Долоо хоногийн дотор хэрхэн жингээ нэмэх вэ?

Та өөрийгөө арай туранхай, эсвэл яс арьс болсон гэж бодож байна уу? Олон хүн жингээ хасах гэж зовдогтой адил жин нэмэх ч бас тийм хялбар биш. Эрүүл бас хурдан жин нэмэхийг хүсвэл дараах алхмуудыг дагаарай.

1. Ойр ойрхон ид

01

Ихэнх хүмүүс энэ зуршлаас хол байх хэрэгтэй. Харин жин нэмэхийг хүсч байгаа хүн л ойр ойрхон идэх нь чухал. Ойр ойрхон гэдэг нь өдөрт 5-6 удаа уургаар баялаг хоол идэх хэрэгтэй гэсэн үг.

Түргэн хоол болон чихэрлэг зүйл ид гэсэн үг биш шүү. Харин уураг, нүүрс усаар баялаг хоол идэх нь чухал. Зуушинд амин дэм болон калор ихтэй самар, самрын тос, бяслаг, хатаасан жимс зэргийг унтахын өмнө идэж болно.

Хийжүүлсэн ундаа, кофе уух нь жин нэмэх боловч эрүүл бус арга юм. Харин түүний оронд жимсний смүүти, шейк, сүү болон жүүс зэрэг энерги өгөх уух зүйлс хэрэглээрэй. Мөн хоол идэхийн өмнө болон дараа 30 минутын зайтай уухаа мартваа. Хоол идэх үедээ аль хэдийн цадсан байхыг хүсэхгүй байгаа биз дээ.

2. Зөв өөх тостой хоол ид

02

Эрүүл, зөв биетэй болохыг хүсч байвал авокадо, цагаан идээ, самар, мах зэргийг түлхүү хэрэглэж, зайрмаг, шарсан төмс, өөх тос ихтэй түргэн хоолноос татгалзах хэрэгтэй. Эрүүл өөх тос гэдэг нь газрын самар, оливийн тос зэрэг юм. Мөн хөөмөл боов, тараг, жимстэй бялуу зэргийг идэж болно.

3. Уураг ихтэй хүнс хэрэглэ

03

Уураг булчинг тэтгэдэг учир таны хоолны дэглэмийн гол хэрэглэгдэхүүн байх ёстой. Булчин, яс, арьс, үс, цус зэрэг хүний биеийн бүхий л хэсгийг дэмждэг. Уураг ихтэй хүнс сонгоод гэдсээ дүүргэ. Уураг ихтэй хүнсэнд мах, бяслаг, сүү, загас, өндөг зэрэг орно. Цагаан хоолтон хүмүүс дүпү, болон буурцагны будаа, шиш зэргээс уургаа авч болно.

4. Нүүрс усаар баялаг хүнс сонго

04

Нүүрс ус нь хүний биеийн энергийн гол үүсвэр болдог. Бор будаа, паста гоймон, төмс болон бүхэл үрийн гурил орно.

5. Аль болох орой хоолоо ид

05

Хоолоо нэмэхээс гадна хооллох цагаа өөрчилснөөр жин нэмэх боломжтой. Орой хоолоо идэж, хоолны дараа амттан бас нэмэх хэрэгтэй. Өдөрт хангалттай калори авдаггүй ч гэсэн орой 8 цагаас хойш хооллодог хүмүүс бусад хүмүүсийг бодоход илүү жинтэй байдаг гэсэн судалгаа бий.

6. Жин нэмэх дасгал

06

Булчин өөхнөөс илүү жин татдаг учир жин нэмэх дасгал хийх нь чухал. Энэ нь заавал дасгалын заалруу яв гэсэн үг биш. Гэртээ зурагт үзэх зуураа суниах, гэдэсний дасгал хийх, скуат суулт хийх зэрэг дасгал хийгээрэй. Дасгал хийснээр мөн хоол идэх дуршил нэмэгддэг. Дасгалын дараа уураг уух юм уу, шейк уугаарай.

7. Дасгалаа нэмэгдүүл

08

Дасгалаа өдөр бүр хүндрүүлэх хэрэгтэй. Хүний бие хийж буй дасгалдаа амархан дасдаг учир нэг хэвийн дасгал хийгээд байвал булчин нэмэгдэхгүй. Гэртээ хүндийн туухай авч тавьбал зүгээр. Ажилдаа явахаас өмнө 15 минут л дасгалдаа зарцуулна шүү дээ.

8. Булчин нэмэх дасгал хийхээс өөрөөр илүү хөдөлгөөн хийж болохгүй.

09

Олж авсан илүү калорио шатаах хэрэггүй. Уургаар баялаг смүүти, зууш зэргийг хажуудаа байнга байлга. Дасгалаа хийсний дараа хэсэг зууш аваад зурагтаа үзээд сууж болно.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй