in

Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан оддын хамгийн шилдэг дүрүүд

Кинонд дүр бүтээнэ гэдэг жүжигчнээс асар их мэдрэмж, ур чадвар шаарддаг. Дүрдээ орохын тулд жүжигчин жингээ нэмж хасахаас эхлээд сэтгэлзүйн маш нарийн шалгуурыг даван туулдаг. Ингээд та бүхэндээ бие махбод болон сэтгэлзүйн олон сорилтыг давж дүрээ гайхалтай амьлуулсан алдартны төлөөллүүдтэй танилцуулъя.

1. Том Харди: The Dark Knight Rises (2012)

01

Английн нэрт жүжигчин Том Харди Бейний дүрийг бүтээхийн тулд 3 сарын дотор 13.6 кг жин нэмжээ. Жин нэмэх бол жүжигчдийн хувьд энгийн үзэгдэл бөгөөд тэрбээр “Warrior”, “Bronson” зэрэг киноныхоо үеэр ч гэсэн багагүй жингийн хэлбэлзэлд орж байжээ. Харди булчингаа хөгжүүлэхийн тулд тахианы мах, брокколийг хүнсэндээ түлхүү хэрэглэсэн гэнэ.

Тэрбээр “The Dark Knight Rises” киноны дүрдээ орохын тулд хүндийн өргөлтөөр хичээллэж, их ч идсэн тухайгаа ярьснаас гадна хамаагүй ийш тийшээ гүйж харайж байгаад жингээ хасчихав ий хэмээн ихэд болгоомжилж байсан гэнэ.

2. Том Хэнкс: Philadelphia (1993), Cast Away (2000)

02

Том Хэнксийн бүтээсэн дүрүүдээс хамгийн их хүчин чармайлт шаардсан киногоор эдгээр киног нэрлэж болно. Филадельфия кинонд тоглохдоо тэрбээр 25 кг хассан бол дараагийн киног бүтээхдээ үс, сахлаа ургуулсан юм. Түүний үс, сахлыг ургаж дүрдээ бэлэн болохыг нь хүлээж киноны зураг авалт нэг жилээр хойшлогдож байжээ.

3. Шарлиз Терон: Monster (2003)

03

Холливудын дур булаам жүжигчдийн нэг Шарлиз Терон энэ кинонд зургаан залууг хөнөөсөн биеэ үнэлэгч, цуврал алуурчны дүрийг бүтээдэг. Тэрнийг Эйлин Уорнос гэдэг бөгөөд дүрээ бүтээхийн тулд тэрбээр 13.6 кг жин нэмжээ. Ингээд Терон чипс, хөөмөл хайрсан боов идэж байсан юм. Киноныхоо дараа “Head in The Clouds” кинондоо зориулж эргээд л турах хэрэгтэй болжээ.

4. Ченнинг Татум: Magic Mike (2012)

04

Нэрт найруулагч Стивен Спилбергийн найруулсан “Magic Mike” киноны гол дүрд Ченнинг Татум, Мэтью Макконахи нарын чадварлаг залуус тоглосон билээ. Тэгвэл эдгээр жүжигчид дүрээ амьлуулахын тулд нэлээд хэдэн өдрийг гоо сайхны салонд өнгөрүүлсэн гэнэ. Мөн түүнчлэн охид эмэгтэйчүүдийн харцыг булаасан булчинлаг сайхан цээжтэй болохын тулд зураг авалттай өдөр бүр хүндийн өргөлтөөр хичээллэж, цээжнийхээ үсийг ваксдуулдаг байжээ.

5. 50 Сент: All Things Fall Apart (2011)

05

Реппер 50 Сент дэлгэцийн 30 орчим кинонд тогложээ. Тэдгээрээс дүрдээ орохын тулд танигдахааргүй өөрчлөгдсөн нь “All Things Fall Apart” кино юм. Тэрбээр хорт хавдартай хөлбөмбөгчний дүрийг бүтээх гэж 54 кг хассан нь түүнийг гэж танигдахгүйд хүргэсэн байдаг. 50 Сент дүрдээ орохын тулд өдөрт
гурван цаг гүйж, цэвэр усаар л хооллодог байжээ.

Мөн гаран дээрх шивээсээ далдлуулахаар будаж шунхдуулах тэнхэл байгаагүй учраас арилгуулсан юм. Ингээд хэдэн сарын хичээл зүтгэл нь талаар болсонгүй шүтэн бишрэгчдээсээ өндөр үнэлгээг авч кино ертөнцийн нэр хүндээ хадгалж
үлдсэн байдаг.

6. Кристиан Бейл: The Machinist (2004)

06

Английн нэрт жүжигчин Кристиан Бейл бол дүрдээ орохын тулд амиа ч өгөхөд бэлэн мэргэжилдээ дэндүү хайртай нэгэн гэдгийг “The Machinist” кино батлан харуулна. Тэрбээр дүрээ бүтээхийн тулд 54 кг болтлоо турсан бөгөөд өдөрт нэг лааз туна загас, нэг ширхэг алим л идэж байжээ. Киноныхоо дараа Бейл эргээд 5 сарын дотор 45 кг жин нэмэх хэрэгтэй болсон байдаг. Энэ нь түүний
“The Batman Begins” кинонд бүтээх дүрийн шаардлага байсан юм.

7. Хит Лежер: The Dark Knight (2008)

07

Австралийн жүжигчин Хит Лежер (1979 – 2008) энэ киноны Жокерын дүрийг бүтээхийн тулд зочид буудалд байрлаж сар гаруйн турш өөрийгөө бусдаас тусгаарлажээ. Ингээд ад зэтгэрийн аймшигт инээдийг хэрхэн илэрхийлж гаргах аргад сэтгэлзүйгээ бэлтгэж эхэлсэн байдаг. Түүнд элдвийн юмс сараачиж тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр байсан ба тэрийгээ Хөзрийн хүний хувийн тэмдэглэл гэжээ.

Кино амжилттай болсон ч тэрээр кинонд тоглосноосоо хойш унтаж чадахгүй болж, сэтгэл санаа нь тогтворгүйтэж сэтгэцийн маш хүнд дарамтанд орж эхэлсэн юм. Ингээд нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж 29 насандаа таалал төгссөн юм. Хүмүүсийн ам дамжсан яриагаар түүнийг дүрдээ хэт орж, дүрээсээ гарч чадалгүй нас барсан гэж үздэг.

8. Даниел Дэй Льюис: My Left Foot, The Crucible

08

Даниел Дэй Льюис нь “My Left Foot”, “There Will Be Blood”, “Lincoln” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ дэлхийд танигдсан Английн нэрт жүжигчин билээ. Тэрбээр “The Crucible” киноны Жон Прокторын дүрийг бүтээхийн тулд цээжин дээрээ шивээс хийлгэсэн байдаг бол “My Left Foot” киноны Кристи Брауны дүрд
тоглох гэж жинхнээсээ нэг хавиргаа хугалж байсан гэнэ.

9. Роберт де Ниро: Cape Fear (1991)

09

Сэтгэлзүйн триллер жанрын энэ кино нь найруулагч Мартин Скорсезегийн бүтээл бөгөөд Роберт де Нирогоос асар их хүчин чармайлт шаардсан кинонуудынх нь нэг юм. Тэрбээр шоронд олон жил хоригдсон хоригдлын дүрийг гаргахын тулд $20.000 гаруй ам.долларыг шүдний эмчилгээнд зарцуулжээ. Учир нь шоронд удаан хоригдсон ялтангийн шүд арзайж хэвээ алдсан ба өнгөгүй байх хэрэгтэй байсан юм. Кино $35 сая ам.долларын санхүүжилтээр бүтээгдэж $182.3 сая ам.долларын ашиг олсон нь ямар кино болсныг илтгэнэ.

10. Натали Портман: Black Swan (2010)

10

Жүжигчин Натали Портман энэ кинонд тоглох гэж бүтэн нэг жилийн турш биеэ бэлдсэн бөгөөд хүнсэндээ самар, лууван л хэрэглэж байжээ. Тэрбээр Мила Кунисын хамт нэлээд жин хассан ба Натали өдөрт 6 цагаар, Мила 5 цагаар бүжгийн бэлтгэл хийж байсан юм. Ингээд киноны зураг авалт эхлэх үед Мила Кунис 43 кг жинтэй болсон байжээ.

Тэдний дүрдээ орох бэлтгэл бусад жүжигчидтэй харьцуулахад тийм ч айхтар өөрчлөлт биш ч гэсэн Натали, Мила Кунис нарт огцом өөрчлөлт байсан гэдэг. Кино амжилттай болж үзэгч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Америк бүсгүйн солиотой үйлдэл олныг цочирдууллаа

Диснейн гүнжүүд будаггүй бол ямар харагдах вэ?