Дэлхийн хамгийн аймшигтай кинонууд бүтсэн түүх

Үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан «Ouija» хэмээх киног аймшгийн кино сонирхогчид андахгүй. Та түүнийг зүгээр л нэг тоглоом гэж эндүүрэх хэрэггүй. Учир нь «Ouija» самбар шашинлаг хүмүүсийн хувьд бурхны эсэргүү, шинжлэх ухаанч эрдэмтдийн хувьд овжин мэхлэлт, олонхын хувьд үнэн эсвэл худал эсэх нь бүрэн тайлагдаагүй учир битүүлэг оньс байсаар иржээ.

Өдгөө «Ouija» самбараас сэдэвлэсэн, түүний тухай гардаг бүрэн хэмжээний болон богино хэмжээний аймшгийн кино багаар бодоход 69 бий гэнэ. Тэгвэл анхных нь 1920 онд «The Ouija Board» нэртэйгээр гарсан хүүхэлдэйн кино байдаг юм байна.

1. The Conjuring 2 (2016)

01

«Ouija» тоглоомыг тоглох гурван үндсэн дүрэм байдаг. Нэгдүгээрт, түүнийг үл тоомсорлож болохгүй. Хоёрдугаарт, сүнстэй харьцсаныхаа дараа заавал салах ёс хийнэ. Харин гуравдугаарт, хэзээ ч гэртээ тоглож болохгүй. Харамсалтай нь эдгээр дүрмийг эгч дүү хоёр охины хэн нь ч мөрдөөгүй.  «The Conjuring 2» киног өмнөх ангийнх нь нэгэн адил бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Үйл явдал 1977 оны Англид өрнөнө.

2. Ouija (2014)

02

«Ouija» самбарын оюуны өмчийн эрхийг «Hasbro» компани эзэмшдэг бөгөөд тоглоомтой холбоотой цөөнгүй бүтээлийг дэмжин ажилласны нэг нь энэ кино юм. «Ouija» – гаар дамжуулж сүнстэй харьцахаар шийдсэн бол зөв тоглох хэрэгтэй. Хэрэг бишидвэл түүнийг хэд ч шатаасан нэмэргүй.

Хоёрдугаар анги нь «Ouija: Origin of Evil» нэртэйгээр 2016 оны аравдугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн. Чөтгөрийн гарал үүсэл хэрхэн тавигдсан талаарх сонирхол татам түүхийг та энэ киноноос үзэх болно.

3. Haunter (2013)

03

Lisa – гийн өдөр болгон нэгэн хэвийн өнгөрнө. Гэвч үүнийг гэрийнхнээс нь хэн ч анзаарсангүй. Ингээд өөрт нь яагаад ийм зүйл тохиолдоод байгааг мэдэх гэж «Ouija» – ыг ашигласан ч, хүссэн хариултынхаа оронд байж боломгүй холбоог тогтоодог. Санаж яв. «Ouija» – ыг хэзээ ч ганцаараа тоглож болохгүй.

4. Grave Encounters 2 (2012)

04

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хэрэв тийм бол ихэнх хүмүүсийн очихоос зүрхшээдэг сүнс шүглэсэн тэр газруудаар аялж, тэндэхийн амьдралыг өөрийн биеэр мэдэрч үзэхийг хүсэж байсан уу? Тэгвэл ингэх санаа Alex Wright болон түүний найз нарт төржээ. Залуус зүгээр ч нэг очоод өнгөрөхийг хүссэнгүй, баримтат кино хийхээр шийдэж, сүнс хоргодсон нэгэн сэтгэцийн эмнэлгийг зорино. Эмнэлгээс «Ouija» самбарыг олсноор байдал бишдэж эхэлнэ.

5. The Pact (2012)

05

Annie Barlow сураггүй алга болсон дүү, үеэл хоёрыгоо хайж олохоор «Ouija» – ыг нээсэн нь муу ёрын сүнсний хүчийг хоёр дахин нэмээд зогсохгүй самбарыг удирдах боломжгүй болгодог. Эцэст нь тэрбээр гэр бүлийнхэндээ тохиолдсон энэ золгүй явдлын нууц төрж, өссөн гэрт нь бугшсаныг олж мэднэ. Киноны хоёрдугаар анги 2014 онд «The Pact 2» нэртэйгээр гарчээ.

6. I am Zozo (2012)

06

«Are You There?» бол энэ киноны өөр нэгэн нэр. Киног «Ouija» самбараар тоглосон хүмүүст тохиолдсон бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Таван найзын ийм нэгэн эмгэнэлт түүх тэднийг «Halloween» – ийн баяраар «Ouija» тоглохоор шийдсэнээс эхэлнэ.

7. Paranormal Activity (2007)

07

Энэ киног мэдэхгүй хүн гэж үгүй. Зураг авалт нь ердөө 10 хоногт хийгдсэнээс гадна $15.000 ам.долларын төсвөөр бүтээгдэж, $193.4 сая ам.долларын ашиг олж чадсан нь үнэхээр гайхалтай. Киноны зарим хэсэгт найруулагч Steven Spielberg зөвлөхөөр ажиллажээ. Харин «Ouija» – ийн хувьд Micah – ийн авчирсан энэ самбар эхнэрийнх нь уурыг маш их хүргэсэн. Камерт бичигдсэн дүр зураг нь хүртэл ямар аймшигтай байсан бэ?

8. What Lies Beneath (2000)

08

«Forrest Gump» киног найруулсан гэдгээр нь та бидний сайн мэдэх америкийн кино найруулагч Robert Zemeckis энэ киног бүтээжээ. Гол дүрийнхээ жүжигчдийг Harrison Ford болон Michelle Pfeiffer нараар сонгосон нь түүний эхний бөгөөд эцсийн цор ганц сонголт байв. Кинонд осолд орж ой санамжаа алдсан Michelle Pfeiffer нөхрийнхөө өөрөөс нь нууж байсан аймшигтай хэргийг олж мэдэх болно. Ингэхдээ тэрбээр нэгэн найзынхаа хамт «Ouija» самбар ашигладаг.

9. Witchboard (1986)

09

Энэ бол «Witchboard» гурамсан киноны анхны бөгөөд хамгийн шилдэг анги нь юм. Киноноос нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь «Ouija» – ыг хэзээ ч ганцаараа тоглож болохгүй. Гэвч Linda энэ анхааруулгыг үл тоон, David гэдэг сүнстэй өдөр болгон харилцана. Харамсалтай нь ер бусын гэж бодсон тэр харилцаа нь удаан үргэлжилсэнгүй, сүнс амьдралыг нь орвонгоор нь эргүүлдэг.

10. The Exorcist (1973)

10

«The Exorcist» киног америкийн зохиолч, кино бүтээгч William Peter Blatty – ийн 1971 онд гаргасан ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Тэгвэл энэ роман ч гэсэн кинон дээр дүрслэгдсэн шиг бодит явдлаас сэдэвлэгдсэн гэдгийг та мэдэх үү?

Аймшгийн кино ертөнцийн хөгжлийг шинэ түвшинд хүргэсэн хэмээн зүй ёсоор үнэлэгддэг энэ кино 2016 оны «Ouija: Origin of Evil» киног бүтээх үндэс болсон ч гэж болно. Найруулагч Mike Flanagan – ийн хэлсэнчлэн тэрбээр энэхүү киногоо «The Exorcist» – оос санаа авч бүтээжээ.