Бие давхар Ирина Шейкийн халуухан бичлэг цацагдаж шуугиан тарьлаа

Нэгэн үе нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдутай үерхэж, дэлхий нийтийн танил болсон “Victoria Secret”-ийн супер модель Ирина Шейк Холливудын жүжигчин Брэдли Купертай хайр сэтгэлийн холбоотой болсон билээ. Өнгөрсөн жилээс хойш нэрт жүжигчинтэй хамт байх болсон төдийгүй саяхан Францын Парис хотод болсон “Сахиусан тэнгэрүүд”-ийн загварын шоунд оролцохдоо бие давхар болсон нь анзаарагдсан. Энэ жил 30 настай супер модель, 41 настай жүжигчин эр хоёрын анхны хүүхэд нь юм.

02

Сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар түүнийг 13-27 долоо хоногтой буюу жирэмсний хоёр дахь үед яваа гэнэ.

03

Тэгвэл Ирина Шейк жирэмсэн үедээ нэгэн рекламанд тоглосон нь олон нийтэд ил боллоо. Энэ сурталчилгааг 1990 онд гарсан “Сүнс” киноны үйл явдлаас сэдэвлэжээ.

04

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close