in

О.Энх-Эрдэнийн тухай дэлхийн томчууд юу гэж бичив?

Монгол улсыг дэлхийд таниулж, авьяастнуудаа дэмжих зорилготой “Авьяаслаг Монголчууд” шоу 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн тухайд бусдаас өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос өвөрмөц дуулалт, ур чадвараа гайхуулсан О.Энх-Эрдэнийн үзүүлбэр дэлхий нийтийг шуугиулаад байна.

Америкийн “KJ97”, “93.7 The Bull” радионууд нэг сая фэнүүддээ О.Энх-Эрдэнийг сонсгов

01

Америкийн Техас мужийн KJ97 болон 93.7 The Bull гэх коунтри хөгжмийн радионууд өнгөрсөн долоо хоногт “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт орсон О.Энх-Эрдэний “Amarillo by Morning” хэмээх “George Strait”-н дууг ковер хийж дуулсан бичлэгийг өөрсдийн фэйсбүүк хуудас болон вебсайт дээрээ сонсогч нартайгаа хуваалцжээ.

Бичлэгийг тавихдаа тэд “George Strait өөрөө үүнийг хараасай!” гэсэн тайлбартайгаар оруулсан байна.

“KJ97” радио л гэхэд нэг сая гаруй фэйсбүүк фэнүүдтэй. Доор нь бичигдсэн коммент дундаас бид лав нэг ч ширхэг сөрөг сэтгэгдэл хайгаад олсонгүй.  Харин ч бүгд,…

03

“Аргагүй мэдрэмжтэй хүү юмаа!

Бүх ноотыг нь төгс дуулжээ!

Гайхалтай юмаа.

Энэ залуу ч ёстой алж өгж байна дөө!” хэмээн уулга алдацгаасныг та бүхэн доор харж болно.

George Strait нь Америкдаа “Коунтригийн Хаан” гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүх цаг үеийн хамгийн алдарт, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Энх-Эрдэнийн маань сонгож дуулсан дуу нь харин түүний шилдэг дуунуудын топ 5-д ордог дуу.

02

Хэдийгээр энэ мэдээ их жижигхэн мэт санагдаж болох ч, Шижирбатын бичлэг мөн л нэгэн фэйсбүүк хуудсан дээр шэйрлэгдсэнээр олны нүдэнд өртөж, гадаадын DJ хамтран ажиллах санал тависныг санах хэрэгтэй. Одоо бол түүний бичлэгийг бараг л тэрбум хүн үзээд олон улсын хэмжээний “феном” болчихоод байгаа. Энх-Эрдэнэдээ ч мөн дүйцэхүйц амжилт хүсье!

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Үрчлээний эсрэг хамгийн сайн найз ердөө л ХАЛБАГА!

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хагас шигшээд оролцох дараагийн 2 оролцогч тодорлоо