааны мөнхийн тойрогт амьдардаг. Хүмүүсийг гадаад байдлаар нь сэтгэл татам, нүдэнд дулаахан болон энд дурдсанаас сөрөг байдлаар дүгнэх явдал цөөнгүй байдаг.

Мэдээж хэрэг гадаад үзэмж, харагдах байдал сайхан, хүний сэтгэлд таатай нөлөө үзүүлдэг байх нь бидний ажил амьдрал болоод сэтгэл санаанд онцгой чухал нөлөө үзүүлнэ. Ингээд арьс гоо заслын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаа залуу сайхан харагдах “энгийн – 10” аргаас толилуулъя.

1. Соруул хэрэглэхээс татгалз

01

1989 оноос хойш арьс гоо заслын чиглэлээр ажиллаж байгаа Dr. Франческа Фускогийн зөвлөж байгаагаар шингэнийг соруулаар уухаас аль болох татгалзах хэрэгтэй юм. Соруул нь уруулын эргэн тойронд үрчлээсийг хамгийн ихээр бий болгодог муу зуршлуудын нэг ажээ.

2. Сайн унтаж амарч бай

02

Өдөрт хамгийн багадаа тогтмол найман цаг унтаж хэвших нь эрүүл арьстай байхад нөлөөлөх хамгийн чухал алхам юм. Хэдэн цаг унтахаас гадна бат бөх нойрсож, сайхан амарч чадсан эсэх нь ч гэсэн чухал билээ. “The Osmosis Skincare” салоны захирал, гоо сайхны мэргэжилтэн Ами Шварцманы тэмдэглэснээр өдөрт наймаас бага цаг унтвал хөгшрөлтийн процесс түргэн явагддаг байна.

Мөн түүнчлэн унтахдаа аль талаараа, ямар байрлалаар унтдаг эсэх нь нүүрний гоо сайханд онцгой нөлөөтэй байдаг гэнэ. Тиймээс аль болох нэг талаараа биш хоёр талаараа ээлжилж эсвэл дээш харж унтах нь үрчлээнээс ангид байлгах нэг арга ажээ.

3. Утсаа ухаалгаар ашиглацгаая

03

Мэргэжлийн гоо сайханч Dr. Франческа Фуско үйлчлүүлэгч нартаа өөрийн гоо сайхныг хадгалж үлдэхийн тулд утсаа ухаалгаар ашиглахыг зөвлөдөг. Ингэхийн тулд утсаа харааныхаа төвшинд хэрэглэх хэрэгтэй юм. Учир нь ухаалаг утсаа ширтэх тоолонд буюу доош харах бүрт хүзүүний үрчлээ нэмэгдэж байдаг байна.

4. Антиоксидант бүтээгдэхүүн сонгож хэрэглэ

04

Та бидний хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн нь арьсны эрүүл мэндэд ч гэсэн нөлөөлж байдаг. Тиймээс хүнсэндээ аль болох тэжээллэг, антиоксидант чанартай бүтээгдэхүүн сонгох нь үрчлээгүй, өөгүй толигор арьстай байх үндэс билээ. Мөн түүнчлэн усыг тогтмол ууж занших нь биеэс хорт бодисыг ялгаруулж гоо сайхан байхад тустай.

5. Орчныхоо агаарыг чийгшүүлж байгаарай

05

Нью Йоркийн гоо сайхны мэс засалч Жеймс С. Мароттагийн зөвлөж байгаагаар орчноо чийгшүүлж хэвших нь хөгшрөлтийг удаашруулах үндэс болж өгдөг. Хэтэрхий халуун, бүгчим орчин нь арьсыг хуурайшуулж, хөгшрөлтийн процессийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс орой унтахдаа агаар чийгшүүлэгчээ асааж унтаж байгаарай. Хэрвээ агаар чийгшүүлэгч байхгүй бол орныхоо хажууд савтай хүйтэн ус эсвэл пааран дээрээ нойтон алчуур тавьж хонохыг зөвлөе.

6. Арьсаа зөөлөн товш

06

Гоо сайхны мэс засалч Dr. Жеймс С. Маротта цааш үргэлжлүүлэн нүүрээ ширүүн алчуур, салфеткаар үрж арчих нь арьсанд цагаас нь эрт хөгшрөлт явагдахад нөлөөлдөг болохыг тодотгов. Тиймээс нүүрний арьсаа чангааж зулгаалгүйгээр аль болох зөөлөн товшиж, алгадаж байгаарай. Алчуураар арчих тохиолдолд зөөлөн материалтайг нь сонгож, бигнэх хэлбэрээр хүрэх хэрэгтэй.

7. Дасгал хөдөлгөөн хий

07

Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь эрүүл амьдралын үндэс төдийгүй өөгүй толигор арьстай байхад нөлөөлдөг. Дасгал хөдөлгөөн хийснээр 40, 50 настай мөртлөө 20, 30 настай юм шиг залуухан харагддаг хүмүүс олон бий. “The Smarter Skin Dermatology”-гийн арьс гоо заслын эмч Сежал Шахын үзэж байгаагаар долоо хоногт дор хаяж гурван удаа фитнест дасгал хийх нь бие махбод болон нүүрний арьсыг сэргээж, өнгөлөг, эрч хүчтэй байхад ихээхэн нөлөөлдөг ажээ.

8. Нүүрнийхээ хувирлыг хянаж сураарай

08

Тухайн агшныхаа сэтгэл хөдлөлөөс шалтгаалж хүмүүс маш олон төрлийн нүүрний хөдөлгөөнийг хийдэг. Тухайлбал тааламжгүй санагдсан зүйлээ илэрхийлэхэд ярвайдаг ч юм уу. Ер нь ямар ч тохиолдолд нүүрний хувирал бага гаргахыг хичээх хэрэгтэй. Нэгэнт эхлэл нь тавигдчихсан үрчлээ нь тухайн нүүрний хувирлыг гаргах тоолонд нэмэгдэж байдгийг “Beautiful Skin: Every Woman’s Guide to Looking Her Best at Any Age” номын зохиолч, гоо сайхны мэргэжилтэн Дэвид Банк тэмдэглэжээ.

9. Өдөр бүр лууван идээрэй

09

Лууванг нүдний эрүүл мэндэд сайн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл арьс гоо сайханд ч гэсэн нэн чухал нөлөөтэй хүнсний ногоо гэдгийг мэдэхгүй хүн цөөнгүй. Тиймээс өдөр бүр лууван идэж, луувангийн шүүсийг тогтмол хэрэглэж занших нь нарны хэт ягаан туяа, стресс, орчны бохирдол зэргээс улбаатай чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалж өгдөг ажээ. Лууванд агуулагддаг каротин нь үрчлээ болон арьсны аливаа эмгэгээс сэргийлж өгдөг байна.

10. Тогтмол секс хий

10

Dr. Дэвид Уиксийн зөвлөж байгаагаар долоо хоногт дор хаяж гурван удаа секс хийх нь 10 насаар залуужуулж өгдөг гэнэ. Сексийн идэвхитэй, зөв харилцаа нь та бидний бие махбодод хэрэгтэй маш олон төрлийн дааврыг ялгаруулдаг учир 10, магадгүй түүнээс ч олон насаар залуужуулж өгдөг. Ялангуяа үрийн шингэн нь арьсны гоо сайханд нэн чухал элементүүдийг агуулдаг.

Эцэст нь хэрвээ та гоо сайхны бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол долоо хоногт нэгээс гурван удаа арьсаа зориулалтын бүтээгдэхүүнээр нь гуужуулж, гүн чийгшүүлж, ретинойдтой тос, антиоксидант нэгдэл бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.

Лэди Гага хүчиндүүлсэн үү?

Өгзгөө томруулах зорилго тавьсан А.Хишигдалай “шүүсээ” шахуулав