Яагаад хуримын анхны шөнө секс хийх ёстой вэ?

Шинэхэн гэрлэсэн хосуудын анхны шөнийн хувьд сексээс илүү зүйл гэж байдаггүй гэдгийг нэгэн судалгаагаар нотолжээ. Энэхүү шөнийг бүх хосууд сэтгэл догдлон хүлээдэг. Бид энэ удаад таны амьдралынхаа туршид ганц л хийх хуримын анхны шөнө яагад секс хийх ёстой талаар мэдээлэл бэлтгэлээ.

1. Нэг нэгийгээ тууштай мэдэрнэ

01

Хурим хийснийхээ шөнө хамтрагчтайгаа секс хийхэд маш өөр зүйлийг мэдрэх болно. Энэ бол хариуцлагыг мэдэрч байгаа байдал юм. Та хэзээ ч эвдэхийг хүсэхгүй, үргэлж хадгалж байгаа тэр харилцааг хариуцлага гэж байгаа юм. Хуримын шөнийн сексэнд дан ганц бие махбодь ч биш, сэтгэл зүрх ч бас оролцож байдаг. Энд шинэ харилцаа, шинэ ойлголцол үүсч байдаг хэмээдэг. Анхны шөнө хийсэн секс бол энэ нь таны амьдралын насан туршийн хариуцлага юм шүү.

2. Итгэлцлээ бэхжүүлнэ

02

Энэ үед хос хоёр бие биедээ итгэж байх учиртай байдаг. Энэ нь зүгээр л нэг шөнийн асуудал биш, хэн нэгний өмнө та амьдралаараа хариуцлага үүрч байгаа хэрэг юм. Магадгүй та түүнийгээ мэддэг байж болно. Гэхдээ та түүнд итгэдэг үү? Энэ тийм ч хялбар асуулт биш. Хүнтэй гэрлэж байгаа мэдрэмж маш өөр байдаг учраас хуримын шөнө секс хийх нь итгэлцэлд тус болдог.  Энэхүү итгэлцэл нь хоёр өөр хувь хүн насан туршдаа нэг нэгнийхээ төлөө амьдрахад нөлөөлдөг байна.

3. Та хоёр бие биедээ анхаарал тавьж эхэлнэ

03

Та хэн нэгнийг хайрлаж байхдаа түүнийхээ төлөө анхаарал халамж тавьдаг л биз дээ. Хуримын шөнө секс хийх нь яг л тэрхүү мэдрэмжтэй ижил юм. Таны хамтрагч таныг илүүтэйгээр ширтэн эзэмдэх тэр мэдрэмжийг юутай ч зүйрлүүлэшгүй. Та хамтрагчтайгаа нэг зүйлийг мэдэрч байхдаа ч сэтгэл хөдлөлтэйгээ тэмцсээр л байх болно. Энэ нь таны хамтрагчдаа хэр анхаарал халамж тавьж буй илрэл юм. Эндээс л таны гэрлэлтийн бах бөх байдал, нэг нэгийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ухаалгаар мэдэх үндэс суурь бий болно.

4. Та мэдрэмтгий болно

04

Секс хийх нь тийм ч ширүүн үйлдэл биш юм. Харин ч их зөөлөн, тайван зүйл байдаг. Хамтрагчтайгаа дотносох тусам хамтрагчаас тань ирж буй асуудал нь асуудал биш болно. Хэрвээ энэ анх удаагийн секс байх тохиолдолд хосуудад илүү дотно байдлыг авчрах боловч өвдөлт мэдрүүлдэг. Одоо та 2 нэг нэгнийхээ хүн болсон. Үүнд тийм ч хөнгөн хандах зүйл биш шүү .

5. Энэ нь та хоёрын анхны адал явдал байх болно

05

Секс хийх нь та хоёрын аль альных нь хувьд маш дотно зүйл юм. Анх удаа үүнийг хийж байгаа бол бүүр ч илүү адал явдалтай байх болно. Хуримынхаа анхны шөнө секс хийж байгаа нь та хоёрын хувьд нандин дурсамж болон үлдэнэ шүү. Мөн насан туршдаа хамт байх их аяны гайхалтай эхлэл байх болно оо.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close