Хайртай залуудаа хэзээ ч хэлж болохгүй 5 үг

Мод чулуугаар хүнийг гэмтээсэн ч үгээр сэтгэлийг нь сэмлэхээс бага өвтгөх байх. Тэр тусмаа хайртай дотны хүнээсээ сонссон таагүй үг хүнийг ямар их шархлуулахыг таашгүй. Хэрвээ та одоо хэн нэгэнтэй болзож байгаа эсвэл сайхан ханьтайгаа амьдарч байгаа бол өөрийнхөө хэлж, яриж байгааг анзаардаг уу? Заримдаа хүн өөрийн мэдэлгүй бодлогогүй үг амнаасаа унагаж нөгөө хүнээ ямар их гомдоож байгаагаа анзаардаггүй.

Яг ямар үгнүүд хайртай хүнд чинь тэсэхийн аргагүй хүндээр тусахыг доороос уншаад урьд нь хэлж байсан бол ахиж хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ хэлж байгаагүй бол ямар ч тохиолдолд байнга санаж, хэлэхгүй байхыг хичээгээрэй.

1. Сална гэж сүрдүүлэх

02

Найз залуу/ нөхөртэйгөө багахан зүйл дээр маргалдах, өөрийнхөө хүссэнийг хийлгэхийг хүсэх, би бол чиний амьдралын гол хүн чинь гэдгээ мэдрүүлэхийг хүссэндээ бүсгүйчүүд бидний зарим нь юм л бол “би чамаас сална” гэчихээд байдаг. Нэг үгээр хэлбэл салахаараа айлгадаг. Ингээд хэлчихвэл тэр яах юм. Надад хайртай юм чинь салахгүйн тулд миний хүссэнийг хийж л таарна гэж бодно.

Энэ үгийг хэргэлсээр байх юм бол хайртай тэр чинь нэг л өдөр жинхнээсээ өөрөө түрүүлээд орхиод явж мэдэх л юм. Тэгэхгүй юм аа гэхэд чиний хайранд эргэлзэж эхэлнэ. “Иймхэн асуудалаас болж надаас салах юм бол цаашдын амьдралд тулгарах өчнөөн том, жижиг асуудлыг хамтдаа туулж чадах уу?” гэдгээс авахуулаад хайрыг нь бөхөөх олон бодлыг хөврөөнө гэдгийг санаарай.

2. Доромж үгээр дуудах

03

Найз нөхөдтэйгөө хамтдаа байхдаа нэг нэгнийгээ тоглоомоор эсвэл зүгээр хоорондоо юу ч бодолгүй хэлэлцдэг “тэнэг”, “новш”, “адгийн амьтан” гэх зэрэг олон доромж үгнүүд бий. Гэхдээ мэдээж бүгд иймэрхүү үг хэрэглэдэг биш нь ойлгомжтой л доо. Найз нөхдийн дунд бол энэ нь санаатай ч бай санаандгүй ч бай хэлэгдлээ гэхэд юу ч бололгүй наргиан болоод л өнгөрөх байх. Харин хайртай залуудаа ямар ч үед иймэрхүү төрлийн доромж үгийг хэлэх нь түүний чамайг хүндлэх хүндэтгэлийг үгүй хийж орхино.  Чи ч түүнийг хүндлэхгүй байна гэсэн үг.

3. Түүний гэр бүлийн талаар бүдүүлэг үг хэлэх

04

Түүний гэр бүл гэдэг бол одоо чиний ч гэр бүл. Чи тэдэнд дургүй байж болно. Тэглээ гээд хайртдаа тэдний талаар муугаар ярьж бүдүүлэг үг хэлэх хэрэггүй. Хосын дунд маш том маргааныг үүсгэдэг сэдэв бол яах аргагүй эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн талаар асуудал байдаг. Чиний хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж байж болох ч түүний чинь хайртай дотны хүмүүс нь гэдгийг байнга санаж, хэлж ярихаа анхаарч байгаарай.

4. Хэзээ ч эсвэл дандаа

05

Түүний хийсэн зарим зүйл чамд таалагдахгүй, гэртээ хамт хооллосныхоо дараа цэвэрлэгээнд тусалдаггүй, чамд цаг бага гаргадаг гээд санаанд чинь нийцдэггүй зүйлс мэдээж байгаа. Тэглээ гээд үүнийгээ илэрхийлэхдээ “Чи хэзээ ч …” гэж битгий хэлж байгаарай. Энэ нь тэрний хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, эсвэл тэрний чиний төлөө хийсэн/хийдэг бүхнийг үгүйсгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Олон давтагдвал ямарваа зүйлийг чин сэтгэлээ зориулж хийх хүсэл нь ч унтарна шүү.

5. Чи үүнийг хийж чадахгүй

01

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг шүү дээ. Эр хүн гэдэг яг л хүүхэд шиг. Жаахан магтаад урам өгөхөөр улам хичээдэг. Жаахан шүүмжлээд, басамжлах юм бол хаашаа ч эргэж мэдэх улс. Тиймээс түүний хийж чадах ч бай чадахгүй ч бай зориод хийж байгаа зүйл дээр нь чи хийж чадахгүй юм биш үү, дэмий юм, цагийн гарз гэх мэтээр битгий хэлж байгаарай. Харин ч эсрэгээрээ эцсийг нь үзтэл нь урмаар дэмжээрэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!