Ямар ордны хүмүүс бусдыг өөртөө илүү татдаг вэ?

Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаараа унтахынхаа өмнө боддог шиг 2015 оны зорилт хэрхэн биелсэн тухай бодож, ирээдүйгээ сайхнаар төсөөлөөрэй хэмээн од эрхэс чамд шивнэж байна. Ямар ч ордонд төрөгсөд өөрийн гэсэн олон төрлийн зан чанартай байдаг билээ. Хүн бүр өвөрмөц, давтагдашгүй ч зарим нэг нийтлэг зан чанарууд нь биднийг холбож байдаг.

Хонь – хүсэл тэмүүлэл

01
Хонины ордныхон түргэн зантай, бие даасан хүмүүс байдаг. Тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг өгөхөд бэлэн байдаг. Тэдний хамгийн сайн чанар бол хүсэл тэмүүлэлтэй байдал юм. Тэдний хайр – гал халуун галт уул мэт хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл юм! Үүний зэрэгцээ тэд хоёр нүүртэй хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Тиймээс харилцаагаа худал хуурмаг зүйл байсныг мэдэх цагт Хонины ордныхон хайр сэтгэлээ хормын дотор үзэн ядалтаар сольж чадна. Тэд хүсэл эрмэлзэлээ унтрах хүртэл халуун зүрхээрээ өшөө авсаар байдаг.

Үхэр – тууштай байдал

02
Үхрийн ордонд төрсөн хүмүүс маш тогтвортой хүмүүс байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргахад бэлэн байдаг. Үүнээс гадна тэд тав тухтай орчинд өөрийгөө хүрээлүүлж ойр дотны хайртай хүмүүсээ халамжлах дуртай. Тэд эр зориг, өгөөмөр сэтгэлтэй боловч маш эмзэг хүмүүс. Тиймээс Үхрийн ордныхныг гомдоох маш амархан байдаг.

Ихэр – уран илтгэх чадвар

03
Хэрэв та чихээрээ дурладаг бол танд Ихрийн ордны хүн тохирно. Тэд сэтгэл догдлуулсан, мэдрэмжтэй яриатай. Тэд өөрсдийн үгээрээ хэний ч сэтгэлийг татаж чадна. Гэхдээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл Ихрийнхэн амаа барихгүй гэдгийг мартаж болохгүй. Тэд хурц үгсээрээ зүрхийг тань хэнээс ч илүү шархлуулж чадна. Мөн Ихрийнхний хөнгөн хийсвэр занг санаж байх хэрэгтэй. Заримдаа тэд толгойд байгаа зүйлсээ нээлгүй зүгээр л сайхан үгсийг хэлдэг.

Мэлхий – урьдчилан тааварлах боломжгүй байдал

04
Энэхүү ордонд төрсөн хүмүүсийг “урьдчилан тааварлах боломжгүй таамаглал” гэдэг үгээр тодорхойлбол илүү хялбар байх. Мэлхийн сэтгэл санаа калейдоскопын хээ шиг өөрчлөгдөж болно. Тэд энэхүү урьдчилан тааварлах боломжгүй байдлаараа л хүмүүсийг өөртөө татдаг. Хачирхалтай нь Мэлхийн орд нийцгүй зүйлтэйгээ тохирдог. Жишээ нь, тэд эрх чөлөөнд дуртай боловч шийдэмгий бус. Чухал шийдвэр гаргах үед нь тэднийг чимээгүйхэн түлхэж өгч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд өөрсдийгөө дарамт шахалтанд байгаагаар мэдрэх болно.

Арслан – сэтгэл татам

05
Тэд яг соронз мэт бүхний анхаарлыг өөртөө татдаг ба нэр хүндтэй хүмүүс байдаг. Энэ нь тэднийг бие даах чадваргүй, хараат болгодог. Арслангуудын анхаарлыг өөртөө татахын тулд тэднийг аль болох олон удаа магтах хэрэгтэй. Гэхдээ хоосон магтаал хэрэггүй шүү. Арслантай маргалдсан үед түрүүлж уучлалт гуйсан нь дээр. Хэдий тэдний буруу байсан ч тэд бардам зангаасаа болоод хэзээ ч эхэлж уучлал гуйхгүй. Хэрэв Арсланг үл тоомсорловол тэд зүгээр л таныг орхиод өөрийг нь дэмжих хүнд анхаарлаа хандуулах болно.

Охин – саруул ухаан

06
Охины ордны саруул ухаанд хүмүүс шууд л дурладаг. Тэдний төрөлхийн хязгааргүй мэдлэг хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэдэнд ойлгодоггүй зүйл гэж байдаггүй мэт санагддаг. Охины ордныхон ямар ч нөхцөл байдалд гарах замыг хурдан олох чадвартай. Охины ордныхон хайрынхаа төлөө эцсээ хүртэл шаргуу тэмцдэг. Энэ ордныхны анхаарлыг татахын тулд өөрийн эргэн тойрны нууц аураг сонирхуулах хэрэгтэй. Учир нь Охины ордны хүмүүс оньс тааварт маш дуртай.

Жинлүүр – уян сэтгэл

07
Орд дундаас хамгийн уян сэтгэлтэй нь Жинлүүр юм. Тэд сэтгэл зүрх эдгээгч бөгөөд ямар ч хэцүү цаг үед таныг үргэлж дэмжих болно. Гэсэн хэдий ч Жинлүүрүүд өөрсдөө маш эмзэгхэн байдаг. Тиймээс санал зөрсөн тохиолдолд эцсийг нь хүртэл маргалдах биш, харин зөв цагтаа болих хэрэгтэй. Тэднийг гомдоох маш амархан байдаг.

Хилэнц – нууцлаг байдал

08
Хилэнцийхнийг ид шидтэй гэж хэлж болно. Тэр шид нь энгийн ч биш харин хар шид юм. Та түүнд хайртай гэдгээ мэдэж амжаагүй байхад таны сэтгэлд аль хэдийн шатаад эхэлсэн байх болно. Хилэнцийн шинж чанарыг таах тун бэрх. Үүнээс болж харилцаагаа том “эрсдэлд” оруулж болно. Гэвч золиос гаргахгүйгээр оргилд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Хилэнцийн ордныхон тэдний нууцлаг байдлыг таах гэж оролдож байгаа хэн болгоныг сайн мэддэг.

Нум – сайхан сэтгэл

09
Хэрэв та сайхан, зөөлөн сэтгэлтэй хүнд дуртай бол анхаарлаа Нумын ордныхонд хандуул. Энэ ордныхон бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс байдаг. Тэдэнд бүх зүйлээ даатгаж итгэж болно. Тэд таны бүх хэцүү зовлонг сонсож чадах сайн сонсогч байж чадна. Гэхдээ хэрэв та хартай бол хайртдаа (Нум) тэвчээртэй хандаарай. Учир нь Нум бүх зүйлд сайхан сэтгэлээр ханддаг учир танд хуурамч сэтгэгдэл төрж магадгүй юм. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь түүний бүх л зүйлд адил ханддаг хайр энэрэл шүү дээ.

Матар – чимээгүй байдал

10
Матрын ордныхон дэмий ярьж суух дургүй. Тэд харин төвөгтэй нөхцөлд чимээгүй байхыг илүүд үздэг. Тэд хэзээ ч өөрийн асуудал, зовнилоо хүнд хэлэхгүй. Үүнээс болж Матрын ордныхон хаалттай, нийгмээс ангид мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч тэд үгсийг салхинд хий хоосон хийсгэх дургүй хүмүүс гэдгийг санах хэрэгтэй. Тэд ярихаасаа илүү үйлдэл хийхийг хүсдэг. Тэд хайртай хүнийхээ хайрыг хүртэхийн тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байдаг. Гэвч тэднийг гомдоосон нэгнийг хэзээ ч уучилдаггүй гэдгийг бүү мартаарай.

Хумх – ааштай

11
Хумхын ордныхон нилээд дүрсгүй хүмүүс байдаг. Тэд бүтээлч, өөрийнхөөрөө байдаг боловч үүнийхээ хажуугаар нилээд ааштай, шаардлага өндөртэй хүмүүс. Тэдэнд “Боломжгүйг хүсч, ихийг хүрт” гэдэг үг тохирно. Нэг талаас Хумхынхан дэндүү ааштай мэт санагдах боловч тэдний энэ зан заримыг нь татаж заримыг нь түлхдэг.

Загас – уян хатан байдал

12
Загасны ордныхон жинхэнэ дипломат хүмүүс байдаг. Тэд буулт хийхэд үргэлж бэлэн байдаг, мөн зарим нөхцөлд юугаа ч золиослоход бэлэн байдаг. Тэд энэрэнгүй, найрсаг хүмүүс. Нөгөө талаас тэд хүсэл санаачлагаар дутмаг. Тиймээс Загасууд өөрийн дотно хүмүүсдээ л бүх сэтгэл татам чанаруудаа харуулдаг.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close