Бүх цаг үеийн хамгийн аймшигтай 10 кино

Аймшигийн төрөл жанрийн кинонд та хэр дуртай вэ? Сүүлийн үед янз бүрийн чанартай чанаргүй олон гадаад дотоодын кинонууд хийгдсэн боловч цагаа үрж үзэж байгаа үзэгчид бидний сэтгэл ханамжинд хүрч нийцэх нь нэн ховор байгаа билээ. Харин та эдгээр кинонуудыг үзээд харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

10. The Exorcist буюу Чөтгөр,шулам зайлуулагч (1973 он)

01

Найруулагч : William Friedkin

Тус кинонд Христийн номлогч буюу чөтгөр зайлуулагч нэгэн 12 настай хараал шүгэлсэн охинд туслах гэж оролдож байгаа тухай гардаг. Энэхүү кино 40 гаруй жилийн өмнө хийгдэж нээлтээ хийж байсан ч одоо хүртэл үзэгчдийг өөрийн зохиол болоод дуу оруулалт, зураг авалт, өнгө аясаараа байлдан дагуулсаар байгаа билээ. Ингээд бодохоор сонгодог аймшгийн кино гэж хэлж болно.

9. Мама буюу Ээж (2013 он)

02

Найруулагч : Andres Muschietti

Тус кинонд ойд хаягдаж хоцорсон эгч дүү хоёрыг нэгэн сүнс аварч ойд зэрлэг байдлаар өсгөдөг бөгөөд олон жилийн дараа ойгоос эгч дүү хоёр олдож гэртээ ирсэн ч мама гэх сүнс даган ирсэн тухай гардаг. Утга зохиолын хувьд уг кино болсон явдлаас сэдэвлэсэн бөгөөд аймшгийн хэв маягтай  хослуулж чаджээ. Найруулагч эхийн хайрыг уг киногоор харуулах гэж оролддог. Та уг киног нэг үзээд өнгөрөхөд харамсахгүй шүү.

8. The Shining Буюу Гийсэн нь (1980 он)

03

Найруулагч : Stanley Kubrick

Уг кинонд нэгэн эзгүй зочид буудал гардаг бөгөөд нэгэн гэр бүл уг газарт амьдрангаа харж хандах үүргийг гүйцэтгэхээр ирдэг. Аймшгийн кино жанрийг илэрхийлэхүйц чанартай хийгдсэн бөгөөд найруулагч уг киног 5 жилийн турш хийжээ. Энэхүү киноны хувьд үзсэн хүн болгон өөр өөр сэтгэгдэлтэй үлддэг учир уншигчид та бүхэн өөрсдийнхөөрөө дүгнэх биз ээ.

7. The Babadook буюу Бабадүүк (2014 он)

04

Найруулагч : Jennifer Kent

Уг кинонд нэгэн гэр бүл чөтгөрийн гэмээр хар хүчинд автаж айдсаар дүүрэн амьдарч байгаа тухай гардаг бөгөөд орчин үеийн гэмээр зохиолтой хийгдсэн.  Хэдийгээр ерөнхий утга болоод зохиолын хувьд их энгийн боловч хийц болон дэлгэцийн бүтээлийн хувьд үзэгчдээс өндөр үнэлгээг авсан гэж хэлж болно.

6.It Follows буюу Тэд намайг дагадаг (2014)

05

Найруулагч : David Robert Mitchell

Уг кинонд нэгэн хараагдсан охины тухай гарах бөгөөд түүнтэй бэлгийн хавьталд орсон хүмүүс хараагддаг тухай гарна. Орчин үеийн мөн ойлгоход амар хийцтэй бүтээгдсэн бөгөөд дуу оруулалтаараа жагсаалтад орсон кинонуудаас хувьд хамгийн өвөрмөц нь гэхэд болно. Дуу хөгжмийг чанга сонсогдохуйц орчин бүрдүүлж үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

5. Insidious буюу Нуугдмал (2011 он)

06

Найруулагч : James Wan

Энэхүү кино нь сүүлийн үед их алдаршаад байгаа аймшгийн төрөл жанрийн бүтээл бөгөөд дараа дараачийн цуврал ангиуд нь хийгдсээр байгаа билээ. Уг кинонд астрал аялал хийдэг хүүгийн тухай гарах бөгөөд хүүгийн аав нь биеэ орхиж  харанхуйн ертөнцөд очсон хүүгээ олохоор явдаг тухай гарна. Барууны хэв маягтай бөгөөд Америкийн аймшгийн утга зохиолуудаас сэдэвлэсэн болно. Үзэгчдийн сэтгэл ханамжид зүй ёсоор нийцдэг дэлгэцийн бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн.

4. The Conjuring буюу Хараал Хариулга (2013 он)

07

Найруулагч : James Wan

Уг киноны хоёрдугаар анги саяхан нээлтээ хийж үзэгчдэд хүрсэн бөгөөд гарсан цагаасаа эхлээд л үзэгчдийг байлдан дагуулж байв. Мөн л Америкийн аймшгийн утга зохиолуудаас сэдэвлэн хийсэн тус бүтээлд болсон явдлуудаас оруулж өгсөн бөгөөд Эд болон Лоррайн гэх хосууд 70-д оны үед сүнс болон хий үзэгдлийн тухай судалгаа хийж олон нийтэд хүргэдэг байсан билээ. Энэхүү хос хоёрын амьдралдаа үзэж туулсан аймшигтай явдлуудын тухай уг кинонд өгүүлэх юм.

3. Ring буюу бөгж (2002 он)

08

Найруулагч : Gore Verbinski

Уг кино 1998 оны Рингү гэх япон бүтээлийн дахин хийсэн хувилбар нь бөгөөд илүү сайжирч хүмүүст хүрсэн юм. Тус кинонд нэгэн хараалтай видео бичлэгийн тухай гарах бөгөөд үүнийг үзсэн хүмүүс учир битүүлгээр үхдэг тухай гарна. Найруулагч Япон хэв маягтай аймшгийн зохиолыг шинэчилж илүү барууны хэв маяг оруулж өгсөн нь их амжилт авчирсан юм. Тус киноны 2,3-р ангиуд нь хийгдсэн бөгөөд 2017 онд сүүлчийн анги нь гарах юм байна.

2. Evil Dead буюу чөтгөрийн үхэл (2013 он)

09

Найруулагч : Fede Alvarez

Уг кинонд хэсэг залуучууд ойн нэгэн байшинд амрахаар ирдэг тухай гарах бөгөөд цус их үзүүлдэг талдаа хийгдсэн гэхэд болно. Гэсэн ч энэхүү кино аймшгийн төрөлдөө амжилт олсон бүтээл болсон юм. Хэрвээ та цус болон чөтгөрийн хар хүчний хослолыг үзэхийг хүсэж  байвал танд яг таарсан сонголт энэхүү кино байх болно.

1. Ju on: Series,The Grudge буюу Сүнстэй байшин, Хараал цуврал  (2000 он)

10

Найруулагч : Takashi Shimizu

Уг цуврал кинонд эх, хүү хоёрын сүнс нэгэн байшинд хорогдсон тухай гарах бөгөөд тэдэнтэй холбогдсон хүмүүс учир битүүлгээр үхдэг тухай гарна. Дэлхий даяар шуугиан тариад Энэхүү кино муу энергитэй хэмээн хүмүүс ярьдаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй