in

Хуурамч цүнхийг хэрхэн мэдэх вэ?

Арай гэж оригинал үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авлаа гэтэл хэсэг хугацааны дараа дуураймал байсныг мэдэх шиг онцгүй зүйл байхгүй. Тиймээс хуурамч болон оригинал, сайн чанарын цүнхийг хэрхэн ялгах дараах мэдээлэл танд тус болно.

1. Бүтээгдэхүүний хэсэг бүрийг ажигла

01

Оригинал бүтээгдэхүүний оёдол, хуниас, материал нь цаанаа л өөр байдаг. Оёдол жигд байна уу, хуниас болон тоноглол нь хэр сууж өгсөн гэх зэргийг сайн ажиглаарай. Зарим тохиолдолд хальт анзаарахад ч хуурамч бүтээгдэхүүн оригоосоо гоё харагдах тохиолдол байдаг ч тухайн бүтээгдэхүүний жижиг хэсгүүдийг л сайн ажиглах хэрэгтэй.

2. Цахилгаан болон товчийг анзаар

02

Цахилгаан татахад хэт зуурч биш, зөөлөн гүйж байх ёстой. Мөн төмөр цахилгааны бүрмэл гадаргуу нь хуурч муудсан байвал мэдээж энэ нь хуурамч юм. Мөн товч болон материалын хүрээг сайтар ажиглаарай, дээрх зураг шиг л ялгаатай байна.

3. Материал нь шал өөр байдаг

03

Дээр хэлсэнчлэн хийцээс гадна материал хоорондоо өөр байдаг. Жинхэнэ бүтээгдэхүүн нь арзгар биш, зөөлөн, уян хатан, тэгш гадаргуун дээр тавихад хэлбэрээ алддаггүй, хүрэхэд өөр байдаг. Алдартай брэндүүд арзгар гадаргуутай ширэн материалыг тэр бүр хэрэглэдэггүй.

4. Нэр хэрхэн бичигдсэнийг хар

04

Тухайн брэндийн нэр хэвлэгдсэн болон бичигдсэн байдал (үсэг нь том жижиг эсвэл будаг нь халцарсан эсэх) зэргийг сайтар ажиглаарай.

5. Сериал дугаар өөр байдаг

05

Бүтээгдэхүүний сериал дугаар угтаа бол том бичигддэг. Харин дуураймал бүтээгдэхүүн дээр энэ нь жижиг, шахуу бичигдсэн байдаг.

6. Савалгааны материал нь ч гоё байдаг

06

Ориг бүтээгдэхүүн нь савалгааны материалаасаа анзаарагддаг. Савалгааны материал илүү зөөлөн, тансаг баглаа боодолтой ч хуурамч хувилбарынх шиг чамин чимэглэл байдаггүй.

7. Жинхэнэ хувилбарыг ямар байдгийг судал

07

Зорьж авах гэж байгаа бараа бүтээгдэхүүнээ эхлээд интернэтээс хайж судлаарай. Жинхэнэ нь яг ямар байдаг, хуурамчаас хэрхэн ялгах боломжтой гэх зэргийн ялгааг олж мэдээрэй.

Дуучин Нара сонгуульд өмссөн алдарт ХӨХ дээлээрээ сар шинээр гоёно

Элчин сайд С.Баярын нялх амраг олны дургүйцлийг хүргэв