Шатахууны шар гэрэл асаад хэдэн км явдаг вэ?

Жолооч нар өөрөө ч анзааралгүй явсаар шатахууныхаа шар гэрлийг асаачихдаг. Хэдийгээр шатахууны заалт ¼-тээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч тэр болгон шатахуун авах боломж жолооч бидэнд олддоггүй. Иймээс жолооч та шатахууны ШАР ГЭРЭЛ асаад хэд явах боломжтойгоо мэдэж байснаар учирч болох хүндрэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

ШАР ГЭРЭЛ АСААЛТТАЙ ЯВАХЫН МУУ ТАЛУУД

Юуны өмнө машиныхаа баканд бага хэмжээний шатахуунтай явахын аюултай талуудыг та бүхэндээ хүргэе.

– Хамгийн эхний асуудал бол мэдээж хэрэг хээр замд эсвэл хотын түгжээн дунд машин ямар ч бензингүй болж унтрах асуудал. Энэ нь өөрт хүндрэл учруулахаас гадна бусдын хөдөлгөөнд саад учруулж бухимдуулах болно.
– Мөн бакандаа бага хэмжээний шатахуунтай явах нь автомашин шатахууны систем, катализаторт гэмтэл учруулах аюултай.
– Хөдөлгүүр хэдий чинээ ажиллана бензин насос мөн ижил байнгын ажиллаж байгаа бөгөөд удаан эдэлгээний явцад цахилгаан мотор доторх зэс утасны лакан бүрхүүл халснаас болж хайлж, бензин насосны чадлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл чадал буурна гэдэг нь Зл/цаг шахдаг байсан бол 1л/цаг болж багасдаг. Тиймээс халсан, халж байгаа энэхүү цахилгаан моторыг бензин нь өөрөө хөргөж байдаг үүрэгтэй тул жолооч та бүхэн шар гэрэл асангуут бензинээ даруй нэмж байгаарай.
– Хэрэв таны бензин насос муудаад сольсон бол давхар бензиний бүдүүн болон нарийн шүүр (тунгаагуур) хамтад нь солих нь илүү үр дүнтэй. Дэлгэрүүлж тайлбарлавал: Түлшний системд 2 шүүр байдаг. Бензин насосны дотор байдаг торон хийцтэй шүүрийг манайхан бүдүүн шүүр гэдэг. Энэ нь шатахуун дахь том хогийг шүүх зориулалттай. Бензин насосыг солихдоо давхар солих шаардлагатай. Харин нарийн шүүр буюу тунгаагуур гэх шүүрийг тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Тэр нь ихэвчлэн төмөр эсвэл хуванцар савалгаатай байдаг.
– Цаашлаад бага шатахуунтай үед бензин, түлшний насос банкны ёроолд тунасан шаар хог зэргийг сорж эвдрэх, халснаар хүчгүй болох аюултай байдаг.

Эдгээр гэмтлийг дараа нь засах эсвэл шинээр солиулна гээд мөнгө, цаг хугацааны хувьд их зардалтай болно.

Зөвхөн шатахууны ШАР гэрлийг асаагаад явах нь машиныг гэмтээхгүй боловч байнга асааж явах нь дээрх аюулуудыг дагуулж болзошгүй байдаг.

Тэгвэл ШАР гэрэл асаад хэр хол явах боломжтой вэ?

Орчин үеийн автомашины компьютер одоо байгаа шатахуунаар хэр хол эсвэл хэр бага зайг туулах боломжтой харуулдаг болсон. Гэвч автомашин бүрийн хэдэн литр бензинээр хэдэн километр зайг туулах боломжтой гэх үзүүлэлт нь автомашины ажиллагаа, замын нөхцөл байдал, жолоочийн жолоодлого зэргээс хамаарч харилцан адилгүй болдог. Жишээлбэл автомашин шулуун замд хот дотор, түгжээн дунд явахаас бага шатахуун зарцуулдаг.

Ингээд та бүхэнд АНУ-д хамгийн түгээмэл ашиглагддаг автомашинуудын ШАР гэрэл асаад хэдэн километр явах боломжтой байдаг талаарх багцаа мэдээллийг хүргэж байна.Тэгвэл ШАР гэрэл асаад хэр хол явах боломжтой вэ?

Орчин үеийн автомашины компьютер одоо байгаа шатахуунаар хэр хол эсвэл хэр бага зайг туулах боломжтой харуулдаг болсон. Гэвч автомашин бүрийн хэдэн литр бензинээр хэдэн километр зайг туулах боломжтой гэх үзүүлэлт нь автомашины ажиллагаа, замын нөхцөл байдал, жолоочийн жолоодлого зэргээс хамаарч харилцан адилгүй болдог. Жишээлбэл автомашин шулуун замд хот дотор, түгжээн дунд явахаас бага шатахуун зарцуулдаг.

Ингээд та бүхэнд АНУ-д хамгийн түгээмэл ашиглагддаг автомашинуудын ШАР гэрэл асаад хэдэн километр явах боломжтой байдаг талаарх багцаа мэдээллийг хүргэж байна.

Эх сурвалж: Cardoctor.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй