in

Хойд Солонгост өдөр тутам хийхийг хориглодог хачирхалтай 10 үйлдэл

Хойд Солонгосоос дүрвэсэн хүмүүс итгэмээргүй зүйлс олон ярьдаг ч зарим нь хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бий. Гэвч энэхүү нийтлэлд дурьдагдах зүйлс хэтрүүлэг биш бодит үнэн билээ. Ингээд хаалттай, хатуу чанга дэглэмтэй гэдгээрээ алдартай Умард Солонгост иргэддээ хийхийг нь хориглодог өдөр тутмын зарим зүйлстэй танилцацгаая.

1. Зурагт үзэх

01

Хойд Солонгосчуудад зурагтаар нь гарч байгаа ухуулга суртал нэвтрүүлгээс өөр зүйл үзэх нь хориотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өмнөд Солонгосын суваг үзсэн 130 гаруй иргэнийг олон нийтийн өмнө цаазаар авсан байна.

2. Шашин шүтэх

02

Удирдагчаа л тахин шүтэх учиртай Хойд Солонгосчуудын хувьд шашин шүтсэнээр хатуу гэсгээлт хүртдэг. 2013 онд л гэхэд Христийн шашин шүтдэг найман иргэнийг цэнгэлдэхэд цугласан хүмүүсийн өмнө буудаж хороожээ.

3. Согтууруулах ундаа хэрэглэх

03

Умард Солонгост олон нийтээр тэмдэглэж өнгөрүүлдэг цөөхөн хэдэн баярын үеэр л иргэд нь архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Хэрвээ оюутан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулдаг гэнэ. Хууль зөрчсөн хэнийг ч тэр цаазаар авах ял отдог нь жам ажээ.

4. Жолоо барих

04

Умард Солонгост 1000 хүн тутамд нэг машин ногдохтой үгүйтэй байдаг. Тийм ч учраас гэрлэн дохио ч байдаггүй. Замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулдаг ба зөвхөн цэргийн албан тушаалтан л жолоо барих эрх бий.

5. Хөгжим тоглох

05

Хөгжим бол Тоталитар дэглэмт Хойд Солонгосын удирдагчдын суртал хөтөлбөрөө олон нийтэд түгээх хамгийн хүчирхэг хэрэгсэл байдаг. Дэглэмийг магтан сайшаасан өнгө аяс бүхий хөгжмийг улс орон даяар эгшиглүүлэх эрх зөвхөн удирдагч нарт бий. Тэд Барууны орнуудын соёл, дуу хөгжмийг завхарлынх хэмээн үздэг ба хэрвээ энэ төрлийн хөгжим сонсох, тоглосон тохиолдолд цаазлуулна.

6. Олон улс хооронд дуудлага хийх

06

Харилцаа холбоо бол эрх баригчдын гартаа атгаж байдаг хамгийн гол салбар нь байдаг. Олон улс битгий хэл өөр хоорондоо ч утсаар холбогдох нь аминд халтай. Тухайлбал 2013 онд Өмнөд Солонгост байдаг найзтайгаа ярьсан нэгэн залууг сумангаар буудуулж хөнөөсөн явдал гарч байсан юм.

7. Ярилцах

07

Умард Солонгосын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үг хэлэх ч эрхгүй. Ялангуяа улс төрийн дэглэмийг шүүмжилж, эрх баригчдынхаа тухай ам нээсэн тохиолдолд шууд хөдөлмөрийн хорих лагерь руу цөллөгдөнө. Энд ирсэн хоригдлууд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, дэглэмийг чин сэтгэлээсээ дээдлэн шүтэж, ухамсарлатлаа хоригддог байна.

8. Гадаад улс орноор аялах

08

Улс эх орноо орхин явах нь Умард Солонгосчуудын хувьд цаазаас ч илүү ял оноохуйц аймшигтай гэмт хэрэгт тооцогддог. Гадаад орноор ч гэлтгүй эх орноороо ч аялах нь тэдэнд хориотой. Эх орноосоо дүрвэж БНХАУ-ыг зорьсон хүмүүс олон байдаг ч хэрвээ эрх баригчдад нь баригдсан тохиолдолд албадан буцаагдаж цаазлагдах тавилантай аж.

9. Порнографтай холбогдох

09

Насанд хүрэгчдэд зориулсан “порно” кино үзэх, худалдах нь үхлийн ялтай. Тухайлбал 2013 онд Ким Чен Ун экс – найз охиноо секс бичлэг хийсэн гэсэн шалтгаанаар гэр бүлийнх нь өмнө цаазалсан тухай “The Telegraph” сэтгүүлд тэмдэглэжээ.

10.  Интернет ашиглах

10

Умард Солонгосын эрх баригч нарын хувьд интернет нь үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэх хэрэгсэл нь юм. Тэрнээс биш интернет хэрэглэгчдийнхээ бүхий л үйлдлийг хянаж байдаг. 2013 онд л гэхэд онлайнаар нийтлэл бичсэн нэгэн сэтгүүлчийг 6 сар хорьж цагдсан байдаг шүү дээ.

Энэ мэтчилэн хаалттай нийгмийн талаарх хачирхалтай зүйлс олон бий…

Энэ долоо хоногийн хамгийн халуухан бүсгүйчүүд

2016 оны “Victoria’s Secret” загварын шоунд оролцох моделиудын нэрс тодорчээ