Азийн хамгийн тачаангуй DJ бүсгүйчүүд

Үзэсгэлэн гоо болоод хөгжмийн нарийн мэдрэмж, чадвараараа дэлхийг байлдан дагуулж байгаа олон сайхан эмэгтэйчүүдээс онцлон шилдгийн шилдэг гэгдэх DJ бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэдгээрээс EDM хөгжмийн томоохон төлөөлөл Малайзын EDMDroid – оос гаргасан Азийн хамгийн халуухан DJ бүсгүйчүүдийн тухай хүргэе.

10. Филиппин – DJ Arra Pascual

01
Филиппиний №1 DJ Arra Pascual – ийг урилгаар тоглуулдаггүй Азийн орон маш ховор байдаг гэнэ. Тэрээр Pioneer DJ – ийн Филиппин дэх төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ Playboy – ын модель юм байна.

9. Вьетнам – DJ Oxy

02
Вьетнам гаралтай чадварлаг бас дур булаам DJ цөөнгүй байдаг. Тэдний нэг DJ Oxy – ийг Азийн хамгийн тачаангуй DJ – ээр нэрлэжээ. Түүнээс гадна АНУ-д ажиллаж амьдардаг модель DJ Angie Vu Ha – ийг ч гэсэн онцлохгүй байхын аргагүй юм.

8. Малайз – DJ Alexis G

03
Уран гимнастикаар хичээллэж өссөн тэрээр гайхалтай бүжигчин бас мэргэжлийн DJ юм. 2012 онд анхныхаа тоглолтыг Куала Лумпурт тавьснаас хойш Камбож, Хонг Конг, Тайвань, Сингапур, Австрали зэрэг олон орноор аялан тогложээ.

7. Тайланд – DJ Vida

04
Багаасаа хөгжмийн урлагийг сонирхож өссөн DJ Vida ихэвчлэн Tech House, R&B болон Hip Hop стилиэр тоглодог. Тэрээр 2014 оны Азийн дур булаам DJ нарын нэг юм.

6. Япон – DJ Hiloco

05
2006 оноос DJ хийж байгаа түүнийг DJ Hiloco – оос гадна NeroDoll гэдгээр нь мэддэг. Гурван жил Японы №1 эмэгтэй DJ – ээр өргөмжлөгдсөн тэрээр эх орныг минь 2012 онд зорин ирсэн байдаг.

5. Өмнөд Солонгос – DJ Soda

06
Тоглолтынхоо үеэр хийдэг тачаангуй бүжиг нь түүний бусдаас ялгарах онцлог юм. Түүнийг хөгжимнөөсөө илүү секси бүжиг мөн хувцаслалтандаа анхаардаг гэдэг ч аль хэдийнэ хэв маягаа бий болгочихсон чадварлаг DJ гэнэ.

4. Вьетнам – DJ King Lady

07
Хөгжим бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Тэрээр DJ болохоор 1.5 жил шаргуу хөдөлмөрлөсөн ч суралцсаар яваа гэдгээ цахим хуудсандаа онцолжээ. Түүнийг хайрлаж ч бас үзэн ядаж ч болно. Гагцхүү тэр үгүйсгэгдэхийг л хүсдэггүй.

3. Сингапур – DJ Tenashar

08
DJ Mag сэтгүүлийн Top 100 DJs жагсаалтын #87 байрт орж байсан нь түүнийг Азийн төдийгүй дэлхий дахины дур булаам бас чадварлаг DJ гэсэн үг юм. Тэрээр DJ – ээс гадна FHM & Playboy зэрэг цөөнгүй сэтгүүлийн нүүрийг чимжээ.

2. Тайвань – DJ Bombshell

09
Түүнийг DJ Bombshell гэхээсээ илүү Amy Kao гэж дууддаг. Тэрээр Тайваний FHM сэтгүүлээс онцолсон дур булаам Тайвань эмэгтэйчүүдийн нэг төдийгүй Тайваний EDM – ийн хөгжлийг тодорхойлогчдын нэг юм.

1. Малайз – DJ Leng Yein

10
Дур булаам төрхөөс нь гадна эзэмшсэн мэдлэг чадвараар нь түүнийг Азийн №1 эмэгтэй DJ гэж үздэг. Багаас эзэмшсэн хөгжмийн боловсрол болон хүсэл сонирхолдоо хөтлөгдөн тэрээр 2013 оноос мэргэжлийн DJ болжээ.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close