АНУ-ын бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй тэргүүн хатагтай Меланиа Трамптай танилц

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, үл хөдлөх хөрөнгийн магнат, 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Дональд Трамп (Donald Trump) сүүлийн үед дэлхий дахинаа ярианы сэдэв болж, өөрийн үзэл бодол, мэтгэлцээний санал асуулга зэргээрээ тэргүүлж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан мэтгэлцээн болж, бүгд найрамдах намаас нэр дэвшигч тэрбээр сонгуулийн сунгааг тэргүүлсээр байна.

Дональд Трампын эхнэрийн тансаг амьдрал

01

Гэвч энэ удаад бид та бүхэнд улс төрийн бус, харин түүний хувийн амьдралын нэгээхэн хэсэг, өнөөдрийн амжилтынх нь түлхэх хүч болсон эхнэр Меланиа Трамп (Melania Trump)-ийнх нь тухай хүргэх гэж байна.

Меланиа бол Дональд Трампын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 насаар дүү юм. Түүнийг Трампын “найдвартай ар тал” гэж хүмүүс ярилцдагаас гадна Словенийн супермодель, үл хөдлөх хөрөнгийн шаггүй чадварлаг бизнес хатагтай хэмээгддэг. Трампын гэр бүлийн мэдэлд өдгөө хэд хэдэн томоохон зочид буудал, хувийн орд харш, худалдааны зориулалттай барилга байгууламж зэргүүд байдаг. Нью-Йорк хотын Манхаттан дүүрэг дэх “Trump Tower” нь хамгийн алдартай нь юм.

02

Үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Меланиа 1860 оны үед төр барьж байсан, АНУ-ын 6 дахь ерөнхийлөгч Жон Кюнси Адамс (John Quincy Adams)-ийн эхнэрийн дараах, хоёр дахь гадаад гаралтай тэргүүн хатагтай боллоо. Тэрээр одоогоос 19 жилийн өмнө хуучин Югославын холбооноос Америкд цагаачлан ирж байжээ. Түүний эцэг машины “ченж” байсан нь аливаа зүйлээр дутагдаж гачигдалгүй өсөхөд нөлөөлсөн юм. Тиймдээ ч өвлийн амралтаараа Австрид очиж, цанаар гулгадаг байсан гэдэг.

03

17 настай байхдаа нэгэн гэрэл зурагчны хараанд өртөж, загварын салбараар дагнахыг түүнд зөвлөжээ. Жилийн дараа гэхэд л Миланы загварын агентлагтай гэрээ байгуулж, Парис, Итали хоёрын хооронд “жим” гартал явсан гэдэг. Орос аялагатай Англиар ярьдаг ч, 5 гадаад хэл төгс эзэмшсэн хэмээн өөрийгөө тодорхойлжээ. 1996 онд Америкт анх хөл тавьж, түүнээс 2 жилийн дараа нэгэн загварын шоуны үдэшлэг дээр Трамптай танилцсан байна. Тэр үед Меланиа 28-тай, Трамп 52-той байсан төдийгүй, хоёр дахь эхнэр Марла Маплес (Marla Maples)-аас дөнгөж л салаад байжээ.

06

Трамп одоо 5 хүүхэдтэй бөгөөд анхны эхнэр Ивана Трампаас хоёр хүү нэг охин, хоёр дахь эхнэр Марла Маплесаас нэг охинтой аж. Тэд бүгд улс төр, загвар, бизнесийн салбарын тэргүүлэгчид бөгөөд өөрийн хүчээр алдарт хүрч чадсан юм. Харин Меланиа, Дональд хоёрын анхны хүү, Трампын отгон хүү өдгөө 9 настай ажээ. Меланиа Трамп өөрийн тансаг амьдрал, сайхан биеэ зурагт мөнхлөх, олон хүмүүст “гайхуулах” дуртай. Тэдний хурим 2005 онд нэгэн далайн эрэг дээр болсон бөгөөд зөвхөн хуримын даашинз нь л гэхэд 100 мянган долларын өртөгтэй байв.

08

Дональд Трампийг хоёр дахь эхнэрээсээ салж, өөрөөсөө хоёр дүү залуухан бүсгүйтэй дэр нэгтгэх нь гэсэн шуугиан хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тэр дороо дэгдэж, Меланиагийн мөнгөнд дуртай, шуналтай занг хүмүүс гайхаж байлаа. Гэтэл өнөөг хүртэл энэ тухай огтхон ч ам нээгээгүй тэрбээр өнгөрсөн долоо хоногийн “US Weekly Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би анх түүнтэй ярилцаж үзээд л, ямар гайхамшигтай сод хүн бэ гэж бодож байлаа. Хамгийн гол нь түүний үзэл бодол, оюун ухаан дахин давтагдашгүй. Бурхан минь, мөнгө харж гэрлэсэн бол өдийг хүртэл хамт байх байсан гэж үү? Хэрэгтэй зүйлээ олж аваад л салаад явчихна шүү дээ” хэмээн хэлж, хэл амаа билүүдсэн хүмүүст жинтэй хариу өгсөн байна.

09

Сэтгүүлч түүнээс “Хэрвээ нууц биш бол, та хоёрын жаргалтай гэрлэлтийн нууц юу вэ?” гэхэд “Ядаж л угаалгын өрөө тусдаа байх хэрэгтэй гэж боддог” гэжээ. Түүнчлэн Меланиагийн найзууд түүнийг тайван дөлгөөхөн, ямар ч шуургыг тэсвэртэйгээр сөрж зогсох чадвартай хэмээн дүгнэсэн байдаг. Тиймдээ ч Дональд Трамп өнөөдрийн энэ өндөрлөгт хүрээд байгаа биз ээ.

10


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй