Үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой 15 кино

Кино бол бүх урлагийн хаан юм. Үнэхээр сайн кино бол уран зохиол, жүжиг, хөгжим, уран зураг, түүх гээд бүгдийг багтаасан хосгүй бүтээл болдог. Хүн нэг сайхан кино үзэхэд нэг насны амьдралтай тэнцэхүйц орон зай, цаг хугацаагаар аялж, уйтгар гуниг, баяр хөөр, ухаарал, урмаар тэтгэгддэг билээ. Ялангуяа залуучууд бидний амьдралийг танин мэдэх үйл явцад кино бас нэгэн мэргэн зөвлөх байж чаддаг юм. Ингээд сонгодог, уянгын, дайны гэсэн гурван төрлийг багтаасан таны заавал үзэх ёстой 15 киног танилцуулж байна.

1. Fight Club (1999)

01

Энэ кинонд өөрийгөө маш хатуу чанга, тэсвэр хатуужилтай болгохын тулд зоригтой шийдвэр гаргаж “Тулааны клуб” байгуулдаг залуугийн тухай гардаг. Айдас түгшүүр, хил хязгаарт ялагдалгүйгээр шийдэмгий алхам хийх нь ямар үр дүнд хүргэдгийг уг уран бүтээлээр дамжуулан харуулахыг зорьжээ.

2. The Godfather (1972)

02

Дэлхийн хамгийн шилдэг кино болох “Загалмайлсан эцэг”-ийг мэдэхгүй хүн ховор байх. Уг кинонд 1940 онд Нью-Йорк хотод эрчимтэй өрнөж байсан гэмт бүлэглэлүүдийн хоорондох өрсөлдөөн, тулааны тухай гардаг.

3. Forrest Gump (1994)

03

Жүжигчин Том Хэнксийн бүтээсэн Форрест Гампын дүрээр XX зууны нийгмийн амьдрал болон гол үйл явдлуудыг тусгасан, энгийн хэрнээ ихийг ойлгуулж чадах гайхалтай кино.

4. Pulp Fiction (1994)

04

Инээдмийн киноны нэрт мастер Квентин Тарантиногийн найруулсан энэхүү кино хошин егөөдсөн байдлаар нийгмийн асуудлыг шүүмжилснээрээ онцлог. Тийм ч учраас Оскарын шагналын 7 төрөлд нэр дэвшсэн байдаг.

5. Psycho (1960)

05

Сонгодог киноны түүхийг найруулагч Альфред Хичкокгүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Киноны гол утга санаа нь Мэрион Крейн гэх нарийн бичиг бүсгүй зочид буудлын мөнгийг шамшигдуулснаас болж амиа алддаг тухай өгүүлдэг. Хүчирхийлэл, гэмт хэрэг, бузар булай бүхнийг зоригтойгоор илчлэн харуулснаараа тухайн үед Америкийн кино урлагийн салбарт томоохон дэвшил хийсэн бүтээл болжээ.

6. The Shawshank Redemption (1994)

06

Банкны ажилтан Энди Дюфрен цуврал аллагын буруутан хэмээн гүтгэгдэж шоронд ордог. Тэнд өнгөрүүлэх он жилүүдэд тэрбээр хоригдлуудын амьдралын бодит үнэнийг нүдээрээ харж, биеэрээ туулж мэдэрнэ.

7. One Flew Over The Cuckoo’s Nest (1975)

07

Энэ кино нь найруулагч Николсоны шилдэг бүтээлүүдийн нэг. Гол дүрийн баатар сэтгэцийн өвчтэй гэсэн шалтгаанаар шоронгоос суллагдаж сэтгэцийн эмнэлэгт хэвтдэг. Гэвч тэндэхийн харгислал, хатуу хөтүү амьдралыг тэсч давах хүндхэн сорилт түүний амьдралд гарч ирнэ.

8. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

08

Туйлын чадварлаг жүжигчид болох Жим Керри болон Кейт Уинслет нар энэ кинонд дүр бүтээснээрээ онцлог. Сэтгэлийг хөндөх уран үгс, сонирхолтой өрнөлөөр дүүрэн уг кино нь уянгын кинонд дуртай үзэгчдэд таалагдах нь гарцаагүй.

9. Her (2013)

09

Теодор хиймэл оюун ухаант, ухамсарт төхөөрөмжтэй харилцдаг шинэ амьдралын хэв маягтай болсноор санамсаргүй хайр дурлалтайгаа учирна. Түүний дурлалт бүсгүй Саманта нь мөн л хиймэл оюун ухаант төхөөрөмж юм. Техник технологи хэт хөгжсөн ертөнцөд чухам юу тохиолдож болохыг сэтгэлд хүрсэн байдлаар өгүүлсэн кино.

10. American Beauty (1999)

10

Америкийн хямралын үед хотын захын оршин суугчдын амьдрал ямар байсныг сонирхолтойгоор илэрхийлсэн энэ киног үзсэнээр өнөөгийн нийгэмтэй харьцуулан дүгнэлт хийх боломжтой.

11. Saving Private Ryan (1998)

11

Дайны уршгаар ах дүүсээ алдсан залуу эр Францад төөрснийг армийн цэргүүд олохоор эрэлд гардаг. Тэрхүү амь өрссөн, адал явдалт аян замын үйл явдлыг киноноос үзэж сонирхоорой.

12. Full Metal Jacket (1987)

12

Найруулагч Стэнли Кубрикийн бүтээл болох тус кинонд Вьетнамын дайнд АНУ-ын цэргүүд хүч хавсрахаар очиж амь насаараа дэнчин тавин байлдаж буй үйл явдлыг уран сайхнаар харуулжээ.

13. Platoon (1986)

13

Кино найруулагч Оливер Стоуны өөрийнх нь амьдралын бодит туршлагаас сэдэвлэсэн, Вьетнамын дайны тухай бас нэгэн гайхалтай дэлгэцийн бүтээл.

14. 300 (2007)

14

Леонид хаан Спартагийн 300 цэргийг удирдан Персийн эсрэг тулаанд мордох ба цаашид үйл явдал санаанд багтамгүй сэтгэл догдлуулам байдлаар өрнөх фантастик жанрын кино.

15. Schindler’s List (1993)

15

Германы бизнесмэн Оскар Шиндлерийн бодит түүхээс сэдэвлэсэн уг кино танд амьдралын талаар ухаарал хайрлаад зогсохгүй, түүхийн мэдлэгт тань хувь нэмэртэй байх болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!