“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хагас шигшээд оролцох дараагийн 2 оролцогч тодорлоо

“Mongolia’s Got Talent – 2016” шоуны хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор эхэлсэн билээ. Нийт шалгарсан 32 оролцогчид 4 хэсэгт хуваагдаж, 7 хоног бүр шилдэг 8 оролцогч өөрсдийн үзүүлбэрийг толилуулах юм. Тэгвэл өнөөдөр дөрөв дахь долоо хоногийн шилдэг 8 оролцогч үзүүлбэрээ шүүгчид болон үзэгчдэд толилуулсан бөгөөд бид та бүхэндээ дараагийн шатанд оролцох эрх авсан гайхалтай үзүүлбэрүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Өнөөдрийн оролцогчдоос О.Энх-Эрдэнийн үзүүлсэн үзүүлбэр бусдаасаа илүү онцгой байсан бөгөөд тэрээр Алтай хамтлагийн хамт дараагийн шатанд шалгарч чадлаа.

Гурван шүүгчийн саналыг авч дараагийн шатанд оролцох эрх авсан  Алтай хамтлаг


Үзэгчдээс хамгийн их санал авч дараагийн шатанд оролцох эрх авсан оролцогч О.Энх-Эрдэнэ

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!