Нүүрний үрчлээ арилгах гайхалтай үр дүнтэй массаж

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь сулбайж унжсан арьсыг чангалж, эрүүл толигор болгодог шүү дээ. Тэгвэл нүүрний үрчлээг мөн өдөр тутмын дасгалаар арилгаж болдог байх нь. Ингээд та бүхэнд нүүрний үрчлээ арилгах массаж хийх шилдэг аргыг хүргэж байна.

1. Духанд хийх иллэг

01

Духанд хурууныхаа үзүүрээр дугуй хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Духныхаа голоос эхлэн зөөлөн дугуй хөдөлгөөнөөр чамархай хүртлээ зөөлөн илнэ. Өдөрт 3 удаа давтан хийнэ.

2. Хөмсөг хооронд хийх иллэг

02

Хамар дээрээ үрчлээгүй байхын тулд дунд болон ядам хуруугаараа хамар дагуу дээш доош зүг бүрд өдөрт 5–6 удаа зурагт үзүүлсний дагуу хийнэ.

3. Хамарт хийх иллэг

03

Хамрын угалз дагуу дээш доош ядам хуруугаараа өдөрт 5–6 удаа иллэг хийнэ.

4. Нүдний эргэн тойронд хийх иллэг

05

Нүдээ аниад тайвширч хурууны үзүүрүүдээрээ нүдний доод гадна зовхиноос дотор тийш нь чиглүүлэн тойруулж иллэг хийнэ. Ингэхдээ нүдний  ухархайд зөөлөн дарж өгч 3 удаа давтана.

5. Уруулын эргэн тойронд хийх иллэг

05

Доод уруул эрүү хоёрын хооронд хонхорхойгоос завжруугаа, дараа нь дээд уруулын дунд хүртэл гулгах хөдөлгөөнөөр дунд, ядам хуруугаараа өдөрт 3 удаа иллэг хийнэ.

6. Хацарт хийх иллэг

06

Дээд уруулын дундаас чихний омог, дараа нь эрүүний хонхорхойгоос чихний омог хүртэл долоовор болон дунд хуруугаараа зөөлөн гулсуулж иллэг хийнэ. Булцгар хацарт ч энэ иллэг тохиромжтой.

7. Хүзүүнд хийх иллэг

07

Хүзүүний арьсандаа хурууны үзүүрээр зөөлөн иллэг хийх. Гулсах хөдөлгөөнөөр эгмээс дээш эрүү чиглүүлэн илнэ.  Зөөлөн гулгах хөдөлгөөнөөр хийнэ. Чанга дарах хэрэггүй. Өдөрт 4 удаа хийнэ.

8. Нүүрэнд хийх иллэг

08

Бага зэрэг дарж, баруун чихнээсээ эрүүгээ дайруулж зүүн чих лүүгээ долоовор хуруугаараа иллэг хийнэ. Мөн эсрэг зүгт ээлжлэн 2 удаа давтан хийнэ.

9. Эрүүнд хийх иллэг

09

Гараа сул атгаж баруун чихнээсээ зүүн, зүүнээс баруун руу 4–5 удаа иллэг хийнэ.

Та дээрх иллэгийг өдөр бүр тогтмол хийж хэвшсэнээр нүүрний үрчлээ бага багаар бүдгэрч байгааг анзаарах болно.

Эх сурвалж: Tusgalt.com, Fithacker.ru

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close