Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Богино долгионы зуух хорт хавдар үүсгэдэг

01

Богино долгионы зуухыг өдөр тутамдаа ашиглах нь хорт хавдар үүсгэх нөлөөтэй гэлцдэг ч зөвхөн хоолыг халаах л үүрэг агуулж байгаагаас хорт хавдар үүсэх шалтгаан болдоггүй.

2. Унаад удаагүй зүйлийг аваад идэхэд зүгээр

02

Унаад удаагүй дээ гол нь биш юун дээр унаснаас л хамаг зүйл шалтгаална.

3. Сүү хүний биед сайн

03

Сүү нь яс болон шүдийг бэхжүүлэхэд сайн гэлцдэг ч эм судлалын хүрээлэнгийн судалгаагаар малын гаралтай сүүний зохисгүй хэрэглээ нь хөхний хорт хавдар үүсгэх эсийг идэвхжүүлдэг хэмээн үзсэн байна.

4. Шоколад батга гаргадаг

04

АНУ-ын Эм зүйн хүрээлэнгийн судалгаагаар шоколад нь нүүрэн дээр батга үүсэх нөлөө байхгүйг тогтоосон.

5. Өдөрт нэг ширхэг алим  идвэл эмчид хандах шаардлагагүй

05

Алим нь витамин С-ээр баялаг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах үйлчилгээтэй болохоос бие дэх бактери, вирусыг устгах үйлчилгээ байхгүй гэнэ.

6. Буруу хооллолтоос мухар олгой үүсдэг

06

Ихэнх хүмүүс буруу хооллолтоос шалтгаалж мухар олгой үүсдэг гэж боддог бол судалгааны үр дүнд мухар олгойн хөндий бөглөрөх нь цочмог үрэвслийн шалтгаан болдог ажээ.

7. Өдөрт авах витамины хэрэгцээг хангаж байх нь эрүүл мэндэд тустай

07

Шинжлэх ухаанчдын хэлж буйгаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд эерэг нөлөө байхгүй гэж үзэж байгаа ба давуу талаасаа муу тал нь их хэмээн үзэж байна. Учир нь өндөр тунтай Витамин Е болон А, кератиноид нь үхэлд хүргэх аюултай гэж үзсэн байна.

8. Чихэр донтуулдаг

08

Судалгаагаар чихэр хүнийг донтуулдаг талаар шинжлэх ухаанчид тогтоогоогүй гэнэ.

9. Хүчил төрөгчийн дутагдал нь цусыг цэнхэр өнгөтэй болгодог

09

Цусны өнгө хэзээ ч цэнхэр өнгөтэй болно гэж байхгүй ба судас нь арьсны олон давхаргын цаана байрлаж харагдаж байгаагаас өнгө нь ногоон, цэнхэр, улаан өнгөтэй харагдаж болно.  Тиймээс гаднах харагдах байдлаас шалтгаалан хүчил төрөгчийн дутагдалд орсон гэж тодорхойлохгүй.

10. Лууван нүдний харааг сайжруулдаг

10

Лууванд агуулагддаг витаминууд нь нүдний хараанд нөлөөтэй боловч нүдний харааг сайжруулна гэж байхгүй бөгөөд харин нүдний хараа муутгахгүй байхад үр нөлөөтэй ажээ.

11. Хуруугаа дуугаргавал мойног болно

11

Хуруугаа дуугаргах нь үе мөчний буруу бүтцийг бий болгох, мойног болгохтой ямар ч холбоогүй бөгөөд хуруугаа огт дуугаргадаггүй хүмүүс мойног болох нь ч бий.

12. Чихрийн шижин өвчин чихрийн илүүдэл хэрэглээнээс үүдэлтэй

12

Чихрийн шижин өвчин нь чихрийн хэрэглээнээс үүдэлтэй биш ба аливаа өвчний суурийг тодорхойлбол ганц зүйлээс шалтгаалахгүй. АНУ-ын Чихрийн шижин өвчний холбооноос тогтоосноор таргалалт болон чихрийн агууламж ихтэй ундаа нь зөвхөн энэ өвчинд нэрвэгдэх эрсдэлийг өндөржүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс чихрийн хэрэглээг багасгах нь энэ өвчний нөлөөг багасгана гэсэн үг биш.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!