“Авьяаслаг Монголчууд” шоуны анхны ялагч тодорлоо

Монгол HD телевиз “Авьяаслаг Монголчууд 2015” шоуг албан ёсны эрхтэйгээр, анх удаа амжилттай зохион байгууллаа.

01

Өнөөдөр болсон шоуны эцсийн шатны шалгаруулалтад шалгаран үлдсэн дараах найман оролцогчоос үзэгчдийн санал асуулгын дагуу тэргүүлэн, 100 сая төгрөгийн эзэн болох болзлыг хангаж байна. Санал асуулга нэг цаг хагасын турш үргэлжилсэн юм.

Үзэгчдээс авсан саналын тоогоор

Наймдугаар байр: О.Баярсайхан,
Долдугаар байр: А.Уранбилэг,
Зургадугаар байр: “Янзаган хүрээ” хамтлаг,
Тавдугаар байр: Э.Нарангарав,
Дөрөвдүгээр байр: Б.Тэмүүлэн, М.Халиун
Гуравдугаар байр: А.Отгонбаяр
Хоёрдугаар байр: Б.Мягмарцэрэн, Х.Бархүү нар тус тус шалгарсан юм.

Сүүлийн хоёр сарын турш бүх насны телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан “Авьяаслаг Монголчууд 2015” шоу-тэмцээн ингээд өндөрлөлөө.

Шоуг ирэх жил ч зохион байгуулна гэдгээ Монгол HD телевиз мэдэгдсэн юм. Тус телевиз олон улсад нэр хүндтэй энэхүү наадмыг маш өндөр түвшинд буюу зохих стандартын дагуу зохион байгуулсныг дурдах хэрэгтэй.

Видео