Барак Обама Цагаан ордноос гараад хаана очих вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ намар дуусгавар болно. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар Цагаан ордон дахь харшаасаа нүүх хэрэгтэй болох юм. Тэгвэл тэдний Цагаан ордноос гарсныхаа дараа амьдрах дараагийн байшин олон нийтэд ил болжээ.

Ерөнхийлөгчийн гэр бүлийн шинэ байшин DC орчмын хамгийн тансаг зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд 8200 квадрат метр талбайтай юм. Анх 1928 онд баригдсан уг байшинг 4.3 сая ам.доллараар түрээслэх гэнэ. Шинэ байшин есөн унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэйгээс гадна хувцасны өрөө, кино үзвэрийн танхим, цэцэрлэгт хүрээлэн зэргийг багтжээ. Бие галбиртаа санаа тавьдаг Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар спортоор хичээллэх өрөө гаргахаа ч мартаагүй байна. Тэдний Цагаан ордноос гарсныхаа дараа амьдрах шинэ байшинд өмнө нь одоогийн Үндэсний хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Жое Локхартс гэр бүлийн хамт амьдарч байжээ. Обама Жое Локхартсаас байшинг нь түрээсэлж амьдрах юм байна.

01

Обамагийн байшин нийслэл Вашингтон дахь хамгийн өндөр зэрэглэлийн хэсэгт байрладаг.

02

Обама болон Мишель нарт цэлгэр уужим өрөө тасалгаа нь таалагджээ

05

Зочны өрөө нь сонгодог хэрнээ сүүлийн үеийн дотоод засалттай бөгөөд Цагаан ордон дахь байшинг санагдуулна.

06

Зочны өрөөний төв хэсэгт ил галын зуух байрлах ба өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой гэж хатагтай Мишель Обама үзжээ.

07

Энэ өрөөний ханыг цэрд харандаагаар зурсан зургаар чимэглэжээ. Цонхоор цэцэрлэгт хүрээлэн рүү харж, буйдан дээр тухлан амрахад тохиромжтой.

08

Өрөөний энэ хэсэгт улс төрийн ганцаарчилсан, чухал уулзалт хийхэд тохиромжтой гэж үздэг байна.

09

Оройн хоолоо хамтдаа сууж идэхэд тохиромжтой өрөө. Түүнчлэн гэр бүлийн хурал, дотоод асуудлаа энд сууж ярилцах гэнэ.

10

Үйлчлэгчдийн хоол бэлтгэх хэсэг

11

Обамагийн унтлагын өрөө хоёр угаалгын өрөөтэй.

14

Мишель Обамагийн угаалгын өрөөтэй танилц

17

Энэ бол Обамаг Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгсний дараа дурсамж, түүхээ бичих өрөө юм.

16

20

01

21


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!