“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хагас шигшээд оролцох дараагийн 2 оролцогч тодорлоо

“Mongolia’s Got Talent – 2016” шоуны хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор эхэлсэн билээ. Нийт шалгарсан 32 оролцогчид 4 хэсэгт хуваагдаж, 7 хоног бүр шилдэг 8 оролцогч өөрсдийн үзүүлбэрийг толилуулах юм. Тэгвэл өнөөдөр хоёр дах долоо хоногийн шилдэг 8 оролцогч үзүүлбэрээ шүүгчид болон үзэгчдэд толилуулсан бөгөөд бид та бүхэндээ дараагийн шатанд оролцох эрх авсан гайхалтай үзүүлбэрүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Өнөөдрийн оролцогчдоос П.Баярмагнайгийн үзүүлсэн үзүүлбэр бусдаасаа илүү онцгой байсан бөгөөд тэрээр Т.Ганбүргэдийн хамт дараагийн шатанд шалгарч чадлаа.

Хоёр шүүгч болон үзэгчдээс санал авч дараагийн шатанд оролцох эрх авсан оролцогч Т.Ганбүргэд


Үзэгчдээс хамгийн их санал авч дараагийн шатанд оролцох эрх авсан оролцогч П.Баярмагнай

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close