Ким Кардашьян сүр дуулиантайгаар эргэн ирлээ

Өнгөрсөн аравдугаар сарын гуравны өдөр Францын Парис хотод реалити шоуны од Ким Кардашьяан буу тулгуулан дээрэмдүүлснийг манай уншигчид санаж байгаа байх. Зочид буудлынх нь өрөөнд шөнийн 03:00 цагт нэвтэрсэн цагдаагийн хувцастай дээрэмчид $6.7 саяын гоёл бүхий хайрцаг, $4 саяын хуримын бөгжийг нь авч одсон билээ.

Тэгвэл тун ухаалаг менежменттэй байж, жижигхэн зүйлээс ч асар их ашиг олж чаддаг Ким Кардашьян дүүгийн хамт Герман улсын алдартай “032c” урлаг соёлын  сэтгүүлийн нүүр зурагт гарчээ. Тэд Кимийн нөхөр реппер Канье Уэстийн “Yeezy Season 3” цувралд нь багтсан бодисьют өмсөж тун халуухан зураг авахуулсан байна. Түүний энэхүү үйлдлийг “Ким эргэн ирлээ” хэмээн цахим ертөнцөөр шуугиж эхэлжээ.

01

Эгч дүүс далайн эргийн элсэн дээр бодисьют дээгүүр нь богино ноосон цамц өмсөж, “олноо алдартай” өгзгөө тодотгон харуулжээ.

02

Ким болон Хлоя Кардашианыг өгзгөө томруулсан гэх олны хардлага байдаг боловч эгч дүүс тууштай дасгал хөдөлгөөн хийсний дүнд том өгзөгтэй болсон хэмээдэг. Тэр бүү хэл Кимийг хэвлийнхээ өөхний хэсгээс таслан авч өгзгөндөө хийсэн гэх яриа бий.

04


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!